Өнөөдөр шинийн 3... аз болж манай ажлынхан золгож сүр болохгүй юм. Энэ жилийн Цагаан сараар хаа нэг тийшээ оргох бодол төрөөд оргох төлөвлөгөөг тун сайн боловсруулж бараг л оргох шахав... Даана ч эцсийн мөчид ажил ундарч гараад оргох битгий хэл амарсан ч үгүй. Утасны цэнэгээ дуусган байж гадагш ярьж юу ч болов бүү мэд... Их санасан газар есөн шөнө хоосон хононо гэж. Юун оргох манатай. Ажил, ажил бас дахин ажил гэгч нь боллоо.
Гэрийнхээ интернэтийг шал дэмий холболоо гэж... Гэхдээ нөгөө талаасаа ялгаагүй л дээ. Ажил гарахад амралтын өдөр битгий хэл шөнийн харанхуй, үүрийн гэгээ гээд хамаагүй болдог хойно. Гэхдээ үр дүн сайтай. Ямартаа ч тулгарсан ажлын асуудлуудыг шийдээд даваад л гарсан. 2 өдөр үүрээр 5-6 гэж босож сайн ч ажиллаа даа.
Заримдаа ч ажиллах гэж амьдраад байгаа ч юм шиг санагдахын. Уг нь амьдрах гэж л ажилламаар юм. Бодоод байсан чинь ажлаас өөр чухал гэхээр зүйл бараг санаанд буухгүй болжээ. уг нь эмэгтэй хүн чинь гэр бүлээ, гэрийн ажлаа л гэж бодох байтал. Өнөөгийн бүсгүйчүүд ажлаа л гэхийн.
Өчигдөр төрөөд сар болж байгаа найз охиныгоо эргэхээр очив. Охин нь гэж нэг бичигхэн, муухай хүүхэд байнаа. Дууных нь адтайг яяана. Найз охин маань хүүхэдтэй болох ондоо юмаа. Урьд нь сайхан дураараа байж дээ, одоо гарч орж ч чадахгүй. Охиноо жоохон том болхоор ажилдаа эргэж орно гэж байна лээ. Хүүхэд гаргах хичнээн их хариуцлага гэдгийг бага зэрэг мэдэрч эхнээс нь ойлгож байх шиг байна лээ.
Нэг таагүй, эвгүй зүйл нь хүүхдийх нь аав нь яах нь тодорхой бус. Гэрлэх юм уу үгүй ч юм уу... Гадагшаа явна гэсэн гэнэ лээ. Хариуцлагаас зугатаж байгаа юм шиг л санагдсан. Ер нь эрчүүд маань яагаад хүүхдэд ийм хариуцлагагүй ханддаг болоо вэ..? Уг нь эцэг хүн хүүхдээ өсгөж, анхны цахиур, анхны алхам, анхны үг гээд бүхий л анхны зүйлсийг нь мэдэрч хамт байх хүсэлтэй баймаар юм...
Гэтэл сүүлийн үед ихэнхидээ л уг нь нэг хүнд хайртай ч ондоо хүн жирэмслүүлчлээ. Хайргүй хүнтэйгээ суух нь гэхийн. Аливаа хүн өмнөх харьцаагаа цэгцэлж байж л дараагийн харьцаагаа үүсгэмээр юм. Гэтэл хайргүй гэх үгээр шалтаглан хариуцлагаас зайлсхийх юм даа.
Одоо гэрлэлтээ батлуулж байгаа эмэгтэйчүүдийн 60% нь гадаадын иргэдтэй гэрлэх болж гэнэ. Эвгүй санагдахгүй байгаа юм байх даа..? Эсвэл монгол бүсгүйчүүдээ үнэлэхээ болио юу даа... Сайхан хайр гэж байдагт итгэх итгэл буурах шиг л ... Хүүхдийг хүнд бурхан л явуулдаг байх. яг хэрэгтэй хүнд, хэрэгтэй үед нь илгээдэг гэдэг. Гэтэл хүмүүс бид хүүхдүүдээ хайхрахгүй юу л болоод байна даа. Хүүхэд гэдэг амьдралд гэрэл гэгээ авчирч баяр баясал өгдөг. Гэтэл сүүлийн үед гэгээн гэхээсээ илүү гунигтай байх нь элбэгшиж байна. Тэгээд л гэгээн гуниг гэж хэлэх нь зүйтэй юм шиг л санагдлаа.
Эрчүүдийг буруутгах гэж бичсэн зүйл биш шүү. Эмэгтэйчүүд бид ч бас зөв байж, эрчүүдтэй зөв харьцах хэрэгтэй. Эмэгтэйчүүд бид эр хүнд хэт их зүйл даалгаж бодох хэрэггүй. Өөрсдөө бодлоготой, ухаалаг байх хэрэгтэй. Эс тэгвээс хүүхэд гэдэг нь гэгээн гуниг болох нь байна.
Сая Цагаан сараар Валентины өдөр давцсан нь тоогүй. Уг нь гадуур алхах хосууд цэцгийн баглаа барьсан залуус, дэлгүүрээс шоколад авах охидуудыг харах сайхан байдаг. Өрөөний цонхоор гийх нарны туяа, хөшигний завсраар харагдах цэлмэг тэнгэр.. Энэ бүхнийг үнэлж амьдрах чухал. Үүний зэрэгцээ үр хүүхэд, ёс заншилаа ч бас хайрлаж хүндлэх нь сайхан... Амьдралын алтан голыг мэдэрч амьдрах хамгаас сайхан...

2 comments:
жизнь надо прожить так, чтобы больше не захотелось :)
удачи!
hahaha a esli naoborot.. vsyo ravno hochetsya..? spasibo solnishko ;)
Post a Comment