Нэгэн оролдлого хийгээд үр дүн гаралгүй бүтэлгүйтэхэд танд ямар мэдрэмж төрдөг вэ..? Мэдээж хүн л болсон хойно уурлаж бухимддаг гэхдээ эцсийн дүгнэлт нь юу байдаг вэ? Зүрх тань илүү хурдан цохилж, цусны эргэлт хурдасч, бодол тань хоромхон зуур эргэлдэж өөрчлөгдөх тэр л үйл явц... Аливаа хүсэл зорилгоо биелүүлэх гэж хичээл зүтгэл, итгэл сэтгэл гаргаж байж л өөрийгөө амьд гэдгийг мэдрэнэ.
Алдаа - хүмүүс энэ үгээр яг юуг илэрхийлдэг юм бол..? Шалгалт, ажил, бизнес, гэр бүл, харилцаа, найз нөхөд, итгэл энэ бүхий л зүйлд алдаа яг ижил таардаг. Хүмүүс цэцэрхэж ухаантай хүн алдаа хийдэггүй гэдэг боловч тэр нь яг алдаа мөн эсэхийг юугаар хэрхэн дүгнээд байгааг ойлгоход бэрх... учир нь НЭГ ХААЛГА ХААГДАХАД МЯНГАН БОЛОМЖИЙН ҮҮД нээгддэг гэдэг. Эсрэгээр алдаа гэдэг нь хөгжил дэвшил, эрэл хайгуулын нэгэн хүчин зүйл гэмээр санагдах юм. Алдлаа гэж санагдах атлаа нөгөө алдаагаа нөхөх, засах гэсэн хор шар нь илүү боломжийг олж хөшүүрэг болдог биш гэж үү?
Сүүлийн 3 сарын хугацаанд өөрийн амьдралын 10 жилийн туршид алдаа хэмээн бодож байсан зүйлээ засах гэж оролдлоо. Гэтэл эцсийн дүгнэлтэнд тэр зүйл маань алдаа биш юм байна гэдгийг ойлголоо. Хүний амьдрал гэдэг үнэхээр баялаг юм даа. Үнэндээ 10 жилийн турш хөөрхөн үрээ харах бүрт хүүхдийнхээ өмнө буруутай мэт санагдаж явсанаа нуугаад юу гэхэв. Хүүхдээ эцэггүй өсгөх өөрийнхөө шийдвэртээ эргэлзэж хүү маань ямар нэгэн зүйлээр дутаад байгаа мэт санагдаж явсан энэ он жилүүдийг биш юмаа гэхэд ирээдүйг нь бүтэн байлгаж засах боломжтой гэж үзэж байлаа. Nothing is impossible хэмээн биелэгдэшгүй даалгавар авсан аятай чухам алдаагаа залруулах оролдлого хийх гээд хамаг байдгаараа л хичээлээ.
Гэтэл хамгийн марзан нь засаад байх алдаа биш байжээ. Энэ бүх хугацааны явцад хүү маань аль хэдийнээ том ухаалаг залуу болчихсон байсныг уржигдархан мэдэрлээ. Эцэггүй өссөн ч хайраар дутаагүй, өөрийн гэсэн үзэл бодолтой, зорилго тэмүүлэлтэй бас бусдад санаа тавих хэмжээнд хэдийнээ хүрчихсэн том залууг би аравхан настай хүүхэд хэмээн андуурсаар явж. Би хүүдээ биш харин хүү маань надад ихийг мэдрүүлж ойлгууллаа. Нэгэн хаалгыг маань хааж мянган боломжийн үүдийг нээж эрх чөлөөг маань эргүүлэн өгсөнд талархнам :))) knock knock knockin' on heaven's door
Чөлөөлөгдсөн,
APO
Tuesday, February 7, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
1 comment:
:) mini huwid yamar 1 oroldlogo hiigeed butelguitvel uram hugarna, daraa ni bardam zan maani hudulj shar gozoino :) tgd ch bolohku zuiliig bolgoh gd uuriiguu, uruuliig zovoogood yahav gj bodno.tgd l erel haiguuldaa garna daa gj....
Post a Comment