Шинэ он гарахад хүмүүс өвлийн өвгөн ааваас юу хүсдэг бол..? Заавал өвлийн өвгөнд итгэж хүсэл биелэх тухай бус харин зүгээр хүмүүсийн хүслийн талаархи судалгаа хийх боломж гарвал бас л сонирхолтой үр дүн гарах магадлал тун өндөр юм. Атга алт авах уу атга ухаан авах уу гэдэг асуулт шиг... Хүн ер нь өөрт нь байхгүй, дутагдаж буй зүйлийг хүсэж тэмүүлдэг гэдэг үнэн болой. Намхан хүн өндөр хүнд дурлаж, мөнгөгүй хүн эд хөрөнгөнд тэмүүлж, ухаан муутай хүн атга ухааныг авахаар сонгож, тарган нь турах хүсэлтэй, туранхай нь таргалах гээд л ... Эсрэг тэсрэгүүд таталцдаг гэх бичигдээгүй хууль байдаг. Миний хувьд бол үүнтэй санал нийлдэг. Жишээ нь би хувьдаа хэзээ ч өөр шигээ яриа бас сэтгэл хөдлөл ихтэй хүний дэргэд удаан хугацаагаар байж чадахгүй байх. Эсрэгээр сайхан тайван, дөлгөөхөн хүний дэргэд л сэтгэл амар байдаг. Тэгэхгүй бол надтай зэрэгцээд “давалгаалаад”, баргийн хүний санаанд оромгүй зүйл сэтгээд байвал хаанаас юу хүлээхээ мэдэхгүй, аюулт бөмбөг хэзээ тэсрэх бол гээд үнэн түгшүүртэй байх биз. Учир нь миний бие ямар ч асуудалгүй тайван үе байсан ч заавал нэг асуудал ухаж олоод түүнийгээ шийдэх гээд тонхичдог энгийн бус тэнэгдүү нөхөр мөн болой. Байнга л элдэв зүйл бодож хайж байдаг хачин этгээд гэхүү дээ. Тэгэхээр миний хувьд бол намайг тэнцвэржүүлж өгдөг тормоз маягийн амгалан бас энгийн хүн сонирхдогт гайхах зүйлгүй.
2011 шинэ жилд өвлийн өвгөн ааваас юу хүсэхээ би бодоод бодоод олоогүй шүү... Энэ нь надад учиргүй бүх зүйл байгаа гэсэн үг огт бишээ. Эсрэгээр надад байгаа юм гэвэл хуруу дарам цөөхөн байх. Магадгүй элдэв сайхан зүйл хүсэж шунахын оронд төлөвшөөд эсрэгээр энгийн бодолтой болоод эхэлсэнийх юм бол уу. Аз жаргал гэдэг ер нь юу юм бэ? Сайтар бодож үзвэл шуналгүй болчихвол жаргачих ч юм шиг... гэхдээ бас худлаа юм байнаа... Хүссэнээ авч чадахгүй бол жаргалгүй болчих гээд байдаг. Ёстой л атга ухаан уу, атга алт авах уу гэдэг шиг ... Тэгээд аягүй бол толгойгоо гашилгаж гашилгаж хамгийн болохгүй зүйл хүснэ дээ... Бусдыг яаж бас юу хүсдэгийг мэдэхгүй ч би бол угаасаа толгойгоо бус зүрхээ дагаад хазайчихдаг нөхөр... угаасаа л ийм болхоор одоо засрана гэж байхгүй биз. Өнгөрсөөөн, өнөөх зүрх гэгчээ л чагнаад дагаад алхаж байхаас ... Тэгж байтал учир нь олдоно бизээ... Та бүхний хүссэн бүхэн чинь биелэх болтугай... Зүрхээ чагнаад МАРШ!!!
Хүслээ бодож амжаагүй,
APO
Tuesday, January 4, 2011
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment