Thursday, October 18, 2012

so nice..

Как хорошо быть чьей-то навсегда.
И знать, что это не слова пустые.
Как хлеб делить и душу и года.
Глядеть в глаза безмерно дорогие.
Как хорошо быть чьей-то навсегда.
И знать, что не оставит, не обманет.
И вытащит из под любого льда.
И никогда любить не перестанет...

Wednesday, July 25, 2012

PLCL training, OT 2012

                                                   ALREADY MISS OUR TEAM ;)))

Thursday, June 7, 2012

Бүртгэл хаагдав....


1 Б.Намсрайжав эм уурхайчин 33 нас 

2 Б.Батнасан эм эмээ 60 нас

3 Н.Чинтүшиг эр сурагч 11 нас

4 Г.Мөнхманлай эр сурагч 11 нас

5 Б.Одбаяр эм өрөмчин 33 нас

6 С.Батцэцэг эм АЗ 26 нас

7 Т.Түмэнжаргал эм нябо 29 нас

8 Г.Сувд-Эрдэнэ эм нябо 28 нас

9 Ш.Тэнгис эр барилгачин 30,3 нас

10 Б.Ариунболд эр САИ 31 нас

11 С.Тэгшжаргал эм ХХЭ 1 35 нас

12 Т.Уламбаяр эр ХХЭ 2 31 нас

13 Б.Оюундэлгэр эм гэрийн авгай 29 нас

14 Б.Батдорж эр А4 32 нас

15 Н.Ганбат эр орчуулагч 43 нас

16 С.Эрдэнэчимэг эм орчуулагчийн босс 40 нас

17 Г.Баясгалан эр драфтсмен 23 нас

18 Д.Насанжаргал эм ЗЭ 40 нас

19 Ц.Дангаа эр ЗЭА 64 нас

20 А.Амарбилэг эр сурагч 9 нас

21 Т.Төрмөнх эр оюутан  20 нас

22 Б.Идэр эр оюутан  20 нас

23 Н.Төгөлдөр эр оюутан  20 нас

Sunday, June 3, 2012

Цэцээ гүн 2012

Хай олл,

За энэ линкээр ороод энэ жилийн явган аялалын талаархи мэдээллийг харж болно. http://ganzo79.blogspot.com/2012/05/2012.html
Явахаар бол надад мэдэгдэж доорхи мэдээллээ өгнө үү.


Нэр
Хүйс
Ажил
Нас
Утасны дугаар
Холбоо барих хүн


1
Б.Намсрайжав
эм
уурхайчин
33 нас
9911-5198
АPO

6-р сарын 9-ний өглөө Баянгол зочид буудлын гадаа уулзана. 
Уул руу гарах зөвшөөрөл болон бусад нэмэлт мэдээллийг цаг тухайд нь
блог дээр нийтэлье.
Зохион байгуулагч Намсрайжав

Харшилтай нөхөд байвал өөртөө таардаг, хэрэглэж заншсан
эмээ авна уу.
                                                                                                            
Хоол хүнсний хувьд энэ жил Манзуширын талаас гарах тул тэнд гэр захиалсан
ба дээшээ гарахаас өмнө хорхог захиад явах тул хоол хүнс бэлдэх шаардлагагүй.
Бууж иртэл түр амны зугаа болгох хүнсээ бэлдэхэд хангалттай.
Чанасан өндөг тун зүгээр санагдсан. Бутерброд болон сэндвич бас боломжийн.
Шилтэй салат болон дарсан өргөст хэмх байж болно, 
гэхдээ шилнээс нь гаргаад хөнгөн саванд хийж явбал биед амар. 
САИ Ариунболдын түрүү жилийн туршлагаас харвал kkk
За тэгээд өөр юу идэхийг хүснэ тэрийгээ аваад явна бизээ.
Шүтлэгтэй ба шүтлэггүй янз бүрийн нөхөд байх тул оргил дээр гараад мөргөх,
сэржим өргөх зүйлсээ өөрсдөө авч явах эсээ шийдэх бизээ.
Хамгийн гол анхаарах зүйл бол гутал.
Зузаан ултай, шагайг хамгаалахуйц гутал тун тохиромжтой.
Явахдаа тун анхаарал болгоомжтой байж бэртэх,
хөлөө эвгүй гишгэх г.м. сэргийлж тавтай аялна уу.
Аялалд хамрагдаж идэвхитэй оролцох гэж буй бүх нөхөддөө баярламой.
Цэцээ гүний аялалыг анх удаа зохион байгуулж буй надад тусалж дэмжээрэй :)))
APO



Thursday, May 31, 2012

Хүүхэд насанд хүргэж өгдөг галт тэрэг хэрвээ байдаг бол...

Бэлэг өгье!!! Өөрийгөө хүүхэд гэж боддог нь надаас бэлгээ аваарай. Ингэхдээ Нотиратаар баталгаажуулсан иргэний үнэмлэх, төрсний гэрчилгээ, эрүүл мэндийн дэвтэр, Хүний хөгжил сангийн дэвтэр, байр орон сууц, хашаа байшингийн орьдер, амьдарч буй хорооны тодорхойлолт, гэмт хэрэгт холбогдож байгаагүй гэсэн цагдаагийн тодорхойлолт, 3х4 хэмжээтэй 3% цээж зурагтайгаа ирнэ үү!!! Жич: өнөөдөр 18.00 цаг хүртэл өргөдлийг хүлээн авна.

Friday, May 25, 2012

Secret :)

Семь секретов Счастливого Человека: 1) Не париться о том, что думают о тебе окружающие. (Секрет Свободы) 2) Любая наша мысль обязательно материализуется. (Секрет Реальности) 3) Полюбите и примите своё тело. (Секрет Красоты) 4) Не осуждайте и не критикуйте себя и других. (Секрет Дружбы) 5) Дарите Любовь и не переделывайте Любимых. (Секрет Любви) 6) Научитесь сначала давать, а потом получать. (Секрет Богатства) 7) Меньше думайте, больше любите и радуйтесь. (Секрет Счастья) Засекреченная APO

Wednesday, May 23, 2012

Белое и чёрное

Gobi ба Ёмбоо

Нилээд хэдэн өдрийн өмнө хүнд бэлэг авч өгөх гээд дэлгүүр хэсэх аянд мордов... Mission буюу даалгавар нь цамц. Үндэснийхээ үйлдвэрлэлийг дэмжих бодолтойгоор Говийн үйлдвэрийн дэлгүүрийг зорилоо. Энэ жилийн шинэ загварууд нь тун дажгүй санагдаж ихэд таалагдлаа. Эмэгтэй хүн болхоор эхлээд ерөнхийдөө таалагдсан хэд хэдэн загваруудыг бөөнд нь цуглуулж байгаад нэг нэгээр нь сонжих шатандаа оров. Би өөрөө ноолууран эдлэлд дургүй л дээ... Арчилах гэж бөөнө ядаргаа, нэг төрлийн толгойны өвчин нэмэгдэх юм даа. Хэдий тийм боловч бусдад бэлэглэхэд ноолуур бол хамгийн тохиромжтой бэлэгнүүдийг нэг гэж үздэг. Найз Түмээшка маань сонголт хийхэд хувь нэмрээ оруулсаныг нуугаад юу гэхэв. Энэ загвар уу, тэр загвар уу, ийм өнгө үү, тийм өнгө үү гэж наян юм болж цамцаа сонгочихоод хамгийн марзан зүйл дээр гацав... Хэмжээ буюу size..? Эрэгтэй хүнд цамц авах гэж байсан учир өөрөө өмсөж үзээд нэмэргүй. Ядаж байхад цорын ганц авъяас болох ургуулан бодох чадвартаа найдахад бас асуудалтай санагдлаа... Бүсгүй хүний ургуулан бодох чадвар үнэхээр агуу болхоор аягүй бол шал өөр хүнээр хэтрүүлэн бодоод супермэнд л таарах цамц авчихна хахахаха Тэгээд мэдээж хамгийн энгийн арга буюу гар доор байгаа материалаа ашиглах санаа төрөв. Цамцны ирээдүйн эзэнтэй нуруугаараа тун дөхөхүйц нэгэн залуу нүдэнд тусав. Хөөрхий тэр залуу өөрийг нь гар доорхи материал болгох хүсэлт тавихад эсэргүйцэж чадаагүй. Бүсгүйчүүдэд зөвлөхөд 180 см өндөртэй залууд цамц сонгох гэж байгаа бол Говийн үйлдвэрийн дэлгүүрт очиод Ёмбоог асуугаарай хэхэхэ Ёмбоог биеийн пропорци сайтай бас дээр нь хөөрхөн ааштай жаал байна гэж найз маань дүгнэв. Ямартаа ч Ёмбоогийн тусламжтайгаар цамцныхаа хэмжээг сонгоод худалдан авалтаа хийв. Магадгүй Говийн маркетингийн албаныхан үүнийг мэдээд нүдэнд дулаахан залуусыг ажилд авсан байх. Хүйсийн ялгаа худалдан авалтанд тун сайнаар нөлөөлдөг нь нууц биш биз. Ганц бие бүсгүйчүүд минь аятайхан залуутай танилцмаар байгаа бол тун тусархуу бас найрсаг залуу болох Ёмбоотой очиж танилцаарай. Бүсгүй хүний бардам занд баригдаад анхны алхамаа хийхэд бэрх байвал цамц эсвэл байг гэхэд оймс авах гээд манекен болж өгөхийг хүсэхэд болно :))) P.S; Хэд хоногийн дараа бэлэгний цамц өмссөн байхыг харвал хэмжээг нь зөв сонгосон байна лээ Cheers APO

Monday, March 5, 2012

Хаврын синдром буюу parotitis

Хавар ирлээ шүү хүүхнүүдээ
Гахайн хавдар тархдаг хавар ирлээ шүү, хүүхдүүдээ...

Хүүхэд насанд хүргэж өгдөг гахайн хавдар хэрвээ туссан бол
ХӨСҮТ-ийн Гахайн хавдрын тасагт хүргүүлдэг юм байна
Ийм сайхан тийм сайхан
Бамбайсан царайгаа би харж суунаа...

Нүд ирмэхийн зуур нүүр чинь пэмбийж хавдаад хачин гоё давхар эрүү суугаад нэмэх 10 жилээр оворжуу харагдах тун амархан арга байнаа. Яг одоогийн байдлаар би энэхүү аргыг өөрийн биеэрээ туршиж мэдэрч байна. Эхлээд чихний арын хонхорхойд бага зэргийн хүндүүр мэдрэгдэнэ... Тэгээд нэг өглөө босоход ид шидийн юм шиг л царайтай болчихно доо. Үнэгүй гоо сайхны мэс засал л гэсэн үг :)))

Та бүхнээс нэг асуулт асууя... Та өдөрт 3000 төгрөгөөр юу хийх боломжтой вэ..?
Шатахууны үнэ өсөж, хоол хүнс, үзвэр үйлчилгээний үнэ тэнгэр өөд тэмүүлэх энэ цагт та 3000 төгрөгийг юунд зарцуулж чадах бол..? Лав Никитоны тоглолт үзэж чадахгүй... Тасалбар нь 20000-100000 төгрөг гэсэн бас аль хэдийнээ зарагдаад дууссан сурагтай... 3000 төгрөгөөр хоол авч идвэл яваандаа эргээд ходоод тань өвдөх магадлал өндөртэй тул мөнгөө хэмнэх бус эрүүл мэндээ хохироох асуудал болно. Таксидахад 1км-ийг 700 төгрөгөөр бодоход яахав 4 гаруй км явах л байх... Нээх холдохооргүй байгаа биз дээ тэ..? Түгжрэл ихтэй одоо цагт алхаад явбал мөнгөө бас хамгийн гол нь цагаа илүү хэмнэх тул таксинд үрэх утгагүй болох нь. Зүрхний үйл ажиллагаагаа дэмжээд алхаад байж дээ, залуусаа :)

Та 3000 төгрөгөөр халдвартын гахайн 7-р тасгийн палат № 211 болон 212-р палат буюу төлбөртэй өрөөнүүдэд 1 өдөр хонож болно. Чухам лаг тансаг биш ч гэсэн хөөрхөн цэвэрхэн 2 хүний өрөө байнаа. Лав хувийн эмнэлэгт та иймэрхүү өрөөнд хамгийн хямдаар бодоход өдрийн 15000 төгрөгөөр хэвтэх байх даа. Ганц гэм нь аймар хүйтэн байна, гэхдээ эмнэлэг бүхлээрээ ийм хүйтэн байхад одоо яалтай билээ.
Хувь тавилантайгаа эвлэрээд байж л байхаас. Гахайн хавдар тусаад халдвартын эмнэлэгт хэвтээд хөлдөж үхэх гэж энэ орчлонд төрөөгүй л баймаар юм. Ямартаа ч энд Телемаксын модем ажиллаад интернэтэд холбогдож болж байгаа нь олзуурхууштай.

Хавсдан,

APO

Sunday, February 26, 2012

Why..?



&

Thursday, February 16, 2012

What's the difference between young and old bulls?

Young and old bulls were standing on the top of the hill and saw bunch of cows at the foot of the hill...

Young bull said: "Let's run down and fuck one of the cows"
Old bull replied: "No, let's go down and fuck ALL of them !!!"

Ladies, remember the difference between old and young ones :)))


Cheers
APO

Monday, February 13, 2012

Does size matter?



Гэгээн Валентины өдөр хэдийгээр манай Монголчуудын баяр биш хэдий ч глобалчлалын өнөө үед эсрэг хүйстэнээ бодохгүй байхын аргагүй өдөр... Хүн бүр чухам хос гэдгээ илүүтэйгээр мэдрээд битүүхэндээ доглоод, залуус цэцэг нтр барьж гүйгээд. Ийм өдөр эрчүүдийн маань хувьд туйлын чухал нэгэн асуудлыг хөндмөөр санагдав. Does size matter буюу хэмжээ чухал уу? Эр хүн бүр л бахархал болсон эрхтэнийхээ хэмжээндээ их анхаарал тавьж явдаг билээ. Энэ нь нөгөөтэйгүүр тэдний маань эго бас бус зүйл нийлж байдагтай холбоотой байх. Энэ талаар бүсгүйчүүдийн төлөөлөл болгон хэдэн зүйл дурдъя... Бүсгүй хүн эрчүүдийг зөвхөн нэг хэмжээсээр хэмждэггүй нилээд олон талаас нь бодож үздэг... Хамгийн түгээмэл 5 хэмжээсийг авч үзье

1. SIZE OF YOUR POCKET
Онигоо №1
- Сараа, чи яаж өөрөөсөө намхан, ийм тагжийсан хачин залуутай найзлаад байдаг байнаа!!!
- Зүгээр шдээ, тэр чинь түрийвчин дээрээ гарчихаараа өндөр болчихдог юм...

Ядмаг сэтгэхүйтэй, залхуу бүсгүйчүүдийн илэрхийлэл болсон жишиг онигоо. Одоо цагийн бүсгүйчүүд арчаатай бол эр хүнээс мөнгө харж суух нь юу л бол. Хүүхнүүд хэдий мөнгө үрэх дуртай ч эрчүүдийг зөвхөн түрийвч төдий харж боддог цаг нь өнгөрөн одож байгаа хэмээн найдаж байна. Учир нь одоо цагт санхүүгийн эрх чөлөөтэй, мөнгийг өөрөө хөдөлмөрлөөд олж бас тэр хирээрээ өөрийн хүссэндээ зарцуулж чаддаг бүсгүйчүүд элбэгшсэн гэж үзнэм. Тиймээс санхүүгийн эрх чөлөөгөө олчихсон бүсгүйчүүд гэрлэх нь хожуу бас мөнгөнөөс өөр зүйл хүсэж эрэлхийлэх нь ойлгомжтой. Тиймээс эрчүүд маань түрийвчнийхээ хэмжээнд баригдаж сэтгэхээ болиод арай ондоо өнцөгөөс хараасай гэж хүснэм. Жишээ нь залуу та бриллианттай цагаан алтан бөгж бэлэглэж чадахгүй ч цонхных нь доор нь халуун зүрх шатаахад бүсгүй хүн уярах нь тодорхой шүү дээ...

2. SIZE OF YOUR DICK
Болсон явдал №1
Саяхан нэгэн найз маань өөрөөсөө ах нэгэн залуутай кексдсэнээ яриад. Зөвхөн эрчүүд иймэрхүү яриа үүсгэдэггүйг бүгд мэдэх байлгүй дээ тиймээс биднийг зэмлэхгүй гэж найднам... Найзаасаа зөвшөөрөл авсны үндсэн дээр уг тохиолдолыг дурьдаж байгаа шүү. 40 гарсан залуугийн өнөөх нь муудаад тун онцгүй байдал үүсэх шахаж тэгсэн сэргэлэн эр байдлыг туйлын эвтэйхэнээр зохицуулж шийдэж гэнэ. Хоёр хурууныхаа тусламжтайгаар бүсгүй хүнийг хэрхэн жаргаахыг мэддэг хүн бас дажгүй гэж найз бүсгүй маань хэлж байна лээ. Том гэдгээрээ бахархдаг залуучуудын гаргадаг түгээмэл алдаа нь би чамтай байгаа нь бэлэг хэмээн гаригаа андуурч дээшээ хараад тэрийж хэвтээд эсвэл дээр гарч хэд оцогноод 7 секунданд болчихдог байдлаа сексийн амьдрал сайхан байна гэх бодол. 7 секунд гэдэг хугацааг би тогтоогоогүй харин нэгэн танил залуу дурьдаж хэлснээс иш татсан юм. Эр эм гэлтгүй кексдэхдээ оргил өөд тэмүүлж шинэлэг нээлт хийж хамт уусахыг хүсэхгүй л бол дан хэмжээгээр хол явахгүй нь үнэн болой. Эмэгтэй мянга бариу байгаад эрэгтэй нь хэдий том байгаад хэмнэл нь тохирохгүй бол экстаз гэгчид хүрэх нь юу л бол доо...

3. SIZE OF YOUR EGO
Асуулт №1 Эр хүний ЭГО хаанаас эхэлж хаа хүрдэг бол..?
Үнэхээр бүү мэд учир нь эр хүнийг ЭГО битгий хэл өөрийнхөө ЭГО гэгчийн цар хүрээг ч мэдэхгүй явна даа. Эр хүн "Би байгаагаараа л байна. Чи ойлгоно уу байна уу өөрөө мэд. Би өөрчлөгдөхгүй бас намайг бусадтай харьцуулах хэрэггүй" хэмээн туйлын гүн гүнзгийн бодолтой байдаг нь өөрсдийх нь ЭГО-ны илрэл юм болов уу? Гэхдээ уг нь эмэгтэй хүн ч бас яг адил ийм бодолтой байж болох ба эр эм 2 хүний ЭГО хэрхэн зохицуулагдах учиртай юм бол? Хоёр хүн хамтдаа байх явцад хэн хэн нь өөрчлөгдөж хамтдаа хөгжиж бас нэг нэгэндээ уусаж амьдардаг нь хорвоогийн жам байтал заавал БИ гээд зүтгээд байвал уучлаарай таныг ойлгох хүн олдох магадлал тун бага. Хамтын амьдралын талбар болхоос биш ажлын карьерын асуудал биш шүү дээ.

Эр хүн та бүсгүй хүнийг хайрлаж явж чадна, хүүхдийн чинь эцэг болмоор байна, сайхан гэр бүлийн амьдралаар амьдрах цаг нь болов гэж хэлэхээсээ өмнө сайтар тунгааж үнэхээр өөрийн ЭГО-гоо дарж чадах эсэхээ бодно уу. Дараа нь амьдралын явцад бүсгүй хүн танд бус таны үйлдэлд эсвэл хандлагад тань сэтгэл дундуур байгаагаа хэлж, үр хүүхэд тань анхаарал хүсэж, аар саар асуудал тулахад өөрийгөө нэгт тавилгүй бусдыг бодоод эцсээ хүртэл явж чадах уу? Ихэнхидээ хүмүүст зориг, шийдэмгий зан дутаж замыхаа талаас зангаа хувиргаад явах нь илүү хялбар байдаг. Тэгэхлээр эр эм гэлтгүй ЭГО-ныхоо хэмжээг багасгах хэрэгтэй болох байх даа

4. SIZE OF YOUR GENEROSITY
Магтаал №1 Залуу, та яасан өгөөмөр, ноён нуруутай юм бэ!!!
Одоо цагт миний хүрээлэн буй найз нөхдийн амьдралд бүсгүй нь залуугаасаа өндөр цалинтай байх нь их тааралддаг болж. Гэхдээ өнөө маргаашдаа илүү цалин авах асуудал бус харин амьдралын ноён нурууг мэдрүүлж өгөөмөр зан гаргах нь эрчүүдийн хэмжээг харуулах юм даа. Бүсгүй хүнтэй жижиг сажиг аар саар хувцас хунар, ээмэг зүүлт эсвэл хүүхдийн тэтгэвэрийн хэдэн төгрөг ярилгүй явж чаддаг ... Би та нарын төлөө ийм зүйл хийсэн гэж цээжээ дэлдэлгүй салахын цагт зүгээр л байраа эсвэл хөл залгуулах унаагаа сэтгэл хорогдолгүй өгөөд толгой дээгүүр явж чадах тэнхэлтэй залуус тун ховор доо. Миний мэдэх эрэгтэй найз нараас эхнэртэйгээ Валентины өдөр гэж нялуурахгүй хирнээ яг цагаа тулвал бүхнээ өгөөд явах тийм өгөөмөр бас ноён нуруутай залуус хуруу дарам цөөхөн дөө. "Заваарч байх зав алга, би бүхнийг дахиад босгочихноо. Амьдрал баялаг" гээд эсгэрээд явах тэнхэл бас бардам занг үнэхэээр биширмээрээ.

5. SIZE OF YOUR HEART
Дуу №... Some hearts are diamonds, some hearts are stones
Зарим эрчүүд амьдралын шуурганы явцад улам хурцлагдаж өнгө орж гялалздаг. Зүрхний багтаамж болон хүн чанар, ёс суртахуун, хувь хүний шинж чанараас хамааран эр хүний зүрх хичнээн бүсгүйг хайрлах чадвартайг таашгүй. Гэхдээ нөгөө талаас нэг л бүсгүйг сонгоод түүнийхээ төлөө тууштай бууж өгөлгүй зүтгээд, хамтдаа хөгжин дотоод ертөнцөө хуваалцах тийм зүрхний хэмжээ агуу биш гэж үү? Агуу бүхэн энгийн байдаг эр хүн бүрийн зүрхний хэмжээ ижил хэмээн итгэж найдъя ;)))

Эцэст нь олон талын хэмжээг бодолцож үзвээс дараахи дүгнэлтэнд хүрмой...

Yes, SIZE DOES MATTER...size of your inner world is the most important

Хэмжил зүйг сонирхсон,
APO

Tuesday, February 7, 2012

Knock knock knock

Нэгэн оролдлого хийгээд үр дүн гаралгүй бүтэлгүйтэхэд танд ямар мэдрэмж төрдөг вэ..? Мэдээж хүн л болсон хойно уурлаж бухимддаг гэхдээ эцсийн дүгнэлт нь юу байдаг вэ? Зүрх тань илүү хурдан цохилж, цусны эргэлт хурдасч, бодол тань хоромхон зуур эргэлдэж өөрчлөгдөх тэр л үйл явц... Аливаа хүсэл зорилгоо биелүүлэх гэж хичээл зүтгэл, итгэл сэтгэл гаргаж байж л өөрийгөө амьд гэдгийг мэдрэнэ.

Алдаа - хүмүүс энэ үгээр яг юуг илэрхийлдэг юм бол..? Шалгалт, ажил, бизнес, гэр бүл, харилцаа, найз нөхөд, итгэл энэ бүхий л зүйлд алдаа яг ижил таардаг. Хүмүүс цэцэрхэж ухаантай хүн алдаа хийдэггүй гэдэг боловч тэр нь яг алдаа мөн эсэхийг юугаар хэрхэн дүгнээд байгааг ойлгоход бэрх... учир нь НЭГ ХААЛГА ХААГДАХАД МЯНГАН БОЛОМЖИЙН ҮҮД нээгддэг гэдэг. Эсрэгээр алдаа гэдэг нь хөгжил дэвшил, эрэл хайгуулын нэгэн хүчин зүйл гэмээр санагдах юм. Алдлаа гэж санагдах атлаа нөгөө алдаагаа нөхөх, засах гэсэн хор шар нь илүү боломжийг олж хөшүүрэг болдог биш гэж үү?

Сүүлийн 3 сарын хугацаанд өөрийн амьдралын 10 жилийн туршид алдаа хэмээн бодож байсан зүйлээ засах гэж оролдлоо. Гэтэл эцсийн дүгнэлтэнд тэр зүйл маань алдаа биш юм байна гэдгийг ойлголоо. Хүний амьдрал гэдэг үнэхээр баялаг юм даа. Үнэндээ 10 жилийн турш хөөрхөн үрээ харах бүрт хүүхдийнхээ өмнө буруутай мэт санагдаж явсанаа нуугаад юу гэхэв. Хүүхдээ эцэггүй өсгөх өөрийнхөө шийдвэртээ эргэлзэж хүү маань ямар нэгэн зүйлээр дутаад байгаа мэт санагдаж явсан энэ он жилүүдийг биш юмаа гэхэд ирээдүйг нь бүтэн байлгаж засах боломжтой гэж үзэж байлаа. Nothing is impossible хэмээн биелэгдэшгүй даалгавар авсан аятай чухам алдаагаа залруулах оролдлого хийх гээд хамаг байдгаараа л хичээлээ.

Гэтэл хамгийн марзан нь засаад байх алдаа биш байжээ. Энэ бүх хугацааны явцад хүү маань аль хэдийнээ том ухаалаг залуу болчихсон байсныг уржигдархан мэдэрлээ. Эцэггүй өссөн ч хайраар дутаагүй, өөрийн гэсэн үзэл бодолтой, зорилго тэмүүлэлтэй бас бусдад санаа тавих хэмжээнд хэдийнээ хүрчихсэн том залууг би аравхан настай хүүхэд хэмээн андуурсаар явж. Би хүүдээ биш харин хүү маань надад ихийг мэдрүүлж ойлгууллаа. Нэгэн хаалгыг маань хааж мянган боломжийн үүдийг нээж эрх чөлөөг маань эргүүлэн өгсөнд талархнам :))) knock knock knockin' on heaven's door

Чөлөөлөгдсөн,
APO

Tuesday, January 31, 2012

Дотуур хувцасанд дурлагсдад зориулмой

Хосуудын маргаан юунаас ч үүсэж болно. Нэгэн найз маань дотуур хувцаснаас болж маргасны хариу болгон найз залууд нь доорхийг зориулав... Хосуудын баяр дөхөж байгаа 2-р сарын хүйтэн өдөр нэгийг тунгааж дахин маргахгүй байгаасай хэмээн ерөөе ... Уг шоуг үзээд зарим нэг нөхдүүд "орон нутгийн" хямд сэтгэлгээгээ өөрчлөх болтугай ккк ... ;) Full version нь үзэх хүсэл төрвөл хэлээрэй



VS's fan,
APO

Орон нутгийнхан

Сүүлийн үед орон нутгийнхан гэх нэр томъёо нилээд хурцадмал байдалтайгаар тулаад ... тулах тулахдаа зүгээр мөрөөрөө байгаа хүнийг дайруулах нь элбэг болжээ. Би хүнийг яс үндэс, нас, хүйс, зиндаа, шашин шүтлэгээр нь ялгаварлан гадуурхадаггүй. Тэр тусмаа нутаг нугаар ялгаварлан гадуурхах үзлийг дэмждэггүй. Учир нь яг үнэндээ монголчууд бид угаасаа нүүдэлчин амьдралтай байсан тул "цэнхэр цустай" хүмүүс ховор бас дээр үед хүрээ хот гэгч нь байгаагүй. Өвөг эмэг нар маань бүгд л эзгүй хээр талдаа амьдарч байсан. Сайн яривал бүх улс орнууд ялгаагүй варвар гэхэд ч хэлсдэхгүй.

Миний бие удам угсаагаа үнэндээ мэдэхгүй, ухаж түнхчиж үзвэл бараг Монгол биш болчих магад. Өвөө эмээ нар л бага залуу насандаа хотод ирж суурьшиж амьдарснаар "хотын хүүхэд" болсон байх. Гарал үүслээ хөөж үзвээс бас л хөдөөнийх буюу орон нутгийнх болж таарна. Ялгарах зүйл нь хотын соёлыг хөхний сүүтэйгээ хамт мэдэрч өссөн юм болов уу даа. Гэхдээ нөгөө талаас харвал манай орон нутгийнхан буюу хөдөөнөөс шилжин ирж буй нөхдүүдийн дунд сонин сонин гаж гэмээр хүмүүс байна...

1-р жишээ: бөхчүүд, зохиолын дуучид бас улс төрчид
Үнэндээ би эдгээр ангилалд ордог дийлэнхи хүмүүсийг хүндлэх битгий хэл ойлгодог ч үгүй. Манай Хэнтийнхэн, Хөвсгөлийнхэн, Сүхбаатарынхан г.м нутгаараа овоглон цус ойртсон мэт юугаа хийж, яах гэж буйгаа бодолгүй "бичил" сэтгэхүй гаргаж бусдыг уландаа гишгэхэд бэлэн нөхдүүд гэж үздэг. Хэнтий аймгийн нэгэн сумын төвд Манай нутгийн алдартангууд гээд Е. Тэмүүжингийн хөрөгний дэргэд Б. Бат-Эрдэнэний зураг байдаг сурагтай...хахахаха явч эрүүл бус сэтгэлгээний илрэл биш гэж үү?

2-р жишээ: Эрдэнэтчүүд, Дарханчууд, Налайхынхан
Бүр таг хөдөөнийхэнтэй харьцуулваас арай дээр гэхдээ хотыхны дор орохгүй гээд чухам үзэж тарж үсэрч наалдахан бэлэн сонин барьцамтгай хүмүүс ... Эрдэнэтийн залуус, Дарханы хүүхнүүд чухам сайхан гэсэн сонирхолтой цуу яриа ч юм уу онол ч юм уу нэг юм байнаа байна. Миссүүд дандаа Дарханаас төрсөн байдаг гэхийн. Миний бодлоор бол сайхан гэр бүлээс л сайхан хүүхдүүд төрмөөр юм. Дарханд сайхан гэр бүлүүд байдаг байх л даа. Гадаад гоо сайхан хаа сайгүй л байдаг, харин дотоод гоо сайхан, хүнлэг чанар, ёс суртахуун, хайр энэрэлийг хүн гэр бүлээсээ л мэдэрч авдаг. Гэтэл одоогийн мисс гэгч бүсгүйчүүд мөнгө, нэр алдарын төлөө яахаас ч буцахгүй байдаг. Улаанбаатарт ирээд "тодрох" хүсэл эрмэлзлэлдээ хөтлөгдөн тэмцээнд ямар ч хамаагүй үнээр түрүүлэх бодлыг хэн тээж явах нь тодорхой биш гэж үү?

3-р жишээ: Бага тойрог, микр, Баянхошууныхан
Орон нутгийнхан гэж хөдөө, орон нутгаас шилжин ирэгсэдийг шоглох маягтай байдаг хирнээ өөрсдөө бичигхээн хорооллын сэтгэхүйгээр хандах "хотын орон нутгийнхан" бас байнаа. Багадаа өсөж торнисон орчин хүнд хамгаас их нөлөөлдөг. Хажуу хашааны хүүхэдтэй хэрэлдэж, П...-р дуудалцаж өссөн хүн соёлтой харьцааг чухалчилах нь юу л бол..? Сүүлийн үед бас нэг шинэ төрлийн бүс нутаг нэмэгдээд байгаа. Шинэ "хотынхон" буюу Зайсангийнхан. Хуучин цагт бол тэр хавь хүүхдийн хорихтой бас сүрьеэгийн эмнэлэгтэй, арьс ширний үйлдвэртэй гээд зүсэн зүйлсийн цуглуулга байсан санагдах юм. Одоо бол зарим хүмүүс тэнд амьдардагаараа бахархаж, Зайсанд байр авснаар бусдад хүлээн зөвшөөрөгдөх хэмжээ нь тэр гэж үзэх нь өрөвдөлтэй. Хүний дотоод ертөнц ядуурах тусам эд зүйлсээр биеэ чимэх нь ихэсдэг. Түүн шиг хот маань улам авцалдаагүй, замбараагүй болж хүмүүс "орон нутгийн" үзэлд автах нь элбэг болж.

Ингээд дээрхи 3 жишээ бас хүрээлэн буй хүмүүсийг тунгааж бодвоос "орон нутгийнхан" хаа сайгүй л байгаа. Тэгэхлээр "орон нутгийнхан" гэгч нэр томъёо нь төрж, амьдарч буй газарт бус харин тухайн хүний сэтгэлгээнд хамааралтай. "Орон нутгийнхан" гэж явцуу, ядмаг, тулга тойрсон сэтгэлгээтэй нөхдүүдийг нэрлэвэл илүү зөв гэж бодогдном...

Бээрсэн,
APO

Monday, January 16, 2012

Шинэ он буюу 2012

Шинэ оны мэнд !!! Үнэхээр зав муутай бас ажил ихтэй нилээд хэсэг хугацаа өнгөрч... Зарим нэг нөхдүүд сэдэв нэмсэнгүй нтр гэж үг хаях шиг... Үнэндээ л амжихгүй байлаа. Өнөөдөр бүр тэсэлгүй ажлаа түр хойш тавин ийнхүү бичиж байнам. Оны эхний сарын хагас нь нүд ирмэхийн зуур нисээд 3 дахь ес дуусахад хоёрхон хоног үлдэж. Одоо 4 дэхь есийг нэг тэсээд гарчихвал бас арай л дээр байх... Миний хүйтэнд дургүйг яаана... Ядаж байхад ханиад хүрээд хамарны нэг самсаа таг битүү, нөгөө нь болхоор яг эсрэгээр нусак болчихсон байдалтай шинэ оноо угтаж явна даа.

Шинэ онд хүн бүр сэргэж чухам эрч хүчээр дүүрэн төлөвлөгөө гаргадаг болой. Манай ажлынхан бол бүүр 2012 resolution гэгчийг гаргаж бичиж авч оны төгсгөлд биелэлтийг шалганаа. Мэдээж хүн тус бүр өөрийн санасан хүссэнээ л бичнэ... Миний бие энэ жил арай л дэндүү зүйл амлаад авчих шиг болсон ... Одоо нэгэнт өнгөрсөн, ухрах зам үгүй... угаасаа ч би Loser болохыг тэвчихгүй... толгой холбоод хип хоп үглэмээр ч юм уу..?

Манайхан янз бүрийн амлалт авсан. Жишээ болгож хальт дурьдвал: машин авна, турна, Канад руу аялна, ажилдаа цагтаа ирнэ гэх мэт... Зарим нэг нөхдүүд хийл тоглож сурна гэсэн... Хүн хүний сонирхолоо гэж... Би багадаа хөгжмийн сургуульд явж хийлээс харшилж байсан хүн одоо цагт хийл сонирхож тэр тусмаа хүсэж явах нь юу л бол. Тэгээд би юу хүсэхээ бодож үзлээ. Бас л болдоггүй зүйл сонирхдог болоод таарав ккк

Би бэл бэлчинтэй баян хүмүүн биш... Чухам баяжаад суухыг ч хүсдэггүй юм байна лээ. Тэрний оронд дотно хүмүүстэйгээ хүссэн зүйлдээ мөнгөө зарцуулаад явж байхыг хүсдэг тэгэхээр ямар нэгэн материаллаг зүйл бол хүсээгүй... Хэрэглээний зүйл тэртээ тэргүй болно гэсэн тэнэгдүү бодолтой нэгэн.

Ажил ихтэй болхоор албан тушаал ахиж улам завгүйтэхийг бүр хүссэнгүй. Энэ байгууллагадаа 3 жил шахам ажиллаад одоо ажлаас бараг залхаж байна доо. Залхуу нэгэн болжээ гэж...

Бодоод байсан чинь гэр бүл маань надад хамгаас илүү үнэ цэнтэй. Гэтэл гэрээр дүүрэн эрчүүд...Уул уурхайд ажиллагсадын дийлэнхи нь бас л эрчүүд. Ядаж байхад эрэгтэй найз нөхөд ч олонтой... Тиймээс энэ олон эрчүүдээс залхаад нэг охинтой болохыг хүслээ гэж. Энэ нь феминист үзлийн илрэл биш шүү... Би эр хүнд хайртай! Нүдээрээ инээсэн онигор охинтой болох хүсэл маань мэдээж эр хүний оролцоогүй бүтнэ гэж үгүй :)))

Ингэж дураараа хүүхдийн хүйсийг сонгож бодох нь буруу ч бага зэргийн шунахад тэнгэр намайг ойлгох биз хэмээн найдаж энэ 2012 ондоо охинтой болохыг хүслээ. Мэдээж энэ хүслээс гадна дагалдах жижиг сажиг зүйлс бас байнаа байна... Тэр ч яахав аяндаа дагаад л биэлэгдэх тул тойчиж бичилгүй үлдээе.

Та энэ ондоо юу хүсэж байна..? Ямартаа ч Танд эрүүл энх явахыг хүсэхийн ялдамд юу хүссэн тэр 9 хүсэл тань биелэх болтугай гэж ерөөе!

Хүндэтгэсэн,
APO