Loving you is easy 'cause you're beautifull,
And making love with you is all I wanna do...
Loving you is more then just a dream come true,
And everything that I do, is out of loving you...
Нэгэн сайхан аялгуутай намуухан дуу байдаг даа... Хүүхэд байхад Love is ... гэж бохийг тун ч их авч зажилдаг байсан. Ер нь хайр гэж яг юуг хэлдэг юм бол..? Хайр хэзээнээс хэрхэн эхэлж хаа хүрдэг юм болоо? Анхны хайр гэх атлаа 2 дугаар, 3 дугаар гээд дугаарладаг юм бол уу? Хүмүүс хайртай дуртай гээд бие биенээ хүсэж тэмүүлдэг атлаа яг хамтдаа байгаад амьдраад эхлэхийн цагт тэр хүсэл тэмүүлэлээ хэвээр хадгалж чаддаг бол уу?
Нэгэн найз маань гэр бүлтэй хангалуун сайхан амьдралтай хирнээ санаандгүй яриан дундаа сонин зүйл хэлж билээ... Гэр бүлийнхээ хүнтэйгээ унтахдаа нуруугаа харуулаад 2 өөр тийш хараад унтдаг гэхэд миний бие туйлын гайхсан бөлгөө. Дэргэд нь байгаа хирнээ сэтгэлд хоосон орон зай үүсэж нэг нэгнээсээ холдох шалтгаан нь юу байдаг юм болдоо? Манай ажлын хэдэн гадаад хосууд байдаг... Үнэндээ бол 60 гарсан хосууд хирнээ яг л залуу хос шиг нэг нэгэн рүүгээ тэмүүлж үргэлж дотно байдаг сайхан авууштай талтай. 60 гарсан өвөөгөө хамгийн халуухан,сайхан залуу гэж ярих нь юутай өхөөрдөм гээч...
Бодоод байхад бид бүхэнд хэд хэдэн дутагдалтай талууд байдаг юм шиг байнаа. Эхлээд бүсгүйчүүдээс эхлэе... Залуугаа байгаагаар нь хайрлах байтал эхлээд дэндүү гоё ханхүү мэт хараад дараа нь газардаад ирэхээр нөгөө хайртай гэсэн залуугаа бусдад муулах дутагдалтай тал байдаг. Гэтэл Японд бүсгүй хүн эр нөхрөө хэрхэн халамжлах тухай охидууддаа багаас нь заадаг гэсэн. Бор гэртээ Богд, хар гэртээ хаан байх бүхий л нөхцлийг бодож бусдаар хэлүүлэлтгүй хайр халамжийг өгвөөс эр нөхөр тань цаг ямагт гэр лүүгээ тэмүүлж гэргийгээ хайрлаж халамжлахыг хүснэ гэж бодогдном.
Залуусын маань хувьд бүсгүй хүнийг дэргэдээ л байлгаж байгаа бол болоо гэх өнгөц бодлоос бүсгүйчүүдээ алдах нь элбэг байдаг шиг санагдав. Цаг хугацаа улиран одоход хайртыгаа дулаацуулж баярлуулж чадалгүй, бөөрөнд наалдах бүсгүй хүнийг хайхрахаа болих тэр л үед сэтгэл хөрж, хоосон орон зай үүсдэгийг мэддэггүй. Залуус минь, ямагт дайчин байж хайртай бүсгүйнхээ амьдралд тохиох хамгийн сайхан бэлэг нь байгаарай!
Амьдрал чинь ямар байх нь зөвхөн Танаас шалтгаалдаг шиг Таны хайр хаа хүрэх нь хос хоёрын хүсэл тэмүүлэлээр хэмжигдэх байх даа... Анхны, 2 дугаар, 3 дугаар ... 999 дүгээр хайр гэж байдаггүй. Харин анхных шигээ сэтгэл, хүсэл, мэдрэмжийг хадгалж хөгжүүлж чадсанаар Таны хайр үргэлжилсээр байх билээ. Зөвхөн Тантай хамт Love is хэмээх бохийг зажилах хүсэлтэй хүн хаа нэгэн газарт байгаа шүү ;))) Түүнийгээ олохын цагтаа хамтдаа сайн хичээгээрэй :)
La La La La La ...La La La La,
APO
Wednesday, October 26, 2011
Орчин цагийн яруу найраг
Хамтран амьдрагч залуу маань яруу найраг сонирхдог болж... Саяхан машинд хамт явж байсанаа дараахи шүлгийг уншиж сонирхуулав:
"...Таван давхарын балкон дээр
Таван настай охин байлаа
Танилцах гээд очсон чинь
Таван шүдтэй эмгэн байлаа..."
Аугаа их Шекспир монгол хэлийг ойлгож мэддэг байсан бол бүх биеийх нь үс нь өрвийх байлаа... Гэхдээ л 10 настай хүүгээ ийнхүү яруу найраг сонирхож эхэлж буйд миний бие баярлаад өнгөрөхөөс өөр яалтай билээ дээ. Орчин цагийн яруу найрагаа гэж...
Хальт цочирдон уярсан,
APO
"...Таван давхарын балкон дээр
Таван настай охин байлаа
Танилцах гээд очсон чинь
Таван шүдтэй эмгэн байлаа..."
Аугаа их Шекспир монгол хэлийг ойлгож мэддэг байсан бол бүх биеийх нь үс нь өрвийх байлаа... Гэхдээ л 10 настай хүүгээ ийнхүү яруу найраг сонирхож эхэлж буйд миний бие баярлаад өнгөрөхөөс өөр яалтай билээ дээ. Орчин цагийн яруу найрагаа гэж...
Хальт цочирдон уярсан,
APO
Thursday, October 13, 2011
Subscribe to:
Posts (Atom)