Өчигдөр Баянхонгороос ирсэн найз бүсгүйгээ тосох гээд 5 шар явлаа. Машин бариад нөгөөх л түгжрээнд ороод мөлхлөө дөө. Улаанбаатарынхаа зам болон түгжрээг хараад сэтгэл өвдмөөр шүү. Уг нь хотоо тойруулаад нэг цагираган зам тавиад хуучин замнуудтайгаа энд тэнд холбочихвол түгжрээ гайгүй болно доо. Түгжрээнд мөлхөж байх зуур замтай холбоотой нэгэн зүйл санаанд минь орлоо.
Аравдугаар ангиа төгсөх жил хүүхэд бүр л ямар мэргэжилтэй болохоо шийдчихсэн конкурс буюу их дээд сургуулиудын шалгалтанд бэлтгэж байсан. Харин миний хувьд ямар мэргэжилтэй болох тухай ер шийд гаргаж чадахгүй хирнээ нээх л давтлага авч бэлдсэн хүн байсан. Одоо бодоход инээдтэй л санагдаж байна. Юунд бэлдэхээ мэдэхгүй байж юугаа уншиж бэлдэж байсан юм бол..? Гэтэл нэг өдөр манай сургууль дээр нэгэн социологч эгч ирж судалгаа хийж байгаа гээд бүх хүүхдүүдэд судалгааны материал тараав. Хэдэн хүүхдүүдэд уг материал нь хүрсэнгүй ээ. Судалгааны материалаа олшруулахдаа буруу тооцож дутуу авчирсан гээд үлдсэн арваад хүүхдүүдээс ярилцлага хэлбэрээр судалгаа авахаар болов.
Тэгээд хичээлээс чөлөөлөгдөж “судалгааны объект” болж нилээд хэдэн цаг ярилцаж суув. Социологч эгч зөндөө л асуулт тавьж байсан ч нэг асуулт нь их тод сэтгэгдэл үлдээсэн. Тэрбээр хүүхэд бүрт хандаж: "Чи амьдралыг юу гэж төсөөлдөг вэ?" гэхэд бүгд янз янзын хариулт өгч байв. Зарим нь харанхуй хонгил, нөгөө нэг нь төөрдөг байшин гээд л, нэг хүүхэд бүр тэнгис далай хэмээн өөрийн өөрийнхөөрөө хариулж байсан. Харин миний хувьд нилээд бодосны эцэст нүдээ аниад төсөөлж үзлээ... Амьдрал маань надад ЗАМ шиг харагдсан. Одоо ч нүдээ анихад яг тэр зураг тодордог. Ой мод нь сүндэрлэсэн уулс, цэлмэг тэнгэр, алтан нар, сайхан цэлийсэн ногоон тал бас шаргал зам... Би хувьдаа амьдралыг ЗАМ гэж боддог. Тэр үед гэнэн байсан болхоор нээх сайхан тэв тэгш, гоё дардан замаар бүгд нэгэн зүг рүү эвтэй найртай явах нь тодхон харагдсан. “Вместе весело шагать по просторам, по просторам...” гээд аялах нь сонсогдохуйц тийм тод төсөөлөгдөж билээ.
Одоо бодоход энэ төсөөлөл маань хэвээр байгаа, харин зарим нэг тодотголтой л болсон. Жишээ нь зам маань үргэлж тэгш, дардан байдаггүйг мэдэрсэн бөгөөд бүх хүмүүс надтай хөл нийлж явахгүй, зарим нэг зам нь шүргэлцэж зөрөөд, зарим нь хамт нэг зүг чиглээд, зарим нь яг эсрэг зүгт явах гэх мэт. Түүнчлэн зарим үед зам маань нарийсч, зарим үед өргөсөөд, гэхдээ нэг зүйл нь яг хэвээр байгаа. Тэр нь юу вэ гэхээр... миний замд төгсгөл гэж байхгүй. Байнга урагш чиглэж давааны цаана даваа харагдаад л аливаа саад тотгорыг даван туулж намайг мөнхийн хөдөлгөөнд байлгаж байгаа байдал.
Хүн бүр л амьдралдаа аль замаар явахаа байнга сонгож шийдэж явдаг. Миний бодлоор зам болон сонголт хоёр салшгүй холбоотой. Зам төгсгөлгүй байдаг шиг хүнд ямагт сонголт байдаг. Ямар ч хүнд хэцүү мухардмал байдалд орсон мэт санагдсан ч сонголтоо зөвхөн Та хийнэ. Би өөрийн замаараа хаа хүрэх хүсэлтэйгээ төсөөлж мэддэг. Гэхдээ зарим манантай үед замаасаа төөрөөд явчихдаг гэдгийг нуугаад юу гэхэв. Алдаа хийдэггүй нээх мэргэн цэцэн хүн лав би биш, тиймээс бусад хүмүүсийг өөлж шүүмжлэх тун дургүй боловч зарим үед яалт ч үгүй шүүмжлээд тэсэлгүй хэлчихдэг л дээ. Харин амьдралдаа бусдад ямар нэгэн зүйл тулгаж шаардахыг хүсдэггүй. Түүнчлэн хэн нэгэн хүн миний өмнөөс сонголт хийх юм шиг тулгахыг тэвчдэггүй. Бусдын бодол санааг хүндэлдэг ч өөрийн сонголтоо хийх нь миний эрх гэж боддог.
Бүгд өөрийн амьдралдаа аль замаар явахаа өөрсдөө сонгох ёстой. Ингэхэд бас өөр нэгэн тал байгаа гэдгийг мартаж болохгүй: миний л сонголт хэмээн хүрээлэн буй хүмүүс, нөхцөл байдлыг үнэлэхгүй, хайхрахгүй байж бас болохгүй. Би аливаа нөхцөл байдалд өөрийн шийд, сонголт хийхдээ бусад хүмүүс хэрхэн үнэлэхийг анхаарч үздэг. Бүгд л сайн сайхан байхыг хичээдэг атлаа бусдыг шүүмжлэх, өөрийн үзэл бодлоо тулгах хандлагатай байдаг. Яагаад бид бүхэн шүүмжилж, зааж сургахын оронд зүгээр л тэр хүний үгийг сонсож сайхан хүлээж авч болохгүй гэж...? Тухайн хүн өөрийн сонголтоо хийж зөв л яваа гэж бодно. Тэр хүний үзэл бодол, цаад учир шалтгааныг мэдээгүй байж тухайн хүнийг өнгөцхөн дүгнэх нь зөв гэж үү? Аро миний бие хэн нэгнийг дүгнэж цэгнэхийн оронд зүгээр л тэр хүнийг байгаагаар нь хүндэлж үнэлэхийг хүснэм. Гэхдээ үүний зэрэгцээ бусад хүмүүс ч бас намайг үнэлдэг байгаасай гэж хүсдэг. Хүний сэтгэлийг дутуу үнэлэх нь хамгийн муухай зүйл гэж бодогдном.
Хүмүүс өөр өөрсдийн замаар явахдаа бусдыг үнэлж тэдний сонголтыг хүндэлж байвал бие биенээ илүү сайн ойлгох болов уу гэж бодогдлоо... Аливаа бэрхшээлтэй асуудал үл ойлголцолоос үүсдэг гэдэг шүү дээ. Наад зах нь замын түгжрээнд хүртэл хэрэгжүүлж болхоор санагдлаа ;)
Та бүхний амьдралын зам үргэлж дардан байг гэж худал ерөөгөөд юу гэхэв, гэхдээ ямартаа ч төгсгөлгүй байнгын хөдөлгөөнтэй байгаасай гэж чин сэтгэлээсээ хүснэм!
Замд түгжирсэн,
Аро

No comments:
Post a Comment