Wednesday, February 3, 2010

Хавар

Орой ажлаа тараад гарахад гэгээтэй байдаг болсон нь өдөр уртсаж дулааны цаг наашилж буйг гэрчлэх шиг... Миний хувьд хавар дөхөөд ирэхээр сэтгэл нэг л сайхан болдог. Гэгээлэг, уяхан ... үе үе догдлоод л. Ямар нэгэн ид шид тохиох учиртай гэмээр... Угаасаа байгал эх маань ч дулаараад хүйтэн өвлийн жавраас чөлөөлөгдөж, бороо орж, зүлэг ногоо ургаж, мод навчис гөлөглөж гүн нойрноосоо сэргэдэг нь ч хүмүүс бидэнд нөлөөлдөг юм болов уу даа... хүн бүр энэ хавар хүссэнээ авахыг хүсье!

Нэг л мэдэхэд хавар болно...

Нимгэрсэн мөс гутлын уланд цуурах чимээнд

Нисэхийн хүслэн болжморын толгойд лугшихад

Хөнгөн санаа алдалт охидын даашинзанд хоргодоод

Хүйтний үнэр салхины сэвшээнд хөөгдөөд

Нэг л мэдэхэд хавар болно...

Нэг л мэдэхэд хайр ирнэ...

Унтсан зүрх харцны туяанд сэрээд

Уйтгартай амьдралын хүрд нэг хором зогсоход

Сэтгэлд ганцхан зүйл багтаж ядаад

Сэрэхүйн огтлолцол бүсгүйн инээмсэглэлд уусаад

Нэг л мэдэхэд хайр ирнэ...


No comments: