Ойрд ажлын ачаалал гэж аймшиг тэгээд элдэв стрессэнд өртөхгүй нь тулд бүтцийн өөрчлөн байгуулалт хийчихсэн чинь хэдэн өдөр хүмүүс намайг танихгүй, зарим нэг нь уулга алдаад хөгжилтэй байлаа... Сайн найз маань хажуугаар минь өнгөрөхдөө эргэлзсээр алхаад зөрчив, гэрийн хажуу талын дэлгүүрийн кассчин гэнэтхэн: пөөх, та байсан юм уу? юу билээ л гэж бодлоо гээд л... Хавийн хүн амьтаныг цочоогоод ойрд сайхан кайфтай байгаа шүү. Ажлын найз Цэнгэл бол шууд л чи намайг өдөж байгаа юм уу, гайхуулаад л гэж явуулах юм. Зарим нэг нөхдүүд бол шууд 2013 он болчихсон юм шиг санадлаа гэв... Бүсгүй хүний гэм биш зан болов уу байнга бүтцийн өөрчлөлт хийхгүй бол уйдаад хэцүүдэх байх. Бусдад ямар харагдах тухай бодохоосоо илүүтэйгээр өөрөө өөрөөсөө уйдахгүй байх гээд л янз янзын өөрчлөлт хийж өгнө дөө.
Гаднах төрхөө янз бүрээр өөрчилж шинэчлэлт хийх туйлын сайхан, гэхдээ хэдий тийм боловчиг хиймэл давхраа, хамар, хацрын хонхорхой, хөх болон өгзөг гэх мэт бол миний хувьд арай л бишээ... За, тэгээд бүгд нэг л эмч нараар хагалгаа хийлгэдэг солонгос охидууд шиг ив ижилхэн царайтай болчихвол утгагүй биз дээ. Хиймэл юм бол угаасаа л шал худлаа... яг л хиймэл эрхтэн байсан хэдий ч жинхэнэ эр хүний секстэй яаж зүйрлэх билээ гэдэг шиг л. Гэхдээ эрчүүдийн хувьд өөр бодолтой байж болохыг үгүйсгэхгүй. Сайхан том хөхтэй бүсгүйг хараад шохоорхохгүй эр хүн ховор байх... Тэгэхлээр эрчүүдийн хувьд хиймэл байсан ч ялгаагүй байх магадлал байнаа байна.
Бүсгүй хүний хувьд ондоо болов уу...Элдэв янзын хагалгаа хийлгэх гэж бөөнө зовлон, хийлгэчихээд дасан зохицох гэж там, хийлгэчихээд дасаад ирэхийн цагт засаж янзалж арчилна гэдэг дахин дахин хагалгаанд орохын эхлэл болой. Би лав тэгж хиймэл зүйлсийг бүр тэсэхгүй биз... Хэзээ хаана яачих бол гэж шаналсаар... Тэгээд мэдээж хүсэхэд хясна гэгчээр хамгийн тохиромжгүй үед нөгөө хиймэл нь мэдэгдэж бөөнө онигоо болно. Тэрний оронд өөрийгөө байгаагаар нь хайрлаад боломжит хэмжээндээ будаад, арчилаад явах минь...
Өөрчлөлтийг эрэлхийлсэн,
APO
Sunday, January 23, 2011
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment