Monday, January 16, 2012

Шинэ он буюу 2012

Шинэ оны мэнд !!! Үнэхээр зав муутай бас ажил ихтэй нилээд хэсэг хугацаа өнгөрч... Зарим нэг нөхдүүд сэдэв нэмсэнгүй нтр гэж үг хаях шиг... Үнэндээ л амжихгүй байлаа. Өнөөдөр бүр тэсэлгүй ажлаа түр хойш тавин ийнхүү бичиж байнам. Оны эхний сарын хагас нь нүд ирмэхийн зуур нисээд 3 дахь ес дуусахад хоёрхон хоног үлдэж. Одоо 4 дэхь есийг нэг тэсээд гарчихвал бас арай л дээр байх... Миний хүйтэнд дургүйг яаана... Ядаж байхад ханиад хүрээд хамарны нэг самсаа таг битүү, нөгөө нь болхоор яг эсрэгээр нусак болчихсон байдалтай шинэ оноо угтаж явна даа.

Шинэ онд хүн бүр сэргэж чухам эрч хүчээр дүүрэн төлөвлөгөө гаргадаг болой. Манай ажлынхан бол бүүр 2012 resolution гэгчийг гаргаж бичиж авч оны төгсгөлд биелэлтийг шалганаа. Мэдээж хүн тус бүр өөрийн санасан хүссэнээ л бичнэ... Миний бие энэ жил арай л дэндүү зүйл амлаад авчих шиг болсон ... Одоо нэгэнт өнгөрсөн, ухрах зам үгүй... угаасаа ч би Loser болохыг тэвчихгүй... толгой холбоод хип хоп үглэмээр ч юм уу..?

Манайхан янз бүрийн амлалт авсан. Жишээ болгож хальт дурьдвал: машин авна, турна, Канад руу аялна, ажилдаа цагтаа ирнэ гэх мэт... Зарим нэг нөхдүүд хийл тоглож сурна гэсэн... Хүн хүний сонирхолоо гэж... Би багадаа хөгжмийн сургуульд явж хийлээс харшилж байсан хүн одоо цагт хийл сонирхож тэр тусмаа хүсэж явах нь юу л бол. Тэгээд би юу хүсэхээ бодож үзлээ. Бас л болдоггүй зүйл сонирхдог болоод таарав ккк

Би бэл бэлчинтэй баян хүмүүн биш... Чухам баяжаад суухыг ч хүсдэггүй юм байна лээ. Тэрний оронд дотно хүмүүстэйгээ хүссэн зүйлдээ мөнгөө зарцуулаад явж байхыг хүсдэг тэгэхээр ямар нэгэн материаллаг зүйл бол хүсээгүй... Хэрэглээний зүйл тэртээ тэргүй болно гэсэн тэнэгдүү бодолтой нэгэн.

Ажил ихтэй болхоор албан тушаал ахиж улам завгүйтэхийг бүр хүссэнгүй. Энэ байгууллагадаа 3 жил шахам ажиллаад одоо ажлаас бараг залхаж байна доо. Залхуу нэгэн болжээ гэж...

Бодоод байсан чинь гэр бүл маань надад хамгаас илүү үнэ цэнтэй. Гэтэл гэрээр дүүрэн эрчүүд...Уул уурхайд ажиллагсадын дийлэнхи нь бас л эрчүүд. Ядаж байхад эрэгтэй найз нөхөд ч олонтой... Тиймээс энэ олон эрчүүдээс залхаад нэг охинтой болохыг хүслээ гэж. Энэ нь феминист үзлийн илрэл биш шүү... Би эр хүнд хайртай! Нүдээрээ инээсэн онигор охинтой болох хүсэл маань мэдээж эр хүний оролцоогүй бүтнэ гэж үгүй :)))

Ингэж дураараа хүүхдийн хүйсийг сонгож бодох нь буруу ч бага зэргийн шунахад тэнгэр намайг ойлгох биз хэмээн найдаж энэ 2012 ондоо охинтой болохыг хүслээ. Мэдээж энэ хүслээс гадна дагалдах жижиг сажиг зүйлс бас байнаа байна... Тэр ч яахав аяндаа дагаад л биэлэгдэх тул тойчиж бичилгүй үлдээе.

Та энэ ондоо юу хүсэж байна..? Ямартаа ч Танд эрүүл энх явахыг хүсэхийн ялдамд юу хүссэн тэр 9 хүсэл тань биелэх болтугай гэж ерөөе!

Хүндэтгэсэн,
APO

1 comment:

Anonymous said...

he he saihan l tuluvluguu ba.nz ni 200% demjij ba aa.mini huvid ger bul gdg mash chuhal zuil bolohoor boovhon hadnaas huuhdiig aavtai ni guilaa gj... :) ;)