Monday, April 18, 2011

Хаврын синдром

Хавар. Өглөөний сэрүү. Үдийн нар. Хайлах цас... Амьд бүх зүйлс хөдөлгөөнд орж шувууд жиргэж, гудамжаар алхах хүмүүс ихсэнэ. Өглөө босох гэж нойроо харамлана. Өдрийн цагаар нойр хүрнэ, ядарна. Зарим нэг нь уур уцаартай болно. Энд тэнд шавар шалбаага, тоос шороо. Бүхий л зүйлд түүртэж ядаргааны туйлд хүрсэн мэт санагдаж залхана...
Гэхдээ охид бүсгүйчүүд хувцасаа нимгэлж нүд хужирлахад замын түгжрэл хүртэл таатай санагдаж хөтлөлцөж алхах хосуудыг хараад өөрийн эрхгүй инээмсэглэнэ. Хаврын синдром буюу хурцадсан гормоны нөлөөнд автаж өдийд хаврын солиоролыг мэдэрч эхэлдэггүй хүн ховор бизээ... Эрчүүдийн хувьд хэрхэн яаж илэрдэгийг сайн мэдэхгүй ч бүсгүй хүний хувьд бол сэм сэмхэн намжир хаяж өөрийн мэдэлгүй айлгүйтэж эхэлдэг... Энэ нь ямар нэгэн зорилготой бус зүгээр л энгийн инээмсэглэлээс ч үүдэлтэй байж болох. Тиймдээ ч бүсгүйчүүд хавар болхоор тод өнгийн хувцас өмсөж өндөр өсгийтэй гуталнаасаа салахаа байдаг биз. Хаврын синдромын бас нэгэн сайхан илрэл бол мэдээж татуургатай оймс...

Эрчүүдийн хувьд бол бүр илүү хурцадмал байдалд ордог болов уу хэмээн таамаглаж байнам. Угаасаа бүсгүйчүүдээс илүү хурдтай нөлөөнд автдаг эрчүүд хаврын үед бол бүр дээд цэгтээ хүрдэг байх даа. Таны хаврын синдром илэрч эхлээ юу ? ;)))))... Харсан зүгтээ хаашаа ч хамаагүй оргоод явчихмааар... Анд ч юм уу загасанд ч юм уу :) Тийм бол урагшаа...

Хаврын синдром нь эхэлчихсэн,

APO

P.S: Ийм үед Ламбадагийн ремикс гэгдэх On the floor by J Lo сонсоход дажгүй тохирох болов уу...

No comments: