Friday, January 29, 2010

Хүн бүр хүссэнээ л хардаг гэдэг

ГАЙХАМШИГТАЙ ЭХНЭР

Гоо vзэсгэлэнт дагина эхнэртэй байхыг хvсэж мєрєєдєггvй эр хvн гэж хаа байх билээ. Тэдний зарим хэсгийнх нь энэ хvсэл нь мєрєєдєл чигээрээ дуусдаг бол зарим нь ажил хэрэг болгосноор хvсэл мєрєєдлєє биелvvлдэг байна. Энэ ертєнц дээр нэгэн жирийн гэр бvл амьдардаг байв. Эхнэрийг нь Болороо, нєхрийг нь Дvгэрээ гэнэ. Эхнэр нь хоолоо бэлдэх зуураа нєхрийгєє гэр орны ажилд тусалдаггvй, мєнгє бага олдог гээд л vглэх ажээ. Ингэж vглэх нь нєхрийнх нь уурыг хvргэх боловч хариуд нь дуугарсангvй дотроо тvvнийг буруутгаж -єєрєє нэг олигтой юм шиг бас хvнд заах санаатай. Анх гэрлэхэд ямар байлаа. Хєєpхєн, тэгээд бас эелдэг хvvхэн байсан сан даа. Одоо хар, ямар єєр хvн болсныг хэмээн бодно. Нэгэн удаа тvvнийг vглээ эхнэр нь хог асга гэснээр Дvгэрээ телевизороосоо дуртай дургvй холдож хогоо асгахаар гадагшаа гарлаа. Буцаж орохынхоо ємнє хаалган дээр зогтусан Бурханд єєрийн эрхгvй хандаж: “Бурхан минь! Миний амьдралд ямар ч утга алга. Би бvхэл бvтэн амьдралаа ийм vглээ, царай муутай эхнэртэй єнгєрvvлэх гэж vv дээ? Энэ бол ёстой амьдрал биш там байна даа” гэв. Гэтэл гэнэт бурхан тvvнд намууханаар хариу хэлэхийг сонсов: - Хvv минь ээ. Би чамд гоо vзэсгэлэнт дагиныг эхнэр болгон єгч тусалж чадахсан. Даан ч хєршvvд чинь гэнэтийн єєрчлєлтийг хараад гайхаж балмагдана бизээ. Иймд би чиний эхнэрт дагины гоо vзэсгэлэн, сэтгэл санааг бага багаар суулгаж єгье. Харин чи нэг юмыг сайн санаж яваарай. Чи дагинатай амьдрахыг хvсч байгаа бол тvvнд таарч тохирох хэмжээнд харьцах ёстой шvv. - Их баярлалаа. Бурхан минь. Дагины тєлєє бол ямар ч эр хvн єєрийгєє єєрчилнє шvv дээ. Харин та манай эхнэрийг хэзээ єєрчилж эхлэх вэ? - Яг одоо би бага зэрэг єєрчлєе. Цаашдаа минут бvрд л сайжруулах болно. Ингээд тэр гэртээ орж ирээд сонингоо шvvрээд телевизорын ємнє суув. Гэсэн ч сонин унших, телевизор vзэх сонирхол алга. Ядаж жаахан ч гэсэн єєрчлєгдсєн болов vv гэж эхнэрээ харах хvсэл тєрєв. Тэсэлгvй босч гал тогооны єрєє vрvv шагааж эхнэрээ анхааралтай ширтлээ. Эхнэр буруу хараад аяга саваа угаах ажээ. Тэрээр гэнэт араас нь хvн ширтэхийг мэдрээд эргэж харлаа. Дугар эхнэрээ ширтэх зуураа “ерєєсєє єєрчлєгдсєн юм алга” гэж бодлоо. Харин эхнэр нь нєхрийнхєє анхаарлыг яагаад татах болсноо ойлгоогvй ч vсээ яаран засаж, нvvрэндээ пудр тvрхээд асуулаа: - Чи яагаад гэнэт хvнийг ширтээд унав?

Дугар сандарсандаа хэлэх vгээ олж яадахдаа: - Аяга тавга угаахад чинь туслах уу? гэв.

- Туслах уу гэнээ гэж гайхсан эхнэр нь аяархан асууснаа халтар хормогчоо яаран тайлах зуураа би бараг угаагаад дуусчихлаа гэлээ.

-Хараач, шууд нvдний ємнє єєрчлєгдєж сайжирдаг байна шvv гэж нєхєр нь дотроо бодоод шууд л угаах савыг шvvрч аваад зvлгэж гарав. Дараагийн єдєр нь ажлаа дуусгаад гэр vрvvгээ яарлаа. єглээ эхнэрээ хэрхэн дагина болж хувирч байхыг харахыг тэсгэлгvй хvснэ. Гэнэт тэрээр –Хэрэв эхнэр маань ихээр єєрчлєгдсєн байвал яанаа? Би єєрєє хэв хэвээрээ байдаг. Ядаж нэг цэцэг ч гэсэн худалдаж авъя даа гэж бодлоо.

Хаалга нээгдэхэд Дугар сандарч догдолж байлаа. Тvvний ємнє жилийн ємнє єрєєнийнх нь авч єгсийг палажийг ємсєж, vсээ нямбай янзалсан эхнэр нь зогсож байв. Цэцгээ эв хавгvйхэн сарвайхдаа эхнэрээсээ нvдээ салгаж vл чадна. Болороо цэцгээ авахдаа баярласандаа сормуусаа буулган бага зэрэг дуу алдаад тvvндээ ичингvйрснээр нvvр нь бага зэрэг улаав. “Ямар сайхан дагины сормуус вэ? Ямар ер бусын дотоод гадаад гоо сайхан бэ” гэж Дугар бахархан харж байлаа. Тэрээр бvрэн зассан ширээ, гоёмсог аяга таваг, асаалттай лаа, амтат хоол унд ширээн дээр байхыг хараад єєрийн эрхгvй дуу алдав. Тvvнийг ширээнд суух vед нь Болороо ч сууснаа гэнэт сандран босч: -єє харлаа. Би телевизор чамд асааж єгєхєє мартсан байна. Харин шинэхэн сонин энэ байна гэлээ.

- Надад телевизор vзэж, сонин унших хvсэл алга байнаа. Дандаа л адилхан юм гарч байдаг юм. Харин тэрнийхээ оронд чи минь надаа маргаашийн амралтын єдрийг яаж єнгєрєємєєр байгаагаа хэл дээ гэж vнэн сэтгэлээсээ асуув. - Харин чи? гэж Болороо хариу дуугарав.

- Би театрт маргаашийн vзвэрийн 2 билет юмыг яаж мэдэх вэ гээд авчихсан. Хэрэв чи хvсвэл vдээш ємнє театр явах аятайхан хувцас чамд худалдаж авъя. Чамд гэж хэлэхдээ Дугар арай л дагина чамдаа гэж ам алдах шахлаа. Эдгээр vгийг хэлэх зуур тvvний ємнє сайхан инээмсэглэсэн, хацар нь аз жаргалтай туяарч, нvд нь гэрэлтсэн vнэхээр дагина сууж байгааг мэдэрлээ. “Бурхан минь! Ямар сайхан дагина вэ? Хэрэв єдєр бvр ингээд гоё болоод байвал тvvн шиг гоё дагинад би тохирч чадах болов уу?” гэж Дугар бодох зуур тvvнд нэгэн санаа тєрлєє. “Харин амжих л хэрэгтэй. Дагиныг хажууд байгаа дээр нь амжих л хэрэгтэй. Тvvнээс миний хvvхдийг гаргаад єгєєч гэж гуйя. Хvvхэд нь маань ийм гоё дагина бид хоёрын дундаас тєрєх болно” - Юуны тухай бодол болов? Догдолж байгааг чинь нvvрнээс чинь харж байна шvv гэж Болороо асуув. Гэтэл Дугар яаж хэлэхээ мэдэхгvй байлаа. Дагинаас хvvхэд гаргаад єгєєч гэж шууд хэлж болох уу? Тэгж болох эсэхийг Бурханаас гуйгаагvй шvv дээ. Тэгээд тvгдчин: - Юу гэж хэлэхээ мэдэхгvй байна. Гоо vзэсгэлэнт дагина чамаасаа хvvхэд гаргаж єгєєч гэж гуйх гэсэн юм. Болороо нєхєр лvvгээ дєхєж ирлээ. Хайраар гэрэлтсэн нvднээс нь аз жаргалын нулимс хацрыг нь даган урсана. Дугарын мєрєн дээр гараа тавиад халуун амьсгалаар тєєнєлєє. … Ямар сайхан шєнє байлаа? єнєєдєр сайхан єглєє вэ? Дагинатай амьдрана гэдэг ямар сайхан хувь тавилан бэ гэж Дугар хоёр дахь ачаа гадагшаа салхилуулахаар хувцаслангаа бодно.