Tuesday, June 30, 2009

Men are from Mars women are from Venus




Эртний нэгэн домогт эрчүүд Mars буюу Ангараг гарагаас, эмэгтэйчүүд Venus буюу Цолмон гарагаас гаралтай гэдэг... Эрчүүд Ангараг гараг дээр амьдарч шинэ бүхнийг эрэлхийж, зохион бүтээж байхдаа нэгэн өдөр дуранбай зохиогоод Цолмон гараг дээрхи бүсгүйчүүдийг олж харав. Цолмон гараг дээрхи бүсгүйчүүд тэднээс огт бөгөөд үзэсгэлэнтэй байсан тул эрчүүд Цолмон луу явахаар шийдэж сансарын хөлөг онгоц зохион бүтээж эхэлжээ. Харин бүсгүйчүүд өөрсдийн зөн совиндоо итгэн хэзээ нэгэн цагт тэднээс огт өөр хүмүүс бүсгүйчүүдийг зорьж ирнэ гэдэгт итгэлтэй амьдарч байжээ.
Эрчүүд хөлөг онгоцоо хийх зуур дуранбайгаар бүсгүйчүүдийг харж ажигласаар нэгэн өдөр хөлөг онгоцоо хийж дуусгаад Цолмон гарагийг зорьж очиход бүсгүйчүүд тэднийг баяртайгаар угтаж тэд хамтдаа аз жаргалтай байж гэнэ. Нэгэн өдөр тэд бүгд хамтдаа дэлхий рүү нисэхээр шийдэцгээж дэлхий ертөнц дээр амьдрах болов.
Тэд нэг нэгнээ өөр гарагийх тул огт ондоо гэдгээ мэдэж байсан тул аз жаргал, баяр баясал, ойлголцолоор дүүрэн амьдарч байсан боловч нэгэн өдөр склероз буюу мартамхай болох өвчин тусаж хоорондоо хичнээн ялгаатай, өөр өөр гарагаас гаралтай гэдгэээ мартчихсан гэдэг... Тиймээс бшгд өөртөйгээ ижил хэмээн бодож түүнээс хойш өнөөг хүртэл эрэгтэйчүүд эмэгтэйчүүдийн дунд үл ойлголцол үүсэх болжээ... Гэвч та бид нар ондоо, өөр сэтгэхүйтэй гэдгээ хоромхон зуур ч байтугай санавал ойлголцож бүх зүйл сайхан болно шүү дээ ;)))

No comments: