Monday, March 29, 2010

Ягаан фламинго



Хайрын Портер сэдэв маань хүмүүст янз бүрийн сэтгэгдэл төрүүлсэн бололтой. Гэхдээ ямартаа ч сайхан сэтгэгдэл төрүүлсэнд баярланам. Харин нэгэн зүйлийг дурьдахад энэ сэдвийг бичих болсон маань нэгэн ягаан фламинготой холбоотой байсан болохоос биш би бусад хүмүүст элдэв бодол төрүүлж, болзоо болон киноны урилга авах гэж уг сэдвийг бичээгүй юм шүү. Харамсалтай нь хүмүүс намайг эрэл хайгуул хийж, татуургатай оймсоо өмсөх гэж байна гэж бодсон бололтой. Сайхан урилга өгч санал тавьсанд талархнам, гэхдээ би хүн бүр өөрийн хайрын портер буюу 3 элементын эзнийгээ зөвөөр харж үнэлээсэй гэсэндээ бичсэн болно.
Фламингог өөр ямар ч шувуутай андуурах аргагүй: тэд маш өвөрмөц бие болон өнгөтэй. Фламинго маш урт нарийхан хөлтэй, уян хүзүүтэй. Фламинго – моногам ба хосоо олох гэж уддаг ч нэгэнтээ олсон бол ер хагацдаггүй. Кубын анхны оршин суугчид, индианчууд ягаан фламингог тахин мөргөдөг байсан. Эдгээр шувуудын онцгой өнгөний улмаас тэднийг таинос буюу “галт” хэмээн нэрлэж байж. Учир нь тэдгээрийг Нарнаас гаралтай гэж үздэг байв. Ягаан фламинго болон фламенко бүжгийг нэг үндэс болох ФЛАМ гэж үг холбодог.
ФЛАМ гэдэг нь дүрэлзэх гал гэсэн утгатай. Маш мэдрэмжтэй, романтик, өөдрөг өнгө. Сэтгэлийн баяр баяслын баялагийг илэрхийлдэг. Ягаан фламинго – маш эрч хүчтэй, хамгаас халуун, үнэнчээр хайрлуулах хүслээ илэрхийлж бүжиглэдэг. Бие даасан, эрх чөлөөтэй, давтагдашгүй, “эсвэл бүхнийг эсвэл юу ч үгүй” хэмээх уриатай. Тайван, тогтуун, аз жаргалтай амьдралтай. Ягаан фламинго шиг гэж зүйрлэх нь сексийн хүсэл, дур булаам, сэтгэл татам, өөртөө татах хүчтэй, ихэмсэг, бардам чанарыг агуулдаг.
Шувуудын эр эм бололцож хосоо сонгох бүжиг нь сайхан ч, фламинго шувууны хувьд бүр онцгой гайхалтай бүжигтэй. Ягаан фламинго “гэрлэлтийн” бүжиг хийдэг ба тэр нь нууцлаг sexuality-г илэрхийлдэг. Энэ шувуу өөрийн бүжгийн хөдөлгөөн бүртээ утга агуулж, ямар нэгэн үл мэдэгдэх аргаар хүнийг ховсдох шиг болдог. Ягаан фламингоны бүжиг буюу фламенког үгээр илэрхийлэх аргагүй ба энэ бүжгийг харж мэдрэх л хэрэгтэй. Уг бүжгийн цогтой дурлал, хуял тачаал, хайр, гуа хөдөлгөөн, ихэмсэг байдал нь энэхүү гайхалтай шувуудын өнгө төрхтэй төстэй байдаг. Уг бүжиг нь ягаан фламинготой ижил уян налархай, энхрий, маш нарийн мэдрэмжтэй, дүрэлзсэн тэмүүлэлтэй хөдөлгөөнтэй.

…Амьдрал зогссон мэт мэдрэмж төрүүлж – өөр нэгэн ертөнцөд хүргэдэг. Нарны хуврагын хагас нүцгэн бүжиг – гэрэл гэгээ ба харанхуйн тэмцэл. Фламинго – халуун зуны шувуу, харуй бүрийд манан татаж, бүх зүйл нойрсох үед нууцлаг жимээр нуур ус руу дөхөхөд нар жаргаж, тэнгэр час улаан өнгөөр татагдахад жаргах нарны хүүхэд - ягаан фламинго үзэгдэнэ. Өөрийн хүссэнээ гүйцэтгэж, нууцлаг шинжээ ил гаргаж, хагацалын тухай үл бодож, элдэв багаа хаяж, хайр дурлал энхрийлэлд автдаг.

Ягаан фламинго - үнэхээр сайхан шувуу ба түүний бүжиг нь хэдий гайхалтай ч шувуу л болсон хойно хэзээ ч юунд ч баригдахгүй... алтаар хийж гоёж чимсэн тор байсан ч тэр ялгаагүй өөрийн эрх чөлөөгөө бусдаас дээр тавьж үздэг гэдэг. Миний хувьд ч өөрийн эрх чөлөөгөө ихэд үнэлдэг билээ. Харин сайн дураараа тэр эрх чөлөөгөө өөр зүйлээр солих хүсэл төрүүлэхэд ягаан фламинго нөлөөлөх нь гэж бодсон. Магад тэр эрх чөлөөтэй байдлаа алдалгүй хамтдаа дүүлэх хүсэл төрсөн юм болов уу. Гэхдээ хоёр хүн бие биенээ олж харахаас илүү хамтдаа нэг зүг харж байж бүрэн ойлголцол үүсдэг. Нэгэн зүгт хамтдаа харж чадахгүй бол ганц жигүүртэй шувуу адил газраас ч хөөрч чадахгүй.
Миний бодлоор ямар нэгэн зүйлд өөрөө хүсэж хүрэхгүй бол хүчээр бариад хэзээ ч дийлэхгүй гэж боддог. Тиймээс тэр сайхан ягаан фламинго өөрийн хүссэн газартаа хүрч эрх чөлөөтэйгээр нисэх нь илүүтэй чухал гэж бодогдоно... Сайхан бүжгээ бүжин эрх чөлөөгөө хүссэнээрээ эдлэг дээ... Харин би хувьдаа “хүн нь газраа чимдэг болохоос газар нь хүнээ чимэхгүй” гэж боддог учир өөрийн өнцөгтөө үлдэе дээ. Далд уурхайн уурхайчин бүсгүй эгэл газартаа л байя...


Хүндэтгэсэн,
APO

5 comments:

Anonymous said...

hi,hairaa.hvn bolgond gvn gvnzgii setgegdel turuuleheer sedew bolj ee.minii huwid ......nz ni uulzaj

Apo said...

tnx dear, hairt Tumeeshkataigaa uulzahgui bol bolku shd ;)

Anonymous said...

Ooolhonoo: ene huniig banjigtaa uruu tatchih yumsan uneheer goy bichdegiin baina daa.... Banjigt maani nuuj ireech gej guiy kkkk

Apo said...

tnx, banjigt ni yu baidiin?

Би Монгол хүн said...

Ягаан фламинго гээд байгаа шувуу чинь Монголд тэнэмэл зүйл гэсэн статустай шувуу юмаа. Монгол нэр нь Ягаан нал. ОК