Wednesday, May 11, 2011

Бүртгэлийн хаалт

ЦЭЦЭЭ ГҮН - 2011 АЯЛАГЧДЫН ЖАГСААЛТ
1.Б.Намсрайжав, эм, уурхайчин, 32 нас
2.Т.Түмэнжаргал, эм, нябо, 28 нас
3.Г.Төмөрөө, эр, нябо, 33 нас
4.Б.Одбаяр, эм, өрөмчин, 32 нас
5.С.Долгормаа, эм, боссчин, 32 нас
6.Б.Ариунболд, эр, САИнженер, 30 нас
7.Б.Бүрэнзаяа, менежер, эм, 28 нас
8.H.Сэргэлэн, эм, машинист, 29 нас
9.Jacqueline, эм, англи хэлний багш, 30+
10.Э.Энх-Амар, эр, боссчин, 28 нас
11.Э.Амарсанаа, эр, оффис менежер, 30 нас
12.Д. Монголхүү, эр, халбага шидэгч, 28 нас
13. Б.Баттулга, эр, нялх программист, 30+
14. UEDA, эр, JICA мэргэжилтэн, 50+, гэхдээ сэтгэлээрээ бол дөнгөж 20той
15. А.Оюунтуяа, эм, орчуулагч, 29 нас
16. М. Цолмонтуяа, эм, орчуулагч, 29 нас

"За нөхдөө бүртгэл дууссан. Нийт 22 хүн бүртгэгдлээ.
14-ний өглөө 6:30-д Чингэлтэй дүүргийн тамгын газрын үүдэнд цугларна. Ганзо-ийн хэлдэгээр (_!_). Уул руу гарах зөвшөөрлийг өнөөдөр үдээс хойш зохицуулна, бүтэхгүй бол бүгдээрээ хулгайгаар гарч таарах байх. Хулгайгаар гарвал маршрут өөрчлөгдөж магадгүй. Төр хурхаас гарч магадгүй гэж тооцоолоорой. Тэгвэл биед арай амар, машинд бага зэрэг бензин нэмэгдэнэ.
Унаа тэргийг доорхи байдлаар зохицууллаа.
1. Ууганбаяр. Nissan XTrail – 3 хүн
2. Сэргэлэн. Opel Monterey – 3 хүн
3. Г.Төмөрөө. Toyota Mark II – 4 хүн
4. Б.Бүрэнзаяа. Toyota Spacio – 4 хүн
5. Б.Одбаяр. Mitsubishi IO Pajero – 4 хүн
6. Э.Амарсанаа. Honda Civic – 4 хүн

Нийт - 22 хүмүүн. Жадамбаа нэмэгдэх бол эхний 2 машины аль нэгэнд шингэчихнэ.
Цаг агаар боломжийн сайхан байх төлөвтэй. Хувийн бэлтгэлийг өөрсдөө сайтар хангаарай. Үүнд:
- Хөнгөн бөгөөд дулаан хувцас. Уулаараа цастай сэрүүхэн байна байх, цас бүрэн хайлахгүй, хайлсан ч нилээд чийглэг байх тул хувцасаа өөрсдөө зохицуулна биз.
- Хүн тус бүр 2-3 литр ус авах шаардлагатай /заавал/.
- Тушёнка 1-2 ширхэг /монгол махимпексийн жигнэсэн мах зүгээр/, бусад хүнсний зүйл /гэрийн хуушуур, закуска, бутерброд, чанасан мах, хуурай идэх юм, зам зуур хүлхээд явж байхад хатуу чихэр, гаа г.м./
Уул руу гарах зөвшөөрөл болон бусад нэмэлт мэдээллийг цаг тухайд нь блогийн дээр нийтэлье. Жич: GPS болон луужинг Сэк хариуцна.
Зохион байгуулагч Ууганбаяр.

Харшилтай нөхөд байвал өөртөө таардаг, хэрэглэж заншсан эмээ авна уу. Хоол хүнсний хувьд ерөнхийдөө жигнэсэн мах зүгээр байдаг учир нь шууд төмөр савтай нь халаагаад идчихэж болдог. Жигнэсэн махтайгаа хольж идэх агшаасан будаа авч явахад тохирожтой. Түүнчлэн хиам авах бол давхар утлагатай хиам нь зүгээр шүү. Өөрийгөө болон бусдыгаа санаандгүй хорлохгүй нь үүднээс. Чанасан өндөг тун зүгээр санагдсан. Бутерброд болон сэндвич бас боломжийн. Шилтэй салат болон дарсан өргөст хэмх байж болно. За тэгээд өөр юу идэхийг хүснэ тэрийгээ аваад явна бизээ. Шүтлэгтэй ба шүтлэггүй янз бүрийн нөхөд байх тул оргил дээр гараад мөргөх, сэржим өргөх зүйлсээ өөрсдөө авч явах эсээ шийдэх бизээ. Хамгийн гол анхаарах зүйл бол гутал. Зузаан ултай, шагайг хамгаалахуйц гутал тохиромжтой. Явахдаа тун анхаарал болгоомжтой байж бэртэх, хөлөө эвгүй гишгэх г.м. сэргийлж тавтай аялна уу.

Аялалд хамрагдаж идэвхитэй оролцох гэж буй бүх нөхөддөө баярламой :)))
APO

No comments: