Friday, February 25, 2011

Ямар азаар сармагчингаас үүсчихээгүй юм ккк

Тэгшитгэл 1
Хүн = хоол + нойр + ажил + хайр
Сармагчин = хоол + нойр
Үүнээс: Хүн = сармагчин + ажил + хайр
Үүнээс: Хүн - хайр=сармагчин + ажил
Дүгнэлт 1: хайр үгүй хүн, ажлаас өөр зүйл мэдэхгүй сармагчин лугаа адил

Тэгшитгэл 2
Эр хүн = хоол + нойр + цалин мөнгө
Сармагчин = хоол + нойр
Үүнээс: Эр хүн = сармагчин + цалин мөнгө
Үүнээс: Эр хүн – цалин мөнгө = сармагчин
Дүгнэлт 2: Цалин мөнгөгүй эр хүн сармагчин лугаа адил

Тэгшитгэл 3
Эм хүн = хоол + нойр + зардал
Сармагчин = хоол + нойр
Үүнээс: Эм хүн = сармагчин + зардал
Үүнээс: Эм хүн – зардал = сармагчин
Дүгнэлт 3: Зардалгүй эм хүн сармагчин лугаа адил

Эцэст нь
Тэгшитгэл 2 ба 3-аас дүгнэх нь
Цалин мөнгөгүй эр хүн = Зардалгүй эм хүн
Аксиом 1: Эр хүн цалин мөнгөтэй байснаар эмэгтэй хүн сармагчин болдоггүй!
Аксиом 2: Эм хүн зардалтай байснаар эрэгтэй хүн сармагчин болдоггүй!

Үүнээс юу гаргаж авав?
Эр хүн + эм хүн = сармагчин + цалин мөнгө + сармагчин + зардал
Ингэхээр Аксиом 1 болон Аксиом 2 үүдэж дараахи дүгнэлтийг хийж болно:
Эр хүн + Эм хүн = хамтдаа аз жаргалтай амьдарч буй 2 сармагчин!

Thursday, February 24, 2011

AZ

* * *
Жди меня, и я вернусь.
Только очень жди,
Жди, когда наводят грусть
Желтые дожди,
Жди, когда снега метут,
Жди, когда жара,
Жди, когда других не ждут,
Позабыв вчера.
Жди, когда из дальних мест
Писем не придет,
Жди, когда уж надоест
Всем, кто вместе ждет.

Жди меня, и я вернусь,
Не желай добра
Всем, кто знает наизусть,
Что забыть пора.
Пусть поверят сын и мать
В то, что нет меня,
Пусть друзья устанут ждать,
Сядут у огня,
Выпьют горькое вино
На помин души...
Жди. И с ними заодно
Выпить не спеши.

Жди меня, и я вернусь,
Всем смертям назло.
Кто не ждал меня, тот пусть
Скажет: - Повезло.
Не понять, не ждавшим им,
Как среди огня
Ожиданием своим
Ты спасла меня.
Как я выжил, будем знать
Только мы с тобой,-
Просто ты умела ждать,
Как никто другой.


Константин Симонов
1941

Екатеринбург явж буй Азаад эрдэм сураад ирээрэй хэмээн чамайг хүлээж буй бүх хүмүүст хандах нь...

APO

Monday, February 21, 2011

Need you now



Энэ их сайхан дуу... Үг нь энгийн хирнээ их зүйлийг илэрхийлэхүйц. Урд нь иймэрхүү үгтэй дуу таалагдахгүй байх байсан боловч одоо бодоход эсрэгээр туйлын дажгүй бөгөөд үнэний ортой санагдаж байна... Ялангуяа ганц бие хүний хувьд... элдэв зүйл бодолгүйгээр санаж байна гэдгээ хэдийд ч залгаад хэлэх зориг одоо байх болов уу? Юунд ч баригдаж хоригдохооргүй тэр сайхан зориг, хамт байх хүсэл эрмэлзэл цагийн урсгалд хаашаа одчихдог юм бол..?

Дуунд уярсан,
APO

Sunday, February 13, 2011

Male & female



Найз Түмээшкагаа хүнтэй гэрлүүлэх дөхөв... ингэж эхэлж буйг Түмээшка минь уучлах байх гэж найдаж байна. Үүнийг дурьдах болсон шалтгаан нь Түмээшкатай "гэрлэх болсон" залуу нь гарыг нь үнэрлээд эмэгтэй хүний гар яагаад ийм гоё үнэртэй байдаг юм бол гэж байн байн асууж байсан нь эгдүүтэй санагдсан юм. Үнэндээ бол бүх учир гормонд л байдаг... Ерөнхийдөө гормоны ялгааны улмаас эмэгтэй хүн тийм зөөлөн, энхрий бас гоё үнэртэй байдаг учиртай. Бид бүхний бие дахь гормон хичнээн хүчтэйг бид огт мэддэггүй. Бид ямар нэгэн зүйл эсвэл хэн нэгнийг өөрийн ухаан, чадвараараа мэдэрч сонирхдог хэмээн боддог боловч үнэндээ хүмүүс биднийг удирддаг зүйл нь бол оюун ухаан, ухамсар, сонирхол бус ГОРМОН байдаг гэдэг нь шинжлэх ухааны үндэслэлтэй юм. Мэдээж эрэгтэй болон эмэгтэй гормонууд байдаг. Гормон хэмээх ухагдахууны хувьд эр хүн бүрт ямар нэгэн эмэгтэйлэг шинж байдаг шиг эмэгтэй хүн бүрт эрэгтэйлэг зүйл ч бас илэрдэг юм.

Эмэгтэй гормон

ЭСТРОГЕН – хамгийн эмэгтэйлэг гормон. Эстрогены ачаар бүсгүй хүн гоо үзэсгэлэн, залуу насаа хадгалж сайхан арьстай, өөртөө итгэлтэй байж амьдралд сэтгэл хангалуун байдаг гэнэ. Эстрогены хэмжээ хэвийн байхад эмэгтэйчүүд их сайхан ааштай байдаг ба овор багатай харагддаг юм байна. Эстроген нь эмэгтэй хүний биед өөхийг хуримтлуулж эмэгтэй хүний биеийн галбирыг илүүтэйгээр тодотгож өгдөг. Мөн эстроген ихтэй бүсгүйчүүд шаргал үстэй байдаг тул эрчүүд шаргал үстэй бүсгүйчүүдийг илүүтэйгээр сонирхдогт гайхах зүйл үгүй. Эстроген нь тайвшруулах үйлчилгээтэй тул шоронд хоригдож буй уур уцаар ихтэй, харгис эрчүүдэд өгдөг - ингэснээр тэдэнд уур уцаараа дарахад нэмэр болдог гэнэ.

ПРОГЕСТЕРОН – эмэгтэйчүүдийн жирэмслэлтийг “хариуцдаг” гормон. Нялх хүүхэд харахад эмэгтэйчүүдийн цусан дахь прогестероны хэмжээ ихэсдэг гэнэ. Эмэгтэйчүүдийн энэхүү гормон нь тун хүчтэй ба зарим тохиолдолд эмэгтэй хүн зөөлөн тоглоом хараад л эх хүн болох хүсэл бүхий далд дохио өгдөг тул бүсгүйчүүд зөөлөн тоглоомонд дуртай байдаг юм. Харин дийлэхни эрчүүд зөөлөн тоглоомыг огт тоодоггүй нь ийм учиртай бололтой.

Эрэгтэй гормон (андроген)
ТЕСТОСТЕРОН – хамгийн эрэгтэйлэг гормон. Тестостероныг уур уцаар, харгис зангийн гормон гэж нэрлэдэг. Тестостерон нь эр хүнийг анд явж амьтан агнах, гэр бүлээ хамгаалах тэжээх эрч хүчийг өгдөг гэнээ. Орчин үеийн нийгэмд энэхүү гормон нь аюул агуулдаг учир нь одоо цагт гэр бүлээ тэжээхийн тулд жад барин ой модоор гүйх хэрэг байхгүй. Тестостероныг зохих хэмжээнд байлгахын тулд анд явдаггүй эр хүн өөртөө ачаалал өгөхүйц биеийн тамирын дасгал хийх хэрэгтэй. Тестостерон ихтэй эрчүүд сахал ихтэй байдаг ба халзрах магадлал өндөртэй. Бэлгийн боожилтын үед тестостероны хэмжээ ихэсдэг ба эрэгтэй хүүхдүүдийн дуу хоолой бүдүүрэх, сахал ургах гэх мэт шинж тэмдэг илэрдэг. Ер нь тестостерон ихтэй эрчүүд ихэвчлэн баргил дуутай байдаг ба эмэгтэйчүүдэд баргил хоолойтой залуус илүү таалагддаг нь дээрхитэй холбоотой юм байна. Эрэгтэй хүн 50-60 нас хүрэхэд биен дахь тестостероны хэмжээ буурч эхэлдэг ба тэд уур уцаар багатай, харгис зан нь үгүй болж хүүхдүүдийг харах дуртай болдог гэнэ. Тестостерон нь өвчин тэсвэрлэхэд тун нэмэртэй ба эрчүүд баргийн шалбархайг тоодоггүй нь цаанаасаа зохицуулагдсан байдаг юм байнаа.

"Нийтлэг" гормон
Андроген (түүнчлэн тестостерон) эмэгтэй хүний биед багахан хэмжээгээр ялгарч байдаг. Эмэгтэй хүн өвдөхөд цусан дахь андрогены хэмжээ ихсэж биений үсний ургалт ихсэж, хоолой бүдүүрэх шинж тэмлэг илэрдэг гэнээ. Сайхан хүүхэн сахалтай гэх үгийг ямар балай нь зохиосы юм бол хэмээх бодол өөрийн эрхгүй төрөв.

БАРИМТУУД:
Эстроген багатай хирнээ тестостерон ихтэй бүсгүйчүүд их биеэ даасан бөгөөд шийдэмгий зантай байдаг. Мөн эмэгтэй хүн сарын тэмдэгийн үед уур уцаартай болж аашилдаг нь эстрогены хэмжээ багасаж тестостерон ихэссэнтэй л холбоотой. Эсрэгээр эрчүүдийг хувьд тестостерон багатай ба эстроген ихтэй бол их эмэгтэйлэг байдаг ба гомо буюу цэнхэр залуусыг тодорхойлох шинж нь болдог юм байна.

Гормон ба секс
Гормон ба секс нь хоорондоо маш нягт холбоотой байдаг. Юуны өмнө, секс нь эндорфин буюу “аз жаргалын гормон” ялгаруулахад нөлөөлдөг. Харин эндорфин нь маш олон үр дүнтэйгээс гадна өвчин намдаах үйлчилгээтэй. Тиймээс таны шүд өвдөж байвал секс нь хамгийн өгөөжтэй эмчилгээ болно. Секс нь биед таатай ачаалал өгөхөөс гадна цусны эргэлтийн сайжруулдаг ба амны хөндийн цусны эргэлтэнд ч нөлөөлдөг. Секс хийх явцад адреналин болон кортизон хэмээх гормонууд ялгардаг ба тэдгээр нь тархины үйл ажиллагааг сайжруулдаг. Тиймээс аз жаргалын гормоноо аль болох ихээр ялгаруулж байвал та эрүүл саруул амьдрах нь тодорхой ;)

Гэр бүлийн асуудал
Гэр бүлийн харьцаа бас гормоны нөлөөнд өртдөг бололтой. Ингэхдээ тухайн хосуудын тестостероны хэмжээ ямар пропорцитай байгаа нь маш чухал гэнэ. Тестостерон багатай эрчүүд тестостерон ихтэй эмэгтэйчүүдтэй мөн яг эсрэгээр тестостерон ихтэй эрчүүд тестостерон багатай эмэгтэйчүүдтэй тун сайн тохирч амьдардаг. Цусан дахь тестостероны хэмжээ их байхаал тухайн хүн маш хатуу, өөрийнхөөрөө байдаг, харин тестостерон багатай хүн их уян хатан, зөөлөн чанартай юм байна. Гэрлэхээсээ өмнө хосууд тестостероны хэмжээгээ хэмжүүлж байвал харилцан ойлголцоход амар гэж эрдэмтэд зөвлөж байна.

Миний бодлоор ер нь л зөвхөн эр эм гэх харилцаа бус гэр бүл, ажил, найз нөхдийн хувьд ч үнэхээр үнэн бодитой гэж ойлгож байна. Эсрэг тэсрэгийн таталцал нь гормонтой л холбоотой юм байнаа гэж.... Явж тестостероны хэмжээгээ шалгуулахаас...

Эстроген ихтэй,
APO