Sunday, February 26, 2012

Why..?



&

Thursday, February 16, 2012

What's the difference between young and old bulls?

Young and old bulls were standing on the top of the hill and saw bunch of cows at the foot of the hill...

Young bull said: "Let's run down and fuck one of the cows"
Old bull replied: "No, let's go down and fuck ALL of them !!!"

Ladies, remember the difference between old and young ones :)))


Cheers
APO

Monday, February 13, 2012

Does size matter?



Гэгээн Валентины өдөр хэдийгээр манай Монголчуудын баяр биш хэдий ч глобалчлалын өнөө үед эсрэг хүйстэнээ бодохгүй байхын аргагүй өдөр... Хүн бүр чухам хос гэдгээ илүүтэйгээр мэдрээд битүүхэндээ доглоод, залуус цэцэг нтр барьж гүйгээд. Ийм өдөр эрчүүдийн маань хувьд туйлын чухал нэгэн асуудлыг хөндмөөр санагдав. Does size matter буюу хэмжээ чухал уу? Эр хүн бүр л бахархал болсон эрхтэнийхээ хэмжээндээ их анхаарал тавьж явдаг билээ. Энэ нь нөгөөтэйгүүр тэдний маань эго бас бус зүйл нийлж байдагтай холбоотой байх. Энэ талаар бүсгүйчүүдийн төлөөлөл болгон хэдэн зүйл дурдъя... Бүсгүй хүн эрчүүдийг зөвхөн нэг хэмжээсээр хэмждэггүй нилээд олон талаас нь бодож үздэг... Хамгийн түгээмэл 5 хэмжээсийг авч үзье

1. SIZE OF YOUR POCKET
Онигоо №1
- Сараа, чи яаж өөрөөсөө намхан, ийм тагжийсан хачин залуутай найзлаад байдаг байнаа!!!
- Зүгээр шдээ, тэр чинь түрийвчин дээрээ гарчихаараа өндөр болчихдог юм...

Ядмаг сэтгэхүйтэй, залхуу бүсгүйчүүдийн илэрхийлэл болсон жишиг онигоо. Одоо цагийн бүсгүйчүүд арчаатай бол эр хүнээс мөнгө харж суух нь юу л бол. Хүүхнүүд хэдий мөнгө үрэх дуртай ч эрчүүдийг зөвхөн түрийвч төдий харж боддог цаг нь өнгөрөн одож байгаа хэмээн найдаж байна. Учир нь одоо цагт санхүүгийн эрх чөлөөтэй, мөнгийг өөрөө хөдөлмөрлөөд олж бас тэр хирээрээ өөрийн хүссэндээ зарцуулж чаддаг бүсгүйчүүд элбэгшсэн гэж үзнэм. Тиймээс санхүүгийн эрх чөлөөгөө олчихсон бүсгүйчүүд гэрлэх нь хожуу бас мөнгөнөөс өөр зүйл хүсэж эрэлхийлэх нь ойлгомжтой. Тиймээс эрчүүд маань түрийвчнийхээ хэмжээнд баригдаж сэтгэхээ болиод арай ондоо өнцөгөөс хараасай гэж хүснэм. Жишээ нь залуу та бриллианттай цагаан алтан бөгж бэлэглэж чадахгүй ч цонхных нь доор нь халуун зүрх шатаахад бүсгүй хүн уярах нь тодорхой шүү дээ...

2. SIZE OF YOUR DICK
Болсон явдал №1
Саяхан нэгэн найз маань өөрөөсөө ах нэгэн залуутай кексдсэнээ яриад. Зөвхөн эрчүүд иймэрхүү яриа үүсгэдэггүйг бүгд мэдэх байлгүй дээ тиймээс биднийг зэмлэхгүй гэж найднам... Найзаасаа зөвшөөрөл авсны үндсэн дээр уг тохиолдолыг дурьдаж байгаа шүү. 40 гарсан залуугийн өнөөх нь муудаад тун онцгүй байдал үүсэх шахаж тэгсэн сэргэлэн эр байдлыг туйлын эвтэйхэнээр зохицуулж шийдэж гэнэ. Хоёр хурууныхаа тусламжтайгаар бүсгүй хүнийг хэрхэн жаргаахыг мэддэг хүн бас дажгүй гэж найз бүсгүй маань хэлж байна лээ. Том гэдгээрээ бахархдаг залуучуудын гаргадаг түгээмэл алдаа нь би чамтай байгаа нь бэлэг хэмээн гаригаа андуурч дээшээ хараад тэрийж хэвтээд эсвэл дээр гарч хэд оцогноод 7 секунданд болчихдог байдлаа сексийн амьдрал сайхан байна гэх бодол. 7 секунд гэдэг хугацааг би тогтоогоогүй харин нэгэн танил залуу дурьдаж хэлснээс иш татсан юм. Эр эм гэлтгүй кексдэхдээ оргил өөд тэмүүлж шинэлэг нээлт хийж хамт уусахыг хүсэхгүй л бол дан хэмжээгээр хол явахгүй нь үнэн болой. Эмэгтэй мянга бариу байгаад эрэгтэй нь хэдий том байгаад хэмнэл нь тохирохгүй бол экстаз гэгчид хүрэх нь юу л бол доо...

3. SIZE OF YOUR EGO
Асуулт №1 Эр хүний ЭГО хаанаас эхэлж хаа хүрдэг бол..?
Үнэхээр бүү мэд учир нь эр хүнийг ЭГО битгий хэл өөрийнхөө ЭГО гэгчийн цар хүрээг ч мэдэхгүй явна даа. Эр хүн "Би байгаагаараа л байна. Чи ойлгоно уу байна уу өөрөө мэд. Би өөрчлөгдөхгүй бас намайг бусадтай харьцуулах хэрэггүй" хэмээн туйлын гүн гүнзгийн бодолтой байдаг нь өөрсдийх нь ЭГО-ны илрэл юм болов уу? Гэхдээ уг нь эмэгтэй хүн ч бас яг адил ийм бодолтой байж болох ба эр эм 2 хүний ЭГО хэрхэн зохицуулагдах учиртай юм бол? Хоёр хүн хамтдаа байх явцад хэн хэн нь өөрчлөгдөж хамтдаа хөгжиж бас нэг нэгэндээ уусаж амьдардаг нь хорвоогийн жам байтал заавал БИ гээд зүтгээд байвал уучлаарай таныг ойлгох хүн олдох магадлал тун бага. Хамтын амьдралын талбар болхоос биш ажлын карьерын асуудал биш шүү дээ.

Эр хүн та бүсгүй хүнийг хайрлаж явж чадна, хүүхдийн чинь эцэг болмоор байна, сайхан гэр бүлийн амьдралаар амьдрах цаг нь болов гэж хэлэхээсээ өмнө сайтар тунгааж үнэхээр өөрийн ЭГО-гоо дарж чадах эсэхээ бодно уу. Дараа нь амьдралын явцад бүсгүй хүн танд бус таны үйлдэлд эсвэл хандлагад тань сэтгэл дундуур байгаагаа хэлж, үр хүүхэд тань анхаарал хүсэж, аар саар асуудал тулахад өөрийгөө нэгт тавилгүй бусдыг бодоод эцсээ хүртэл явж чадах уу? Ихэнхидээ хүмүүст зориг, шийдэмгий зан дутаж замыхаа талаас зангаа хувиргаад явах нь илүү хялбар байдаг. Тэгэхлээр эр эм гэлтгүй ЭГО-ныхоо хэмжээг багасгах хэрэгтэй болох байх даа

4. SIZE OF YOUR GENEROSITY
Магтаал №1 Залуу, та яасан өгөөмөр, ноён нуруутай юм бэ!!!
Одоо цагт миний хүрээлэн буй найз нөхдийн амьдралд бүсгүй нь залуугаасаа өндөр цалинтай байх нь их тааралддаг болж. Гэхдээ өнөө маргаашдаа илүү цалин авах асуудал бус харин амьдралын ноён нурууг мэдрүүлж өгөөмөр зан гаргах нь эрчүүдийн хэмжээг харуулах юм даа. Бүсгүй хүнтэй жижиг сажиг аар саар хувцас хунар, ээмэг зүүлт эсвэл хүүхдийн тэтгэвэрийн хэдэн төгрөг ярилгүй явж чаддаг ... Би та нарын төлөө ийм зүйл хийсэн гэж цээжээ дэлдэлгүй салахын цагт зүгээр л байраа эсвэл хөл залгуулах унаагаа сэтгэл хорогдолгүй өгөөд толгой дээгүүр явж чадах тэнхэлтэй залуус тун ховор доо. Миний мэдэх эрэгтэй найз нараас эхнэртэйгээ Валентины өдөр гэж нялуурахгүй хирнээ яг цагаа тулвал бүхнээ өгөөд явах тийм өгөөмөр бас ноён нуруутай залуус хуруу дарам цөөхөн дөө. "Заваарч байх зав алга, би бүхнийг дахиад босгочихноо. Амьдрал баялаг" гээд эсгэрээд явах тэнхэл бас бардам занг үнэхэээр биширмээрээ.

5. SIZE OF YOUR HEART
Дуу №... Some hearts are diamonds, some hearts are stones
Зарим эрчүүд амьдралын шуурганы явцад улам хурцлагдаж өнгө орж гялалздаг. Зүрхний багтаамж болон хүн чанар, ёс суртахуун, хувь хүний шинж чанараас хамааран эр хүний зүрх хичнээн бүсгүйг хайрлах чадвартайг таашгүй. Гэхдээ нөгөө талаас нэг л бүсгүйг сонгоод түүнийхээ төлөө тууштай бууж өгөлгүй зүтгээд, хамтдаа хөгжин дотоод ертөнцөө хуваалцах тийм зүрхний хэмжээ агуу биш гэж үү? Агуу бүхэн энгийн байдаг эр хүн бүрийн зүрхний хэмжээ ижил хэмээн итгэж найдъя ;)))

Эцэст нь олон талын хэмжээг бодолцож үзвээс дараахи дүгнэлтэнд хүрмой...

Yes, SIZE DOES MATTER...size of your inner world is the most important

Хэмжил зүйг сонирхсон,
APO

Tuesday, February 7, 2012

Knock knock knock

Нэгэн оролдлого хийгээд үр дүн гаралгүй бүтэлгүйтэхэд танд ямар мэдрэмж төрдөг вэ..? Мэдээж хүн л болсон хойно уурлаж бухимддаг гэхдээ эцсийн дүгнэлт нь юу байдаг вэ? Зүрх тань илүү хурдан цохилж, цусны эргэлт хурдасч, бодол тань хоромхон зуур эргэлдэж өөрчлөгдөх тэр л үйл явц... Аливаа хүсэл зорилгоо биелүүлэх гэж хичээл зүтгэл, итгэл сэтгэл гаргаж байж л өөрийгөө амьд гэдгийг мэдрэнэ.

Алдаа - хүмүүс энэ үгээр яг юуг илэрхийлдэг юм бол..? Шалгалт, ажил, бизнес, гэр бүл, харилцаа, найз нөхөд, итгэл энэ бүхий л зүйлд алдаа яг ижил таардаг. Хүмүүс цэцэрхэж ухаантай хүн алдаа хийдэггүй гэдэг боловч тэр нь яг алдаа мөн эсэхийг юугаар хэрхэн дүгнээд байгааг ойлгоход бэрх... учир нь НЭГ ХААЛГА ХААГДАХАД МЯНГАН БОЛОМЖИЙН ҮҮД нээгддэг гэдэг. Эсрэгээр алдаа гэдэг нь хөгжил дэвшил, эрэл хайгуулын нэгэн хүчин зүйл гэмээр санагдах юм. Алдлаа гэж санагдах атлаа нөгөө алдаагаа нөхөх, засах гэсэн хор шар нь илүү боломжийг олж хөшүүрэг болдог биш гэж үү?

Сүүлийн 3 сарын хугацаанд өөрийн амьдралын 10 жилийн туршид алдаа хэмээн бодож байсан зүйлээ засах гэж оролдлоо. Гэтэл эцсийн дүгнэлтэнд тэр зүйл маань алдаа биш юм байна гэдгийг ойлголоо. Хүний амьдрал гэдэг үнэхээр баялаг юм даа. Үнэндээ 10 жилийн турш хөөрхөн үрээ харах бүрт хүүхдийнхээ өмнө буруутай мэт санагдаж явсанаа нуугаад юу гэхэв. Хүүхдээ эцэггүй өсгөх өөрийнхөө шийдвэртээ эргэлзэж хүү маань ямар нэгэн зүйлээр дутаад байгаа мэт санагдаж явсан энэ он жилүүдийг биш юмаа гэхэд ирээдүйг нь бүтэн байлгаж засах боломжтой гэж үзэж байлаа. Nothing is impossible хэмээн биелэгдэшгүй даалгавар авсан аятай чухам алдаагаа залруулах оролдлого хийх гээд хамаг байдгаараа л хичээлээ.

Гэтэл хамгийн марзан нь засаад байх алдаа биш байжээ. Энэ бүх хугацааны явцад хүү маань аль хэдийнээ том ухаалаг залуу болчихсон байсныг уржигдархан мэдэрлээ. Эцэггүй өссөн ч хайраар дутаагүй, өөрийн гэсэн үзэл бодолтой, зорилго тэмүүлэлтэй бас бусдад санаа тавих хэмжээнд хэдийнээ хүрчихсэн том залууг би аравхан настай хүүхэд хэмээн андуурсаар явж. Би хүүдээ биш харин хүү маань надад ихийг мэдрүүлж ойлгууллаа. Нэгэн хаалгыг маань хааж мянган боломжийн үүдийг нээж эрх чөлөөг маань эргүүлэн өгсөнд талархнам :))) knock knock knockin' on heaven's door

Чөлөөлөгдсөн,
APO