Wednesday, July 29, 2009

Тамхинаас гаргасан түүх

Өнгөрсөн хагас сайнд найз Түмээтэйгээ Тэрэлж явахаар төлөвлөсөн байлаа. Энэ зун агаарт бараг гарч чадаагүйг хэлэх үү. Гэтэл гай газар доороос гээд ажлын маань нэг экспат маань Бээжинд төөрч алга болоод бөөнө ажил гараад Тэрэлж явж чадаагүй. Найз охин маань сэтгэл маш дундуур байлаа. Агаарт гарах сайхан, эрүүл мэндэд тустай гэх шахуу надаа жаал гомдоллов... Тэгсэн би нэг удаа агаарт маш сайн үр дүнтэй гарч байсан түүх маань санаанд оров...

Нилээд хэдэн жилийн өмнө би Манлай гэгч залуутай найзладаг байсан. Дажгүй сайн залуу, гэхдээ тэр үедээ тамхи татах зуршилтай байсан. Бид хоёр Цагаан сараар бүх зүйлээс оргож, битүүний өдөр Нүхт рүү явж тэнд агаарт хоёр хоноод тэр хавийн уулаар явган алхаж үнэхээр сайхан тойрон аялалтай амралт болсон тул бид 2 Нүхтээс ирчихээд Санзайн зүг явахаар шийдэн УБ-аар дайраад хоол идээд шууд хойд зүг явав. Санзайгаас цааш Цэргийн амралт орсон чинь тэднийх Нүхт шиг тохилог байгаагүй. Гэхдээ гоё санагдаж байлаа. Ноорхой саравчинд байсан ч дурласан хосууд хамт л байвал диваажин шиг л санагдах нь тодорхой.

Тэр хавийн уулаар бас л сайн тэнэсэн. Уулын орой дээр ойн манаачийн овоохойтой, хүмүүс өвөл тэнд амрах нь ховор тул ой модонд хүний мөр байхгүй, цав цагаан цас, цэв цэнхэр тэнгэр, модны завсараар тусах нарны туяа, цэвэр агаар, гарнаас маань хөтлөн алхах найз залуу маань... Түр амсхийхээр цасан дээр суухад Манлай эмэгтэй хүн доороосоо даарч болохгүй гээд намайг өвөр дээрээ суулгаж халамжилж байсан нь одоо бодоход өхөөрдмөөр санагдана. Өвөл ой модонд цасан дээр нэгэн зүйл хийж үзсэн гэвэл гайхах байх. Зарим нь өвчин тусна гэх л байх, гэхдээ мартагдахааргүй сайхан мэдрэмж төрдөг юм байна лээ... Юун даарах...халууцаад хацар маань улаа бутраад үгээр илэрхийлэх аргагүй мэдрэмж төрдөг... Одоо бодоход галзуурсан байсан байхаа... Гэхдээ л гайхалтай сайхан мэдрэмж... Тэр өдрөөс хойш найз залуу маань тамхинаас гарсан даа... Тамхинаас гаргасан түүх гээд л инээд алдаад дурсдагсан... Тэр маань барилгын инженер байсан ч одоо архитектор болсон гэсэн. Түүнд өгсөн хоёр зүйл маань түүнийг архитектор болоход өчүүхэн ч гэсэн нөлөө үзүүлсэн нэгэн ном бас тамхигүй орчинг хүсэх хүсэл нь юм болов уу даа... Цэвэр агаар хүнд ер нь туйлын сайн нөлөөтэй шүү тэ..? Нэгэн хувийн түүхээ оруулсан гээд намайг зэмлэхгүй гэж найдаж байна

Sunday, July 26, 2009

Желание

Желание

Сплетенье рук и поцелуев жар,
Слиянье тел под стон и крики страсти.
То был у нас с тобой любви пожар,
Вершина редких встреч и мига счастья.

В руках твоих, я «пела» как струна,
Готовая от музыки порваться.
Касаешься меня и вновь волна
Желания любить и наслаждаться.

Твой запах ощущаю на себе
И поцелуев привкус вновь дурманит.
Любимый! Я хочу опять к тебе!
Так просит тело и желанье манит….

Wednesday, July 22, 2009

Халзан толгой

Энэ жилжингээ Оюу толгой, Таван толгой гэж улс төржиж байнаа... Сүүлдээ тэсэлгүй би ч бас халзан толгойтой болчихлоо гэж... Сайхан юмаа... Толгой жигтэйхэн хөнгөрөөд. Багадаа ч даахиа авахуулж үзээгүйг хэлэх үү цоо шинэ мэдрэмжүүд анх үсээ хусуулсан мөчөөс авахуулаад одоо эдүүгээ 6 дахь хоногтоо үргэлжлүүлэн төрөөстэй... Цаашид ч өдөр бүр шинэ мэдрэмж төрнө гэж итгэлтэй байна. Би жирэмсэн болмогцоо л үсээ хусуулнаа гэдэг байлаа...
За тэгээд үзээгүй юмаа үзээд сайхан байнаа. Өөрөө шинээр төрчих шиг л боллоо. Зарим нэг найз нөхөд, танилууд маань л тэр сайхан шаргал урт үсийг гээд л харамсах юм би угтаа бол ер харамсахгүй байнаа. Ургаад л болчихно шүү дээ. Тэгээд ч урт үстэй ухаан богинотой гэдэг байтал би одоо хачин ухаантай царайтай боллоо гэж. Бас хуянгүй болоод үсээ яаж янзлах уу индүүдэх үү боох уу сүлжих үү гэх толгойны өвчингүй амар байнаа. Одоо энэ Оюу толгойн гэрээ нэг цэгцэрчихвэл бүр олон хүн толгойны өвчингүй болоод зогсохгүй бөөнө бөөнө ажлын байртай болох гээд л байх юм тэ.
Бас ч зүгээр үгүй найз Sir Dorjko-г үсээ хусуулахад бас хүргэсэн. Шууд нөлөөлөөд л... Нээрээ үсээ хусуулаад гарсан чинь салют буудаад л бөөнө баяраа. Sir Dorjko ч ажил дээрээ од болсон гэсэн. Хүмүүс бүр халзан толгойг нь мялаасан гэнэ лээ... Харин манай оффисоор одоо дүүрэн халзан толгойтонгууд эр эм, хөгшин залуу, угаасаа халзарсан, хусуулаад халзан болсон гээд л ... Тиймээс нэгээр нэмэгдлээ гээд намайг нээх тоосонгүй... Ядаж байхад гадны байгууллагаа тэгээд хүмүүс биднийг хараад бүгд л эр эм, хөгшин залуугүй гадныхантай явж байгаад л Хөх Монголыхонд баригдаж гэж бодохоор байх... Сонин хүргэгч ах өнөөдөр намайг хараад лав цочсон ... Намар болтол би ч олон хүмүүсийг цочоох нь дээ... Хөгжилтэй байх юм даа. Амьдрал үргэлж сайхнаараа алтан нараа....


G tulga гэгч ...

Өчигдөр Sir Dorjko гэх найз маань надад санаандгүй дараахи блогийг http://enigma.blog.gogo.mn сонирхуулахаар өгөв. Эхлээд зүгээр л татаж унатлаа инээлээ. Ядаж байхад цэвэр ус ууж байсан эгээтээ л лэптоп руугаа цацчихсангүй. Дээр нь босохоос залхуурч суусаар давсагаа дүүрэн болгочихсон байсныг хэлэх үү (эвгүй деталь дурьдсандаа хүлцэл өчье) инээгээд эгээтээ л ... Ер нь дээр дооргүй норох шахав... ЖиТулга гэгч залуугийн бичгийн хэлбэр, сэтгэхүй, өөрийгөө илэрхийлж буй арга нь хөөрхөн санагдав. Авъяасыг нь үнэлүүштэй. Эр хүний дотоод ертөнцийг сайн гаргажээ. Тэгээд өөрийн эрхгүй таамаглал дэвшүүлэв: лав харахад даруухан энгийн залуу л байгаа байх. Магад зах зухаас юм овоо л уншсан байх, гэхдээ нөгөө талаас раздвоение личности гэх буюу хоёрдмол сэтгэхүй нь илрэл лав мэдрэгдсэн.

Гэхдээ миний хувьд ойрд стресстэй байсныг хэлэх үү надаа лав сайнаар нөлөөлсөн. Take it easy гэх үгийг санагдуулж эерэг түлхэц боллоо. Хүн бүр л дотроо сайн ба муу талуудтай ч алтан голоо л бариасай тэ... ЖиТулга бусад хүмүүсийн сэтгэхүйд сайнаар л нөлөөлж юм бодуулаасай даа... Түүний блогийг сонирхож үзээрэй дээ... Хэрвээ тэр эмэгтэй хүн байсан бол ямархуу бүсгүй байх байсан бол гэж өөрийн эрхгүй бодогдлоо

Tuesday, July 21, 2009

Орон зай, цаг хугацаа, хүнлэг чанар

Өнөөдөр төрсөн өдөр маань... Он жилүүд урсан одох шиг л. Нэг бодлын цаг хугацаа хурдан өнгөрч байна гэж бодогдох юм... Хүмүүс цаг хугацаа бүхнийг харуулна гэнэ... Нэгэн хүн надад "Цаг хугацаанд эртдэнэ оройтоно гэж байхгүй..." гэж байсан. Сайтар тунгаавал цаг хугацаа бол зүгээр л нэгэн шалгуур. Цаг хугацаанд найдаж хүлээж амьдрах утгагүй. Өнөө маргаашийг л өнгөрөөж өөрийгөө л хамгийн ихээр хуурах юм даа. Амьдралыг цаг хугацаа шийдвэрлэхгүй хүн өөрөө л хувьсан өөрчлөгдөж, хөгжиж дэвшиж байж амьдрал үргэлжилнэ. Амьдралд өөрийн орон зайг бий болгож бусдад нөлөөлж, бусдад тусалж дэмжиж, хайрлаж байж л амьд гэдгээ мэдэрнэ. Хүн амьдралдаа 3 зүйл хийх ёстой гэдэг: 1-рт мод тарих, 2-рт байшин барих, 3-рт хүүхэдтэй болох. Амьдралдаа дээрхи 3 зүйлийг хийхийн тулд хүнд юуны өмнө эрүүл мэнд, хайр бас гэр бүл хэрэгтэй. Амьдралд хүний худалдаж авч чаддаггүй 3 зүйл нь эрүүл мэнд, хайр болон гэр бүл.

Мөнгөөр үнэлэгдэх боломжгүй эдгээр зүйлсийг өнөө цагт хүмүүс даана ч өөрөөр үнэлэх нь элбэг. Үнэтэй сайхан тансаг газар амттай хоол идсэн ч гэрийн хоол шиг байхгүй, хөөрхөн залуу охид залууст шохоорховч жинхэнэ сэтгэлийг гүйцэхгүй, өнгө зүс дагах танил, найз гэх хүмүүс гэр бүлийг орлохгүй гэдгийг мэдрэхээ больжээ. Мөнгөний араас хэт хошуурах хүмүүс замд нь юу ч байсан үл хайрлана. Бусдын эрүүл мэндийг хохироох, сайхан хайрыг уландаа гишгэж өөртөө авах гэж шуналтах, бусдын гэр бүлийг бусниулж сүйтгэх гээд л... Уг нь хүн хайр халамжийг мэдэрч, үнэлж байж бусдыг хайрламаар. Гэтэл өөрийгөө хайрлаж мэдэхгүй, мөнгөнөөс өөр зүйл хайрладаггүй хүн өрөөлийг яаж ч хайрлах билээ. Хүний дулаан сэтгэл, энэрэл, уучлалыг мэдэрч байж өөртөө итгэлтэй сайхан амьдарнаа. Хүнлэг чанараа алдаад байх шигээ...

Гэсэн ч миний хувьд шинэ өдөр эхлэх бүрт шинэ сайхан мэдрэмж төрж, амьдралыг шинэ өнцгөөс харж, шинэ гэгээлэг нээлт хийж, бүхий л агшин хором, боломжоос таашал авах болно гэдэгт итгэл дүүрэн байдаг. Бусдад баяр баясал өгөхөд өөрөө ч сайхан байдаг. Төрсөн өдрөөрөө ээжийгээ баярлуулахыг хүсдэг учир нь тэр л хүн надад амь хайрласан. Ээж минь л хайр гэж юу байдагийг надад мэдрүүлж ойлгуулж өгсөн. Ирэх жил төрсөн өдрөөрөө өөрөө бус өрөөлийг баярлуулна. Сайхан санаа байгаа биз дээ... Сайхан хайр гэж байдаг юм шүү... Хүмүүсээ бие биеэ хайрлацгаая ;)))

Гарын алганд чинь...

Чинийхээ гарын алганд

Гутрал гунигийг сарниулахаар салхины сэвшээ хийе

Найз нөхөддөө мартагдахгүй байг гээд энхрий цэцгийн дэлбээ хийе

Өнгөт орчлон гэгээлэг байг гээд солонгын туяа хийе.

Үлгэр шиг сайхан зүүд зүүдэлж байг гээд шөнийн одны шивнээ хийе

Зүрх сэтгэл чинь үргэлж ариун байг гээд уулын горхины дуслыг хийе

Эцэст нь гарын алганд нь гэгээлэг харцнаасаа хийе

Эргэх энэ орчлонд Гуниг чам дээр ирэх үед

Гарынхаа алгыг чи минь дэлгэхэд

Гэгээлэг бодол чамд төрж сэтгэл чинь дулаацах болно...

Tuesday, July 14, 2009

Хүй долоон худаг

Сайхан наадацгаав уу?

Энэ жил Наадмаар анх удаа Хүй долоон худаг руу соёлонгийн уралдаан үзэх гэж явав. 1-р хороололоос л замын түгжрээ эхэлсээр таг гацаж арай хийж л Хүй долоон худагт очив. Ямар ч зохицуулалтгүй аймшигтай л санагдав. Гэтэл адал ядал дөнгөж эхлэх нь тэр. Яг 11 цаг гээд очиход соёлон орж ирж байлаа. Харагдах зүйл юу ч үгүй. Бөөнө тоос босоод. Майхан барих гэж жаал ноцолдож байж анх удаа л өөрөө майхан босгож үзэв. Уг нь найз охины маань хүргэн ах нь байсан л даа. Гэхдээ нэг л хайхрамжгүй, хэнэггүй нэгэн шиг санагдсан. 3 эмэгтэйгээр майхангаа босгуулсан тул аргагүй эрхэнд л сүүлд хэдэн гадас зоолоо. За тэгтэл эхнээсээ авахуулаад өлсөж эхлэлээ гэж. Хуушуурын эрэлд гарахаар найз охин, түүний хоёр охин дүүгийн хамт гарав. Нилээд хол явж байж Хүй долоон худаг дахь "Их дэлгүүр" гэх ногоон асарт хүрэв. Тэнд алдарт хуушуур зарж байнаа. Тэгтэл хоёрхон газар л хуушуур зарж байх юм. Дарааллан зогссон хүмүүс ч гэж жигтэйхэн. Бас үнэ нь сансарын гэмээр үнэтэй. Хуушуур авах гэж гурван цаг нар, салхи, бороонд норон зогсож байж арай хийж авсан даа. Гэтэл идэхийн аргагүй давстай, перцтэй...Арай дэндүү гомдмоор санагдав... Юу нь морь үззх... Найз охиныхоо эгч жирэмсэн бүсгүйд хуушуур авч өгөх гэсээр таарав. Нөхөр нь бол сайхан виски уугаад л... Манай зарим эрчүүд ер нь арай л бишээ. Арай хийж азаар соёлонгийн уралдаанд орсон хүүтэй таарав гэж... Лав дахиж алт амласан ч Хүй долоон худагт очихгүй ээ.

Хотынхоо барааг хараад хичнээн ч баярлав. Юутай ч Цэнгэлэхээр нэг оръё гээд очтол тэнд Нарантуулын салбар нээгдсэн юм шиг л санагдав... Гомдлын мөр гээд Монгол гэсэн бичиг зуруулаад буцах шив дээ...
Манайхан Наадмыг арай л аятайхан зохион байгуулдаг болоосой доо тэ

Wednesday, July 8, 2009

Нэгэн танилийн маань хэлсэн зүйлс...

Өчигдөр танил маань мессенжерт орж ирээд дараахи зүйл ярив. Инээдтэй ч эмгэнэлтэй ч юм. Өөрөөс нь зөвшөөрлийг аваад блогдоо оруулав.

Төр нь үнэлэхгүй, түмэн буман звлон дунд төсвийн хялгас шиг төсвөөр түмний төлөө зүтгэх гээд үүрэгтэйгээ зууралдаад өдөр хоногтой уралдаад үлгэр домог болоод л үүгээр түүгээр гүйгээд л, үргэлж л шоргоолж мэт ажиллаж байна даа /тэр танил маань эмнэлэгт ажилладаг л даа... уг нь хэрэгтэй зүйл их хийх хүсэл, чармайлттай нэгэн/

Төрийн мунхагийг хараад уур минь хүрэв гэж хэдий тэртээ Чойном хэлж байж билээ...

Эргэн тойронд энэ бүх амьдрал эмгэнэлт жүжиг шиг л байна даа
Гэгээн Валентиндээд бас гэгээрч мөргөж сүжиглэлээ шүү дээ 20 жил
Гэхдээ яахав хүн бүхэн л сайн сайхан байвал мань мэт нь яах вэ

Онгод хөглөгдөөд одот тэнгэрээс оргилуун дарс буух мэт болоод байна.
Буруу зөвийг их дэнслүүлдэг тул бухимдуу мэт санагдах вий уг нь би эндээ инээгээд л байна л даа. Чамд л бухимдаад байгаа мэт санагдаж байж магадгүй... /үнэндээ би тэр үед түүнийг бухимдаж уурлаж гэж бодсон л доо /

Би улс төрийн хошин жүжиг бичмээр санагдаад байгаа л даа

Ер нь их хуралд нэг хурдны морь сонгогдвол зүгээр санагдаад....
Дараа нь 2 ямаа ч гарч болох юм.
Морин тойруулга олныг байгуулаад их хурлын гишүүд хамт давхиж жаахан жин хасмаар санагдаад ...

Ямаанууд яахав Монгол банкинд орж 5000 төгрөг идэж тансаглаад л ...
Тэгээд 5 толгой, 3
толгой, 76 толгой гэдэг газрууд энэ тэрүүгээр нэрлэгдээд л...
Манай гэр 25
толгойл байдаг шдээ
УБ-рт 12 давхараас дээш бүх барилгууд нь TOWER болчихсон.

1 байшин бариад л төгөл
2 байшин бариад л хотхон
3 байшин бариад л хороолол
Мэдэхгүй ээ 4 байшин бариад хүрээлэн
40.000 байшин барихаар юу гэх юм бүү мэд

Эдийн засаг гэж эд нь засагдахгүй болчихсон юмыг хэлдэг гэнэ.
Солонгос кино гараад л солгой зүүнгүй сүүлрээд л....
Эр нь үйлж эм нь чарлаад л ер нь элдэв чөтгөрийн цуглаан мэт энд тэндгүй л эвдэрч хэмхэрсэн сэтгэхүйтэнгүүд олширч байна даа .. гэчихээд л гараад явсан даа. Нээрээ л нэгийг бодогдуулахаар санагдав

Monday, July 6, 2009

Эмансипаци

Саяхан нэгэн найз бүсгүйгээ нэгэн танил залуутайгаа танилцуулав. Дөлгөөхөн, даруу бас соёлтой. Товч хэлэхэд дажгүй залуу. Хамт Зайсан гарч жаал салхилав. Гэтэл огт санаандгүй байдлаар өөртөө нэг дүгнэлт хийж мэдэрлээ. Замаараа Биг Бургер орж халуун цай авах санаатай ороход танил залуу маань хамт оров. Найз бүсгүйдээ нэг бургер аваад тооцоогоо хийх гэхэд танил залуу маань их хөөрхөн би өгье гэхэд элдэв юм бодолгүй шууд би өөрөө л гэлээ. Найзад маань эвгүй санагдсаныг ч анзааралгүй. Тэр залуу машинаас бууж суухад хаалга онгойлгож өгөв. Гэтэл найз бүсгүй маань машины хаалга гүйж онгойлгодогыг кинонд л харсанаас тэгж амьдрал дээр таарч байсангүй гэв. Нээрээ л эмэгтэйчүүд маань уг нь эрх, энхрий баймаар гэдгээ санаад өөрөө өөртөө гайхлаа. Хэзээнээс ийм зүйлд анхаарал тавихаа болиов ээ гээд. Одоо цагт эмэгтэйчүүд бид хэт биеэ даасан шинжтэй болжээ. Аливаа асуудлыг шийдэх гээд л...Эмансипаци Европд дэлгэрч хэцүү байгаа гэсэн боловч Монголд маань ч гэсэн бий болж байгаа шинжтэй. Өөрт маань илрэх вий гэж айлаа. Дэмий юмаа... Буцаад энхрий, эрх, зөөлөн баймаар байнаа... Эрчүүддээ эрхлээд л. Бурхан эмэгтэй хүнийг эр хүний зүүн хавирганы ясаар хийсэний учрын тайлбар байдаг даа...

Бурхан эмэгтэй хүнийг эр хүнд доромжлуулахгүйн тулд эр хүний хөлний яснаас бүтээгээгүй гэдэг
Бурхан эмэгтэй хүнийг эр хүнээс илүү ухаантай байлгахгүй нь тулд эр хүний толгойны яснаас бүтээгээгүй гэдэг
Бурхан эмэгтэй хүнийг эр хүний гараар хамгаалуулж, эр хүний зүрхэнд ойр байлгах гэж зүүн хавирганы ясаар бүтээсэн гэдэг...

Хэдий домог шиг ч сайн тунгааж бодвол эмэгтэй хүн эр хүний хайр халамж дор хамгаалуулж байх нь нөгөө талаас эр хүний хамгийн эмзэг, нандин зүйл болох зүрхийг нь хамгаалж, халамжилах учиртай тиймээс эмэгтэй хүн тэвчээргүй мэт хирнээ сэтгэлийн тэнхээ ихтэй байдаг гэдэг.
Гэхдээ хэдий тийм ч өөрийн зөөлөн, энхрий чанарыг алдаж болохгүй юм байнаа... Танил найздаа сэтгэлээсээ баярлалаа гэж хэлмээр санагдав... Манай монголын залуус маань сайхан шүү дээ. Та нартаа итгэж, та нараараа бахархаж явдаг шүү ;)

Weekend буюу амралт уу стресс уу?

Өнгөрсөн хагас бүтэн сайнд нэг сайхан амрах хүсэл байлаа. Хагас амьдралдаа унтаж үзээгүйгээр унтсан. Бодвол сүүлийн хоёр сар нойр дутуу явсанаа нөхөж унтах шиг болсон. Гэрт халуун ус тасраад удаж байгаа тул бүтэн сайнд найзындаа усанд орохоор очив. Усанд орчоод явах гэхэд найз охин хүргэж өгөхөөр болов. Эгч нь машинаа жолоодоод жаахан яарангуй явав. 3 цагаас хүнд юм өгч яуулах гээд л. Би ч угийн аюулгүй ажиллагааг нэгт тавьдаг газар ажилладаг тул эвгүйрхсэн ч юм хэлэхгүй явж байв. Гэтэл гэнэт хүүхэд гүйж гарч ирээд машинд нь шүргүүлэв. Жолоч маань өөрөө жирэмсэн байсныг хэлжх үү сандраад уйлаад. Найз маань эгчийгээ яаачив гээд л санаа тавиад ухаан алгаа... Би гарч шүргүүлсэн хүүхдийг чиж аваад гэмтэл явцгаая гэлээ. Гэмтэл дээр очиход ашгүй хүүхэд гайгүй гэв. Гэрийхниийг нь дуудаад яадаг бол гээд л хүлээв. Гэрийхэн нь ч гайгүй хүмүүс байв. Өрөвдмөөр л санагдлаа. Өрх толгойлсон нэгэн ядуу бүсгүй ээж нь гээд ирлээ. уг нь насаараа чацуу хирнээ амьдралд нухлагдаад арай л эрт хөгширч буй шинжтэй санагдав. Харин гэмтлийн цагдаа нар арай л хатуу санагдсан. жирэмсэн хүнийг чинь зандраад загнаад л... уг нь эсрэгээр машиныг нь бариад ослын газар очмоор юм... Цагдаа гэхээр л аашны тулам аятай, бүдүүлэг байх албагүй эсрэгээр л баймаар юм. Ажил ихтэй бухимдуу л санагдав гэж. За тэгээд орой 9 хүртэл ЗЦГ-т байлаа... Амарсан гэж адал явдал дунд ядраад л таарав. Жолооч болох хүсэл бүр байхгүй болсон. Уг нь жолооч нараа сайн бэлдэж гаргадаг бол ийм асуудал бага гарах байхдаа... Нэг иймэрхүү л амралтын өдөр болох шив дээ. Осол болсон газар уг нь хүүхэд, сургууль гэх мэт тэмдэг байсан л байна лээ. Тэрийгээ ч мэдэхгүй л юм даа бид... Жолооч нараа нэг нэгнээ хайрлаж, болгоомжтой явцгааяа гэж

Wednesday, July 1, 2009

Чиний нүдэнд ...

Чиний нүдэнд би живье - Болох уу?
Чинийхээ нүдэнд живнэ гэдэг - аз жаргал!
Чам дээр очиж мэндлье - Сайн уу?
Чамд би маш их хайртай - Бэрх үү?

Бэрх биш ээ, харин маш хэцүү
Хайрлана гэдэг хамгаас хэцүү - Итгэж байна уу?
Oгцом эрэгт би дөхөж очоод
Нисээд унавал - Чи барьж амжих уу?

Гэнэт би өөр тийш явбал - Чи над руу бичих үү?
Чамгүйгээр байхад надад хэцүү!
Чамтай хатм байхыг ыи хүснэ - Дуулав уу?
Ганцхан хором, сар бус бүүр удаанаар

Маш удаанаар, бүхий л амьдралаараа - Ойлгож байна уу?
Тэгвэл үргэлж хамтдаа юу - Хүсэж байна уу?
Чиний хариултаас эмээх юм - Мэдэж байна уу?
Чи наддаа хариулаач, гэхдээ зөвхөн нүдээрээ

Чи нүдээрээ хэлэхэд л хангалттай - Хайртай юу?
Хэрвээ тийм бол би чамд амлаж байна
Чи хамгаас аз жаргалтай байх болно
Хэрвээ үгүй бл би чамаас гуйж байна...

Харцаараа намайг бүү зэмлэ, хэрэггүй
Харанхуй ангал руу намайг араасаа бүү тат
Харин намайг хааяахан жоохон санаж байгаарай
Харин би чамайг хайрлаж явъя - Болох уу?

Бoлoхгүй гэсэн ч хамаагүй ... хайрлах болнoo!
Бусад бүхий л саадыг үл харгалзаж...
Хэрвээ чамд хэцүү байвал
Хэзээд чамайг л гээд очих болно!