Monday, March 5, 2012

Хаврын синдром буюу parotitis

Хавар ирлээ шүү хүүхнүүдээ
Гахайн хавдар тархдаг хавар ирлээ шүү, хүүхдүүдээ...

Хүүхэд насанд хүргэж өгдөг гахайн хавдар хэрвээ туссан бол
ХӨСҮТ-ийн Гахайн хавдрын тасагт хүргүүлдэг юм байна
Ийм сайхан тийм сайхан
Бамбайсан царайгаа би харж суунаа...

Нүд ирмэхийн зуур нүүр чинь пэмбийж хавдаад хачин гоё давхар эрүү суугаад нэмэх 10 жилээр оворжуу харагдах тун амархан арга байнаа. Яг одоогийн байдлаар би энэхүү аргыг өөрийн биеэрээ туршиж мэдэрч байна. Эхлээд чихний арын хонхорхойд бага зэргийн хүндүүр мэдрэгдэнэ... Тэгээд нэг өглөө босоход ид шидийн юм шиг л царайтай болчихно доо. Үнэгүй гоо сайхны мэс засал л гэсэн үг :)))

Та бүхнээс нэг асуулт асууя... Та өдөрт 3000 төгрөгөөр юу хийх боломжтой вэ..?
Шатахууны үнэ өсөж, хоол хүнс, үзвэр үйлчилгээний үнэ тэнгэр өөд тэмүүлэх энэ цагт та 3000 төгрөгийг юунд зарцуулж чадах бол..? Лав Никитоны тоглолт үзэж чадахгүй... Тасалбар нь 20000-100000 төгрөг гэсэн бас аль хэдийнээ зарагдаад дууссан сурагтай... 3000 төгрөгөөр хоол авч идвэл яваандаа эргээд ходоод тань өвдөх магадлал өндөртэй тул мөнгөө хэмнэх бус эрүүл мэндээ хохироох асуудал болно. Таксидахад 1км-ийг 700 төгрөгөөр бодоход яахав 4 гаруй км явах л байх... Нээх холдохооргүй байгаа биз дээ тэ..? Түгжрэл ихтэй одоо цагт алхаад явбал мөнгөө бас хамгийн гол нь цагаа илүү хэмнэх тул таксинд үрэх утгагүй болох нь. Зүрхний үйл ажиллагаагаа дэмжээд алхаад байж дээ, залуусаа :)

Та 3000 төгрөгөөр халдвартын гахайн 7-р тасгийн палат № 211 болон 212-р палат буюу төлбөртэй өрөөнүүдэд 1 өдөр хонож болно. Чухам лаг тансаг биш ч гэсэн хөөрхөн цэвэрхэн 2 хүний өрөө байнаа. Лав хувийн эмнэлэгт та иймэрхүү өрөөнд хамгийн хямдаар бодоход өдрийн 15000 төгрөгөөр хэвтэх байх даа. Ганц гэм нь аймар хүйтэн байна, гэхдээ эмнэлэг бүхлээрээ ийм хүйтэн байхад одоо яалтай билээ.
Хувь тавилантайгаа эвлэрээд байж л байхаас. Гахайн хавдар тусаад халдвартын эмнэлэгт хэвтээд хөлдөж үхэх гэж энэ орчлонд төрөөгүй л баймаар юм. Ямартаа ч энд Телемаксын модем ажиллаад интернэтэд холбогдож болж байгаа нь олзуурхууштай.

Хавсдан,

APO