Wednesday, March 24, 2010

Хайрын Портер

Хайрын Портер гэж нэр хараад гайхах л байх... Найз Түмээшка маань Харри Поттер гэх гэж байгаад Харри Портер гээд... Би хүн явуулахдаа сайн юм болхоор тэр дор нь аан, нөгөө Хайрын Портер уу гээд өлгөөд л авсан. Санаандгүй хэлсэн үг хирнээ хавар дөхөөд сэтгэл нэг л гэгэлзээд өөрийн эрхгүй хайрын тухай бодол эрэгцүүлэл төрмөөр...

Гэхдээ эрчүүд эмэгтэй хүний улиг болсон бодол хэмээн битгий бодоосой. Нэг онигоо санаанд оров: " ... Нэг залуу найз бүсгүйтэйгээ секс хийж байтал бүсгүй нь: "Чи надад хайртай юу..?" гэж асуухад залуу: "Би чамайг хайрлаагүй тэгээд яаж байгаа юм?!" гэж хариулсан гэдэг. Энэ онигоо нь эрэгтэй эмэгтэй хүмүүсийн хайрын тухай төсөөллийн зөрүүг гаргаж байгаа юм шиг боловч нөгөө талаасаа угаасаа л нэг зүйл байж эрэгтэй эмэгтэй хүмүүс бие биедээ уусан жаргадаг байх.

Би өөрөө эмэгтэй хүний хувьд бодоод үзэхэд эр хүнд дараахи 3 зүйлс өгч чадах юм байна:

1) сэтгэл
2) секс
3) нөхөрлөл ... буюу эдгээрийг хайрын 3 элемент гэе ;)

Эрэгтэй хүний ч хувьд эдгээр гурван зүйлийг нэг хүнээс бүрэн гүйцэд авч чадаж байвал тэр л хайр нь мөн гэж бодогдоно. Харин сэтгэлийн дулааныг нэг хүнээс, сексийн таашаалыг ондоо хүнээс, анд нөхрийн ойлголцолыг огт өөр хүнээс авч байвал эхнэр эсвэл хайртай хүнээ бүрэн төгс утгаар хайрлаж чадаж байгаа эсэхэд эргэлзэл төрөхөөр байна. Эсвэл зарим хосуудад аль нэг хэсэг нь дутагдаад үл ойлголцол үүсэж байж болох талтай.

Миний хувьд би эдгээр 3 элементыг нэг л хүнд харамгүй өгөхийг хүсдэг. Зарим нь намайг хэтэрхий туйлширсан бодолтой гэж магад. Гэхдээ би ганц амьдрахдаа эргээд харамсахааргүй жинхэнэ хайр мэдэрч, тийм сайхан хайрыг л хүнд өгөхийг хүснэ. Бүргэд 33 жил амьдарч, харин хэрээ 300 жил амьдардаг домогтой ижил. Бүргэд хэрээ дээр ирээд: "Чи яаж 300 жил амьдардаг юм? Надаа зааж өгөөч" хэмээн гуйжээ. Хэрээ түүнд: "Чи амьтаны халуун цус уудаг, харин би үхсэн амьтаны сэгээр хооллодог. Чи намайг дагаж зөв хоолловол 300 жил наслана" гэжээ. Бүргэд урт наслахын тулд хэрээг дагаад нисэж гэнэ. Тэгтэл нэг сэг харагдахад хэрээ дэргэд нь суугаад амтархан тоншиж идэхээр нь бүргэд ч хэрээг дуурайн тоншив. Гэтэл сэг нь хачин муухай амттай байв. Бүргэд хэд хэд тонших гэж үзсэнээ хэрээд хандан: "Чам шиг ийм сэг идэж 300 жил амьдарснаас өөрийн дуртай зүйлээ идээд 33хан насалсан минь дээр" гээд нисээд явчихсан гэдэг.

Би 20-той жаахан охин биш тиймээс амьдралд минь янз бүрийн л зүйл тохиолдож таарч байсан. Гэхдээ одоогоор эдгээр 3 элементыг нэг хүнд хосолж таараагүй л яваа. Хүмүүсийн үгэнд ороод нас нь арай гайгүй байгаа дээр хүнтэй гэрлэх нь зүйтэй юм шиг боловч би нэг л хүнд энэ бүх элементуудыг багтаасан хайраа харамгүй өгмөөр байна. Тэр хүндээ яаран очиж, амьдралын хүнд хэцүү үеийг хуваалцаж, жаргалын нулимс унагах бол хамтдаа л тэр бүх мэдрэмжийг мэдэрмээр байна. Өөрийн хайраа олоод гал халуун сэтгэл, галзуу секс мэдрүүлж түүнтэйгээ л ойлголцож явахыг хүснэ. Та өөрийн хайраа олсон, таны дэргэд чинь байдаг бол тэр жаргалаа үнэлэх хэрэгтэй шүү. Хайр гэдгийг өөртөө хүчээр уяж тогтоох аргагүй, халамжлахгүй бол сэтгэл хөрөөд замхрах хувирах магадлалтай. Өдөр бүр шинэээр харж, шинэ мэдрэмж төрүүлж жаргалаа хуваалцаарай.

Хавар болоод хүн бүр л жаахан ядарч байгаа ийм үед... гэртээ сайхан хөөстэй ус бэлдээд 3 элементын эзэнийгээ усанд оруулж, зад "скраб"-дан биеийг нь угааж,
гижигдэн бага зэрэг сахилгагүйтэж, сайхан иллэг хийгээд тайвшруулан унтуулахад 3 элементын эзэн лав баярлах байх. Ингэхийн тулд эхлээд түүнийгээ жаахан "халтартуулахад" илүүдэхгүй биз... Жишээ нь дегустацийн тест хийх... дуртай амттанг нь энд тэнд түрхэж долоох... за тэгээд сайн эзэгтэй бол юугаар дегустаци хийвэл гоё гэдгийг сайн мэдэх биз дээ... Угаасаа одоо хаврын синдром тэртээ тэргүй хөдлөх тун дөхөж байгаа... Охид бүсгүйчүүд маань хувцасаа нимгэлээд богино банзал, хөнгөн даашинз өмсөх үе ойртож байна даа. За, би ч бас татуургатай оймсоо гаргаж өмсөх минь ;) Хаврыг тэсэн ядна хүлээнэм. Хүлээлт гэдэг бас амттай шүү... Хайраа хүлээх нь бас ч сайхан шүү тэ..? 3 элементын эзэн минь хаа яваа юм бол доо














2 comments:

Anonymous said...

hair aa shn bolj ee.zarim 1 kvmvvs hairaa gelee gd gaihaj magad.ghdee bid 2 chini bas chig zarim 1 hosoos ilvv bj magadgvi shvv......:0

Apo said...

hehehe tnx hairin porter mini ee ;)