Monday, January 31, 2011

Buuzomania

Өдөр тутмын хэв маягт аймар том өөрчлөлт оров... ажил-гэр-ажил гэдэг байсан бол ажил-гэр-БУУЗ-гэр-ажил гэх хэв маягаар гүйж явсаар Цагаан сар эхлэхээс өмнө буузнаас залхав. Ахмадуудаа хүндэлж Цагаан сараа тэмдэглэлгүй яахав, гэхдээ санаагаар болдог бол тэмдэглэдэг хэв маягийг нь жаахан өөрчилвөл ... Ялангуяа тэр элдэв бэлэг сэлтийг болимоор... за тэгээд угаасаа хүн бүр ярьдаг хирнээ өөрчилж чадахгүй л дээ... Яаж ч бодсон аав ээждээ үгүй гэх бөх зүрхтэй хүн олдохгүй бизээ...

Эрт дээрээс эхтэй
Эцэг өвөгдөөс журамтай
Эрхэм ёсыг сахиж
Идээ идээний дээж
Ирэх гийчний угтвар
Цаглашгүй хүндэтгэлийн нэг
Цай нэртэй үүнийг зочин тандаа барья
Тавтай сууж тухтай хүртэнэ үү

Булт олныг дайлдаг
Бурам жимс тэргүүнтэн
Буурал болтлоо хүртдэг
Буян чуулган хураадаг
Будааллага нэртэй идээ
Цагаан ариуны тэмдэг болдог
Цагаан сүү тэргүүтэн
Цав зоогийн тэргүүн болдог
Цагааллага нэртэй идээг
Хүн бүрийн аманд хүргэдэг нь
Хүнд мэндийн ёсоо
Хэн бүхэн хүртдэг нь
Хэзээний монголын эрхэм ёсоо

Сайхаан шинэлээрэй!!!

No comments: