Wednesday, December 17, 2014

PPP буюу гурван ПИ

POOR PEOPLE PROBLEM

Сүүлийн 8 сар хөдөө орон нутагт ажиллан уурхайн талбай дээр амьдарч үзлээ. Хөдөө орон нутагт ажиллахад өөрийн гэсэн авууштай, сайхан зүйлс байнаа. Хавар, зун болон намартаа өдөр бүр нар мандах бас жаргахыг харна, өвлийн улиралд нь од болон саран авхайг байнга хараад – хичнээн сайхан гэж сананаа. Түгжрэл байхгүй, ажлаа сайтар төлөвлөхөд л хангалттай... Өдөр бүр шинэ хүмүүстэй таарч жижигхэн ч гэсэн шинэ нээлт хийх нь сонирхолтой; оройдоо бол хаа ч очсон танил царайнууд – холын хамаатнууд шиг бүгд дотно санагдахаар. Мэдээж бас ядаргаатай гэмээр сөрөг талууд бас байнаа байна. Энэхүү богино хугацаанд РРР буюу Poor People Problem – 3Р гэгчийг сайтар тунгаасан ба бодлоо Та бүхэнтэй хуваалцая.

Зиа, тэгээд нэгэн зүйлийг аминчлан хүсмээр байнаа. Юуны түрүүнд энэ блог бол зөвхөн миний хувь хүний бодол бичигддэг бичигхэн ертөнц гэдгийг санаарай, 2-рт үүнд ажил хэргийн холбогдолтой мэдээлэл ширхэг ч байхгүй ба 3-рт өөр ямар нэгэн байдлаар сенсаци дэгдээх зорилго нтр үгүй гэдгийг товч бөгөөд тодорхой байдлаар уламжилмаар байнаа.

Р1 – ПИ нэг

Уг төсөл бусад төслүүдийн адилаар гэрээний ангилалтай байдаг нь зүй ёсны хэрэг, гэтэл зарим нэгэн нөхдүүд өөрсдийгөө бас ангилаад гаригаа андуурах нь ажиглагдах юм. Өөрийн ажилладаг компани болон хийж буй ажилдаа итгэл үнэмшилтэй байх нь сайхан бас бахархууштай зүйл боловч зөвхөн ТАНЫ ажил бусдынхаас илүү чухал, та илүү супер гэсэн үг огтхон ч биш шүү дээ. Миний одоо ажиллаж байгаа компани нь Монголын жирийн нэг компани, нэг бичигхэн группын охин компани. Тэгтэл нэг группд хамааралтай хирнээ өөрсдийгөө Ертөнцийн Эзний хүүхдүүд гээд андуурчихсан, бусад охин компаний хамтран зүтгэгч нартайгаа огт дуугардаггүй сэхүүн бүлэг хүмүүс байнаа. Уг нь бид бүгд нэг л группд хамааралтай өөр өөрсдийн салбарт хүч гарган ажиллаж байгаагийн хувьд овог нэгтэй хүүхдүүд шиг баймаар юм. Бодвол тэнгэрийн ачаа тээвэрлэдэг болхоороо ондоо бодолтой юм болов уу? Мэнд устай явах нь тэдэнд үнэхээрийн ахадсан үйл байгаа юм, POOR  хөөрхийс гэж ... 

Р2 – ПИ хоёр

Уурхайн талбай дээр юу л байна – дүүрэн хүмүүс байнаа. Мэдээж дийлэнхи нь залуус, бүсгүйчүүд нь угаасаа цөөхөн байгаа. Эмэгтэй хүн гэрээсээ хол, хөдөө хээр ажиллах амаргүй – тэр тусмаа олон залуусын дунд байх хялбар биш. Говийн зуны цэлмэг тэнгэр үнэхээр сайхан, гэм нь хурц наранд нүүр амархан үрчийхээр, хаврын хавсарганы үеэр Говийн угалз таарвал шороонд булуулаад, өвлийн хүйтэнд гадаа зогсоход уруул ам хатаад хэдэн өдөр хув хуурай явна. Цаг агаарын таагүй байдлаас ч тэр үү охид бүсгүйчүүдийн маань царай нь ярвагар байх юм. Нэг л их зантай, үнэ цэнтэй бүсгүйчүүд – нүүр царайнд инээмсэглэл гэрэлтэхгүй, учиргүй хялам хялам хийсэн харцтай... Би ч байхгүй ээ, энд тэнд инээж явсаар үнэ цэнгүй, айлгүй алцгараараа дуудуулаад амжсаааан. Уг нь бүсгүй хүн сайхан мэнд устай, мишээгээд явж байвал хэн ч хараад сэтгэл баясахаад өөрт нь бас таатай баймаар юм. Бусдыг мэдэхгүй ч миний хувьд заримдаа үнэхээр ядраад сайхан халуун дулаан сэтгэл мэдэрч, нүүр дүүрэн инээмсэглэлийг хармаар санагдах юм. Даана ч манай эмэгтэйчүүд нь буруу ойлголт төрүүлж, нэр хүндээ алдахаас имээдэг ч юм уу чухам сахил хүртсэн гэлэнмаа шиг, эсвэл хамартаа баас түрхсэн бэлтэй авгай нар шиг, аль эсвэл ариун гэгээн Мария шиг л царайлах нь элбэг юм даа. PEOPLE гэж ...

Р3 – ПИ гурав

Манай ПИ гурвынхан бол нас, хүйс, албан тушаалаас хамааралгүй тархац ихтэй, сүлжээ хэлбэрээр нилээд хүчээ авсан аалзны тор шиг бүлэг нөхдүүд байнаа. Хязгаарлагдмал орчинд ажиллаад тэр үү аливаад идэвхигүй, ямар ч сайхан үйлийг буруугаар хардаж сэрдэх хандлагатай, сэтгэхүйн хязгаарлалтын асуудал байгааг яалт ч үгүй дурьдах хэрэгтэй болов уу. Жишээ нь шинэ жилийн мэндчилгээ бэлдээд хамт олноо сэргээн ирэх ондоо илүү ихийг бүтээж, багаараа нэгдэн аюулгүй ажиллах эрмэлзэл төрүүлж магад гээд ажил ихтэй ч амжуулан гүйж харайсаар 3-4хэн хоромын мэндчилгээ хийсэн багийнхаа гишүүддээ шоучин цол өгөөд ажлын чадварыг нь умартах юм даа. Нэг нэгнээ хардаж муугаар бодож яаана..?! Амьдралаас өдөр бүр сайхныг мэдэрч, шинийг сурч, илүүг бүтээцгээе л дээ J “Хар хархан” харцанд чинь хамаг урам хугарчих гээд байнаа, сайхан гэгээлэгээр бодох нь тийм их PROBLEM гэж үү..?

Нүд маань ширгэж, үс маань цайсан ч инээмсэглэсэн хэвээр байх APO