Ай хөөрхий life аа гэж. English сурах гэж ингэж үйлээ үзэхээ урд age-дээ төсөөлөө ч гүй явсан байх даа. Young байхдаа ямар юмаа ч хийж явсын, одоо brain баргийн юм хүлээж авахаасаа өнгөрчихөөд насны ass-т тамаа цайжийшд. “Сурахад never late” гэж ямар human ice муутай animal нь хэлсийн, тэрэнд нь итгээд сургуульд орцон чинь саваагүй dog moon-д хуцна гэгчээр шаал дэмий юм болчихлоо. Яджухад яг хичээлийн үеэр head биш stomach ажиллаад, meal нэхэж хонхолзон, хоржигнон дугараад салахгүй. Заалгаад заалгаад майлдаг ай, огидог ой-гоос хэтрэхгүй хүн гэж байх юм.
Сүүлдээ зүүд хүртэл тэр чигээрээ horror болжийншд. Homework тэмдэглэсэн дэвтэр амилан snake хөдөлгөөнөөр мурчигнан ирж, хоолой боомилжийно ч гэнүү. Ямрынх нь зүүд нь хүртэл жаргааж сэрээдэг softly замбуулин юм, бүү мэд.
Аа гэхдээ, автомат хариулагч шиг ярьдаг, бичдэг, орчуулдаг улс байнаа. Тэрийг харахаар муугаа мэдэхгүй yellow хөдлөхийг яана. Даанч намайг гадаадаар ярихаар хүмүүс эвэртэй rabbit үзсийм шиг strange хараад байхын. “I am woman. I live in Rich-Heart district” гэхэд чинь болохгүй what байнаа?
Борви бохисхийх ч busy хүн уул нь body-гоо дайчлах гэж байдгаараа л хичээх юм. Гэвч давтаад тогтоохгүй chest-ийг яалтай, уншаад ойлгохгүй mind-ийг яахуу. Дээрээс нь багш нар гэж ямар ч negotiation мэдэхгүй нөхдүүд. Асуудлаа ярихаар ангайтал инээнэ, эсвэл юу юугүй хөмсөг зангидаад, борооны cloud шиг баргар царайлчихна. Хүн tongue-оороо, мал foot-ээрээ гэдэггүй билүү энэ чинь.
Гутрах юм өө заримдаа, ямар star-т төрсөн нь янз янзын language ядах юмгүй ярсхийтэл сурчихаад язганатал яриад явдаг юм, ямар нь neat толгойлж, giraffe хүзүүлчихээд амьтны доог болоод явдаг юм. Boss хичээвэл destiny хичээнэ гэж шал худлаа.
Гүй тэгэхдээ, би ч хэзээнээсээ book гэхээр ургаа stone шиг, beer гэхээр уургын horse шиг trash байсымдөө. Эхээс төрөхдөө л ичих face, эмээх heart-гүй байсан юм уу хаашаа юм. Одоо хэдий adult болсон ч сурсан habit-г сураар боож болдоггүй юм байна.
За за, хусмаа /you know, sediment after boiling milk/ чамласан child шиг баахан complain хийлээ. Болохгүй бол тэр л биз, больчихно гэж нэг nice exit бий. Гэхдээ нэг anecdote ярий. Миний өрөөсөн wheel шиг байгаа юм.
Манайхны нэг гар хойно сурахаар очиж л дээ. Шинэковыг оросууд дарамтлаад водка гаргахгүй бол убю тебя мебядаа хүрч. Тэгсэн мань эр “Ты меня убёшь? Далекооо лежит” гэсэн гэжуга. Түүн шиг миний хэл сурч, ном орчуулаад нобел авах ч далекооооооооооооооо лежит байх аа даа
Wednesday, April 20, 2011
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment