Sunday, May 29, 2011

Taxi 3

Өдөр тутмын хэрэглээ гэгдэх таксины тухай бодож үзээд одоогийн байдлаар Монголд маань таксичид буюу таксины жолооч нар 3 төрлийх байдаг гэж дүгнэв:

1. УЛААН таксичид. Юуны өмнө зорчигчийг авахыг л чухалчилахаас бус хүний амь хариуцаж буйгаа ойлгодоггүй огцом дүрэм зөрчиж, хурд хэтрүүлэн давхиж, хүн дайрах шахам яаран давхих таксичид. Нөгөө талаас бас арай өөр төрлөөр улайрдаг нөхдүүд бий. Өөрийн байнга явдаг замаа тун сайн мэдээд байхад л улаан цайм үнээ нэмж нэхэх этгээдүүдийг бас улаан таксичид гэхээс өөр яалтай билээ. Эцэст нь эхний зорчигчоо буулгаагүй байж дараагийн хүн харагдмагц хаа хүрэх үү хэмээн шунаж давхар авах гэж улайрсан таксичид орно.

2. ХААГИЙ таксичид. Хааяа нэг халтуур хийдэг хэт шунахгүй, үзэмжээрээ зорчигчоо аваад хүргээд өгдөг эдгээр нөхөд бол тун боломжийн шүү.

3. ЯАГИЙ таксичид. Хээнцэр сайхан тэрэг унасан хэнэггүй тэнэг зарим нэг залуус байнаа. Гудамжинд өглөө, өдөр, орой ч байсан ялгаагүй аятайхан харагдсан бүсгүйд сээтэн хаяж дөхүүлээд өгье гэх сэжиг бүхий этгээдүүд. Pick up, Hammer, BMW-тай таксичид бас байдаг болсон ч эдгээр нөхдүүд итгэл төрүүлэхүйц санагдахгүй нь лавтай.

Өөр төрлийн таксичид одоогоор таараагүй тул мэдэхгүй байна. Ямартаа ч хаа хүрэхийн гэдэг асуултанд товч бөгөөд тодорхой хариулт нь "Хадмындаа". Уг хариулт нь бүх төрлийн таксичдад яг тохирно.

Хүндэтгэсэн,
APO

1 comment:

Anonymous said...

яг үнэн.