Wednesday, June 2, 2010

Өмч хувьчлалын тамгыг эсэргүйцэх нь

Хэдэн долоо хоногийн өмнө ажлаа хийж байхад нэгэн шинэ ID add request хийж орж ирэв. Нээх их зүйл бодолгүй нэмтэл ажлын хүн бол лав биш байнаа. Тэгээд гайхтал нэгэн танил залуугийн найз нь өдөр эмнэлэгийн үүдэнд таарсан гэлээ. Өглөө нь Сонгдо орж баахан шинжилгээ өгсөн нь үнэн байсан л даа. Танилын найз гэхээр нь элдэв юм хэлж чадсангүй. Тэгээд хааяа ойр зуурхан юм бичиж байлаа. Гэтэл өнөөдөр чухам сонин яриа үүслээ. Гэнэт зөгийнд хатгуулсан аятай хажууд чинь хэвтье, халуун дотноор тэвэрье, бие биедээ таарах эсэхийг шинжье гэхээр нь би тэгж шинжилгээний объект болмооргүй байна, ондоо хүнийг шинжилсэн нь дээр бизээ гэж хальт тоглоом болгож хэлэхэд... Эмэгтэйчүүд та нар яагаад заавал дүрэм журам барьдаг юм, хааяа ч гэсэн дүрмээр бус эсрэгээр хийж үзвэл гоё гэв. Би тэгээд бүх эмэгтэйчүүдийн төлөөлөгч болж буйгаа мэдрээд дүрэм журмандаа бишээ эмэгтэй хүний насны онцлог байх, эмэгтэй хүн дүрэм журам гэхээсээ илүү наснаасаа хамаарч сонирхол нь өөрчлөгддөг, жишээ нь миний хувьд одоогоор шинэ байшингийн суурь цутгаж дотно харьцаа үүсгэх сонирхол алга гэлээ. Гэтэл бүүр буруугаар ойлгож чамтай хэн гэрлэх гэсэн юм гээд. Тэгэхээр нь би шинэ харьцаа үүсгэхийг л байшингийн суурь цутгах гэж хэлдэг ба энэ нь гэрлэлтийн талаар өчүүхэн ч утга агуулаагүй гэдгийг тайлбарлалаа. Мөн би одоогоор бол гэрлэх битгий хэл хүнтэй элдэв дотно харьцаа ч үүсгэх сонирхол алга гэдгээ илэрхийлтэл эргүүлээд намайг одоо л гэрлэхгүй бол 35 гарахаараа харамсана даа, эргэж олдохгүй гэлээ. Насны эцэст аяга цай хувааж уух ханьтай байхгүй бол гээд л бичиж өглөө дөө. Үнэндээ манай ээж ч ингэж загнаж үгэлдэггүй билээ... энэ үед дотроо ээждээ хичнээн их баярлав даа.

Сүүлдээ нөгөө залууд гэнэт уур хүрч эсэргүйцэл илэрхийлэв. Өөрөө ч юу хүсэж буйгаа мэдэхгүй байж элдэв юм бичиж намайг шүүж болмооргүй юм. Тэгээд яахав эелдэг зангийн илрэл гаргаж урт үстэй богино ухаантай эмэгтэй хүн намайг уучлаарай, дахиж өөрийн бодол санаагаа ийнхүү хуваалцахгүй ээ гэлээ. Харин залуучууд маань өөрсдөө ер нь бүсгүй хүнээс юу хүсээд байгаагаа мэддэг юм бол уу..? Зүгээр л ганц шөнийн жаргал, түрхэн зуурын холбоо, амьдралын хань эсвэл адал явдал уу..? Залуучууд маань тухайн бүсгүйгээс юу хүсэж, юу хийхээ мэдэж, ирээдүйг урьдчилаад дүгнэхгүй ч ядаж анх болзоонд урих зориг гаргасан шигээ баяртай гэж хэлж чаддаг байгаасай гэж бодогдох юм. Өөрийн төлөөлөлөөр бүсгүй хүний нэгэн нууцыг задлаваас...

Бүсгүйчүүд бид чухам анхны болзоонд хоол идэж, 2 дахь болзоонд цэцэг авч, 3 дахь болзоонд кино үзэж тэгээд сарын дараа дотносож дараагаар эцэг эхтэй нь танилцаж гэрлэх гэх дүрэм барьж явдаг роботууд биш шүү дээ. Ер нь эмэгтэй хүний хувьд гэрлэхээсээ илүү хэзээд дур булаам, сэтгэл татам бас халуухан гэдгээ мэдэрч, энгийн сайхан харьцаатай тайван амгалан байх нь хамгаас илүү чухал шүү дээ. Элдэв хэв маяг бус энгүүн дулаан сэтгэл, халамжийг хүсэмжилдэг. Эргээд бодоход сайхан инээмсэглэл төрж зарим үед нь уйлж, гуниглах ч бас сайхан шүү дээ. Тэрнээс биш ИБМУТ-д очиж батлуулснаар тухайн эр хүн өмч хувьчлалын нэгэн хэлбэрт хамрагдах бол ер сонирхолгүй бас сэтгэлд хүрэх зүйл бишээ. /ИБМУТ-д гэрлэлтийг баталдаг эсэхийг сайн мэдэхгүй шүү. Буруу бичсэн бол хүлцэл өчье/ Гэрлэлтээ мянгантаа батлуулчихаад байхад нөхөр нь гадуур гүйгээд эхнэрээ хайхрахгүй бол жаргах бус харин зовох асуудал биз дээ.

Би хувьдаа хүзүүн дээр шимэхийг өмч хувьчлалын тамганы нэгэн хэлбэр гэж боддог. Шууд бус утгаар бусдад сануулга өгч буй үйлдэл kkk За, тэгээд эр эм гэлтгүй ямар ч хүн тэгж өмч хувьчлалд орох, ямар нэгэн байшингийн суурь цутгах хүсэл сонирхолгүй байж болно шүү дээ тэ..?

Залуучууд та бүхэн бүсгүй хүний бодол болон зарим нэг нэр томъёог бага зэрэг ч гэсэн ойлгож авсан байгаасай. Мөн бүсгүйчүүдээс юу хүсдэгээ тунгааж, өөрийн бодлоо хуваалцвал баярлах болно шүү.

Халууцсан,
АРО

11 comments:

Anonymous said...

Hehe, herew haluuhan, dur bulaam gdge mederhig hvsdeg um bol teged uulzahgvi, yamar untah gesen bish. 1emgen gada suuj btal hajud n 1hvvhen ireed suuj gen. Zaluuchud ch irel tanilcah gel asugal hvvhen tatgalzaal bj. Emgen asuj, chi yagad tatgalzad bgan? Vneher saihan zaluchud bna shd gej. Hvvhen- uulzwal ayagvi bol untanshd gej. Emgen hajuugar n ongoroh saihan zaluug harj shvvrs aldsana - daraan tatgalzsaniha toogor haramsan da gesen gdg.

APO said...

hehehe marzan onigoo bnaa, gehdee minii huvid toon uzuulelt bus chanarin uzuuleltiig erhemledeg tul tatgalzsan zaluu burtee haramsahgui gedegtee itgeltei bna ;)))

Anonymous said...

Chuhamda terend chin uchir bgan. Ter zaluu vnen sain sex hdeg, chamd taalagdah vgvig medkv bj chi yaj oorigo dur bulaam,sexy,cool gdge mederhv? Turshlaga yaj suudgig medne biz de? Jishen mashin barih. Olon udagin dawtaltar surdag shd. Anh joloo barihad ain,sandran, daraan suran,turshlagjin. Udaan barihgvi bj bgad joloo barihad sandran,tewden. Harin bainga baridag bol oorto ulam itgeltei bolno. Yag l sex shig. Bainga eswel haaya ch gesen hh heregtei. Harin ter zaluu buruu yarijilde. Teged chi haraagvi bolhoor l aisan hereg

APO said...

Ooriigoo dur bulaam, sexy, cool gedgee zovhon sex hiij baij medreh yum gej uu? Tegeed ch sonirhoogui hun burtee uchirgui sex hiigeed yavaad baih husel bna gej uu? Er hun ch gesen naashaa gesen busgui burtei untaad bdaggui bailgui dee. Aisandaa bus sonirhol torooguid uchir bas baij bno shd

Anonymous said...

sexiin daraa emegtei hun tiim zuil iluu mederdeg gedegt MOJO-r moriicsen ch bolno shuu

APO said...

muriigaar sex hiideg nas ongorson... 20 busguichuuded l iim zuil tohiroh baih

Anonymous said...

Bi buruu formatar helchich. Sorry. Sex hiih bish, bodit vnenig hvleehed l bolno. Hehe. Sex-n daraa l emegtei hvn hamgin jargaltai bdag shd. Ajil-ger marshrutar odor ongorooh bish, zarim 1urilgad(ter zaluu shig shud aaban beeben deh bish shv) ochdog gazar. Zaluun nad shig ger horoolold amydardag,ajilgvi,har hvn bol hool, piwor daalgad salna biz. Taalagdwal herhehig tenger medeg.hehe

Anonymous said...

Ingehed ongod orod tcaash n oorin ajiglalta end bichchye. Chamaig tanihgvi, ID ene ter bhgvi bolhor daraan ene commentig ustgacharai. Tegher tvrvvni joloodoj surah sedwig vrgeljlvlchi. Sexig ch gesen bainga bish uma gehed haaya hh heregtei. Tegeh tusmaa oor hvmvvstei oor oor zvilig shv.(vaginal,anal,orol,group gh mt) Tegeh tusma ilvv turshlagjij, ireedvin nohortoige salahgvi, onigoon dr gardag emgen bolohgvi bh magadlaltai. Ooror nohrin hvslig chi hj chadahgvi bol nohor chin ter zvilig oor emegteiges haih l bolno. Iimes togs boloh heregtei. 1 er 60gartla ehner awdaggvi gen. Naiz n yagad ehner awdagvig asuuj. Manai hvn -naiz n togs emegtei haij bgan gej. Teged oldoh umu getel 1udaa vnen togs emegteige olson gej. Teged yasan getel owgon -ter ch bas togs eregteig haij baisan um bilee gesen gdg.

APO said...

Negen onigoo sanaand orov: 3 zaluu yamar busguichuudtei untah durtaigaa yarij genee. Ehnii zaluu: "bi yugaa ch medehgui jaahan ohiduudtai untah durtai. Anhni er hun ni bolj, bugdiig zaaj ogoh saihan bdag" gejee, 2 dahi naiz ni bolhoor: "Bi uchiraa meddeg turshlagatai busguichuudtei untah durtai. Ted yug yaj hiihee meddeg tul amar bdag" gejee. Getel 3 dahi zaluu ni tag duugui suugaad baij gene. Nogoo hoyor nohor: "Chi yagad helehgui bga yum? heleechee" gehed 3 dahi naiz ni: "Ta 2 namaig shoolno, bi ihcij bna" gesen chini nogoo hoyor ni yatgasaar esetst ni 3 dahi zaluu iinhuu heljee:"Bi onoo margaashgui uheh gej bga emee nartai untah durtai" gej. Hoyor naiz ni gaihaad: "Yagaad? yasan sonin yum? chi gaj donton yum uu?" gehed nogoo naiz ni: "Ted nar suulchiin udaa sex hiij bna gej bodood YADAG GEJ SANANA!!!" hemeen hariuljee... hun buehn adilgui, busdad ooriigoo buu tulgaarai ;)

Anonymous said...

Svvlin comment arilgalda

Anonymous said...

Arilgalgvilbainada