Sunday, April 17, 2011

Time out



Хэсэг хугацааны туршид блогтоо шинэ зүйл нэмэх битгий хэл орж харж ч амжихгүй явсаар нэг мэдэхэд 4 сар дундаа орж... Юу юугүй зун болж Наадам гэгч баяр асуй. Бодоод байхад Монголчууд бидний хувьд нэг жил хэмээх ойлголт нь Наадам, шинэ жил болон Цагаан сар хэмээх 3 баярын дунд харвасан сум шиг л өнгөрөх юм даа... Хөгжих гэж ядаж буй улс орны хүмүүс болхоор цаг хугацаатай уралдаж энд тэнд амжих гэсээр ийнхүү санагддаг юм бол уу? Цаг бол алт гэх үгний жинхэнэ утгыг одоо л зах зухаас нь ойлгож эхлэх шэж байх шигээ. Эсвэл нас маань 30 гараад цаг хугацаагаа улам ихээр үнэлэх тусам хурдлаад байгаа юм бол уу? Нас гэдэг бол зүгээр л цаасан дээр бичигдсэн тоо гэж хэлж бас болхооргүй ч сэтгэлээрээ үргэлж залуу цоглог, эрч хүчээр дүүрэн явахыг та бүхэндээ хүсэж өөртөө итгэлтэй урам зоригоор дүүрэн яваарай хэмээн хүсмээр байна :)

Хүндэтгэсэн,

APO

2 comments:

ganzo said...

Уянгын халилтай зүйл бичээд эхлэх чинь. Хаврын синдром? :-)

APO said...

kkk нээрээ тийм байх шүү...
Гэхдээ хаврын синдром эрчүүдэд илүү нөлөөлдөг гэж сонссон юм байнаа ... үгүй гэж үү?