Wednesday, August 12, 2009

Жилийн 4 улирал

Өчигдөр нэг зүйл анзаарлаа... 9 цаг гэхэд харанхуй болдог болжээ... Уг нь саяхан л 6 сарын 22 гээд л хамгийн урт өдөр гэж байсан, гэтэл тун удахгүй 9 сарын 22-нд өдөрт шөнө тэнцэх нь дээ. Нэг л мэдэхэд намар асуй. Жилийн 4 улирал юутай хурдан солигдоно вэ. Хүмүүсийн харьцаанд ч улиралууд байдаг.

Seasons of ...
Sprintime is the beginning
Summer is hot and hardworking
Autumn is golden time - rich and fulfilling
Winter is cold, cooling and easy to lose... (by John Gray)

Хавар буюу алиаа харьцааны эхлэл - бүхий л зүйл шинэлэг тул сонирхолтой, дур булаам бас сэтгэл татам.

Зун цаг оргил үе - халуухан хирнээ шаргуу хөдөлмөрлөх хэрэгтэй учир нь нэг нэгэндээ дасан зохицож ойлголцох нь хамгийн чухал.

Намар алтан үе - хамгаас өгөөжтэй бөгөөд баялаг учир нь халуун зун хөлсөө их гаргаж, шаргуу хичээж явсны үр дүнд нэг нэгэнтэйгээ ойлголцож сэтгэл амгалан амрах болно.

Өвөл буюу мөстлөгийн үе - алтан намрын дараагаар жаргал даахгүйн зовлон буюу өөрт байгаа жаргалын үнэ цэнээ мэдрэхээ больж эцэст нь хөрч хөндийрөх үе ирэх тул эрхэм хүнээ алдах нь амархан байдаг.

Энэ бүх үеүд хүмүүсийн амьдралд байнга солигдож хүйтэн өвлийн дараа дахин хавар ирвэл бүх зүйл нь сахйхан үргэлжлэх болно. Харин нэг нэгнээ хүйтэн өвлийн дараагаар дулаацуулж чадахгүй үед хүмүүс хагацаж салах нь харамсалтай. Хүмүүс бие биеэ ямар ч улиралд хайрлаж хүндэтгэсэн хэвээр л байгаасай.

Харин миний өөрийн хувьд би амьдралдаа өдөр бүр шинээр сайхан нээлт хийж, хуучин зүйлээ ч гэсэн өөр шинэ өнцгөөс харж баяр баясалыг мэдэрч амьдрахыг хичээдэг... Муу, хэцүү, хүнд зүйл байсан ч бүхий л зүйлд сайн тал гэж байгаа ; )

Тэр бүхний сайхныг мэдрэх нь л хамгийн чухал бөгөөд эрхэм зүйл гэж бодно.

Нэг ийм үг байдаг даа... Хүмүүс чиний юу хийснийг мартдаг, хүмүүс чиний юу хэлснийг ч мартдаг, харин чиний юу мэдрүүлсэнийг хүмүүс ХЭЗЭЭ Ч мартдаггүй...