Tuesday, January 31, 2012

Орон нутгийнхан

Сүүлийн үед орон нутгийнхан гэх нэр томъёо нилээд хурцадмал байдалтайгаар тулаад ... тулах тулахдаа зүгээр мөрөөрөө байгаа хүнийг дайруулах нь элбэг болжээ. Би хүнийг яс үндэс, нас, хүйс, зиндаа, шашин шүтлэгээр нь ялгаварлан гадуурхадаггүй. Тэр тусмаа нутаг нугаар ялгаварлан гадуурхах үзлийг дэмждэггүй. Учир нь яг үнэндээ монголчууд бид угаасаа нүүдэлчин амьдралтай байсан тул "цэнхэр цустай" хүмүүс ховор бас дээр үед хүрээ хот гэгч нь байгаагүй. Өвөг эмэг нар маань бүгд л эзгүй хээр талдаа амьдарч байсан. Сайн яривал бүх улс орнууд ялгаагүй варвар гэхэд ч хэлсдэхгүй.

Миний бие удам угсаагаа үнэндээ мэдэхгүй, ухаж түнхчиж үзвэл бараг Монгол биш болчих магад. Өвөө эмээ нар л бага залуу насандаа хотод ирж суурьшиж амьдарснаар "хотын хүүхэд" болсон байх. Гарал үүслээ хөөж үзвээс бас л хөдөөнийх буюу орон нутгийнх болж таарна. Ялгарах зүйл нь хотын соёлыг хөхний сүүтэйгээ хамт мэдэрч өссөн юм болов уу даа. Гэхдээ нөгөө талаас харвал манай орон нутгийнхан буюу хөдөөнөөс шилжин ирж буй нөхдүүдийн дунд сонин сонин гаж гэмээр хүмүүс байна...

1-р жишээ: бөхчүүд, зохиолын дуучид бас улс төрчид
Үнэндээ би эдгээр ангилалд ордог дийлэнхи хүмүүсийг хүндлэх битгий хэл ойлгодог ч үгүй. Манай Хэнтийнхэн, Хөвсгөлийнхэн, Сүхбаатарынхан г.м нутгаараа овоглон цус ойртсон мэт юугаа хийж, яах гэж буйгаа бодолгүй "бичил" сэтгэхүй гаргаж бусдыг уландаа гишгэхэд бэлэн нөхдүүд гэж үздэг. Хэнтий аймгийн нэгэн сумын төвд Манай нутгийн алдартангууд гээд Е. Тэмүүжингийн хөрөгний дэргэд Б. Бат-Эрдэнэний зураг байдаг сурагтай...хахахаха явч эрүүл бус сэтгэлгээний илрэл биш гэж үү?

2-р жишээ: Эрдэнэтчүүд, Дарханчууд, Налайхынхан
Бүр таг хөдөөнийхэнтэй харьцуулваас арай дээр гэхдээ хотыхны дор орохгүй гээд чухам үзэж тарж үсэрч наалдахан бэлэн сонин барьцамтгай хүмүүс ... Эрдэнэтийн залуус, Дарханы хүүхнүүд чухам сайхан гэсэн сонирхолтой цуу яриа ч юм уу онол ч юм уу нэг юм байнаа байна. Миссүүд дандаа Дарханаас төрсөн байдаг гэхийн. Миний бодлоор бол сайхан гэр бүлээс л сайхан хүүхдүүд төрмөөр юм. Дарханд сайхан гэр бүлүүд байдаг байх л даа. Гадаад гоо сайхан хаа сайгүй л байдаг, харин дотоод гоо сайхан, хүнлэг чанар, ёс суртахуун, хайр энэрэлийг хүн гэр бүлээсээ л мэдэрч авдаг. Гэтэл одоогийн мисс гэгч бүсгүйчүүд мөнгө, нэр алдарын төлөө яахаас ч буцахгүй байдаг. Улаанбаатарт ирээд "тодрох" хүсэл эрмэлзлэлдээ хөтлөгдөн тэмцээнд ямар ч хамаагүй үнээр түрүүлэх бодлыг хэн тээж явах нь тодорхой биш гэж үү?

3-р жишээ: Бага тойрог, микр, Баянхошууныхан
Орон нутгийнхан гэж хөдөө, орон нутгаас шилжин ирэгсэдийг шоглох маягтай байдаг хирнээ өөрсдөө бичигхээн хорооллын сэтгэхүйгээр хандах "хотын орон нутгийнхан" бас байнаа. Багадаа өсөж торнисон орчин хүнд хамгаас их нөлөөлдөг. Хажуу хашааны хүүхэдтэй хэрэлдэж, П...-р дуудалцаж өссөн хүн соёлтой харьцааг чухалчилах нь юу л бол..? Сүүлийн үед бас нэг шинэ төрлийн бүс нутаг нэмэгдээд байгаа. Шинэ "хотынхон" буюу Зайсангийнхан. Хуучин цагт бол тэр хавь хүүхдийн хорихтой бас сүрьеэгийн эмнэлэгтэй, арьс ширний үйлдвэртэй гээд зүсэн зүйлсийн цуглуулга байсан санагдах юм. Одоо бол зарим хүмүүс тэнд амьдардагаараа бахархаж, Зайсанд байр авснаар бусдад хүлээн зөвшөөрөгдөх хэмжээ нь тэр гэж үзэх нь өрөвдөлтэй. Хүний дотоод ертөнц ядуурах тусам эд зүйлсээр биеэ чимэх нь ихэсдэг. Түүн шиг хот маань улам авцалдаагүй, замбараагүй болж хүмүүс "орон нутгийн" үзэлд автах нь элбэг болж.

Ингээд дээрхи 3 жишээ бас хүрээлэн буй хүмүүсийг тунгааж бодвоос "орон нутгийнхан" хаа сайгүй л байгаа. Тэгэхлээр "орон нутгийнхан" гэгч нэр томъёо нь төрж, амьдарч буй газарт бус харин тухайн хүний сэтгэлгээнд хамааралтай. "Орон нутгийнхан" гэж явцуу, ядмаг, тулга тойрсон сэтгэлгээтэй нөхдүүдийг нэрлэвэл илүү зөв гэж бодогдном...

Бээрсэн,
APO

3 comments:

Anonymous said...

he he mini nz shn hellee ;) :)
humuusd 1-g bodogduulah bhaa

Doctor said...

баянгол дүүргийн нутгийн зөвлөл гэж байдаг юм билээ. Ингэхэд Наамка маань хаанахынх билээ? хаха наригиа байлаа. хаанахынх байх нь ямар хамаа байх вэ дээ.

APO said...

:) hahaha balain te..? chi tegeed nutgiin zuwluliin gishuun uu? kkk