Тэрэлж рүү явж байгаагүй хүн ховор байх. Мэлхий хадны яг чанх хойшоо нэгэн хийд байдаг юм. Урьд нь хүмүүс барагтааа мэддэггүй байсан ба сүүлд нь манай дуучин одууд маань тэнд клипны зураг авалт хийж хүмүүс тэр хийдийг андахаа байсан. Аръяавал бурханы хийд - бясалгалын төв гэсэн албан ёсны нэртэй газар л даа. Түүнийг барих гэж 5-6 жил болсон гэсэн. Магадгүй түүнээс ч илүү удаж баригдсан байх. Дэргэдээ цагаан хоолны газартай... тун сайхан байгалтай. Арын уул нь оройны хэсэгт чулуун хадан дээр түвд бичиг сийлсэн байдаг. Түвд хэл мэдэхгүй ч тэндхийн даамал тарни гэж байсан.
Анх 5 жилийн өмнө санаандгүй тэнд очиж байсан боловч сүүлдээ зав гармагц л тэнд очдог болсон. Байгалийн сайханаас гадна тэр газар цаанаа л нэг гоё тайвширмаар... Ялангуя өглөө эрт нар дөнгөж мандмагц очиход юутай сайхан гээч. Дүүжин гүүрээр гарахад 2 тийш найгаад л... Өндөр ууланд байдаг болхоор мэлхий хадны хэсэг газар яг л алган дээр байгаа юм шиг харагддаг. Сүүлдээ ч тэр хавийн бүх хад чулууг андахаа байсан даа. Бясалгалын төв болхоороо тэр үү цаанаа л эерэг энергитэй, эрч хүч дүүрэн болоод л буцахаар газар. Нэг бодлын тэнд бүр мөсөн үлдэж амьдармаар...
Гэлэнмаа болоод амьдарч үзвэл амьдралд хандах хандлага, аливаа зүйлсийн талаархи үзэл бодол маань хэрхэн өөрчлөгдөх бол...? Ийм бодол тэнд очих бүрт өөрийн эрхгүй үе үе төрдөг байлаа. Тэгээд санаандгүй мессенжерийн статус дээрээ "Гэлэнмаа болхоор шийдэв" гээд бичээд тавьчихсан чинь нэгэн танил залуу маань чухам сандран орж ирээд: "Чи нээрээ гэлэнмаа болох гэж байгаа юм уу?!" гэж асуухаар нь нээрээ ч үзмээр юм уу гэж саваагүй бодол төрсөн юм. Намайг Тэрэлжийн тэр хийдэд очих дуртайг сайн мэддэг байсан болхоор гайхаагүй бололтой. Би ч бас: "Нээрээ, Тэрэлжийн хийдэд хүсэлт тавьсан, тэнд амьдрахаар болсон" гэлээ. Тэгсэн чинь чухам гэлэнмаа болхоос минь өмнө уулзаж хамт хоол идье гээд оройн хоолонд урив.
Орой ажлаа тарчихаад хамт ажилладаг найз охин Суугинатайгаа хоол идэхээр очлоо. Гэтэл танил маань аль хэдийнээ ирчихсэн сэтгэл нь хачин хөдөлчихсөн сууж байна. Тэгээд хамт хоол идэнгээ ойр зуур зүйлийн тухай ярилцаж суухад: "Чамайг тэнд гэлэнмаа болоход хааяа очиж эргэж байж болох бол уу? Чамд гэлэнмаагийн хувцас гоё зохино доо... бүүр нүдэнд харагдаж байна" гэхэд нь би үнэхээр тэсээгүй инээчихэж билээ. Үнэхээр ургуулан бодох чадвар сайтай найзтайгаа тэгэхэд л мэдэрсэн. Уг нь тэр өдөр 4 сарын 1 байсан л даа. Би зүгээр л саваагүйтэж тоглосон боловч тэр найз маань он сар өдрөө мартсан бас дээр нь надаа дэндүү итгэж үнэмшсэн байлаа.
Хүний итгэл үнэмшилээр тоглох муухай гэдгийг мэдэх ч нөгөө талаас тэр найз маань намайг мэддэггүйг сайн ойлгосон. Яаж ч бодсон над шиг зан ааш, "темперамент"-тай сэдэн үйлдэгч бүсгүй гэлэнмаа болно гэдэгт яаж үнэмшиж буйг нь ер ойлгоогүй. Ямартаа ч гэлэнмаагийн хувцас зохиж магадгүй л юм шиг байна. Уг нь гэлэнмаа эсвэл хандмаа болвол бас сайхан давуу талууд их л байх. Гэхдээ л халхын сайхан залуусгүйгээр амьдарна гэвэл дэндүү гунигтай санагднам. Гэлэнмаа болсноос 3 элементын эзэн залуутайгаа учирахаа хүлээж, гомдох үедээ гомдож, уйлах үедээ уйлж, инээх үедээ инээж байсан маань хамаагүй дээр. Тэнгэр үргэлж бүрхэг байдаггүй.. яг өнөөдрийх шиг сайхан нар гийгээд тэнгэр маань цэлмээд ирнэ шүү дээ... Өдрийг сайхан өнгөрүүлж бас 4 сарын 1-ийг бүү мартаарай ;)))
Инээгээрэй хүмүүсээ, инээгээрэй... эгэл биш шүү энэ инээд....
Ирж буй инээдмийн баярын мэнд хүргэе!