Monday, July 6, 2009

Эмансипаци

Саяхан нэгэн найз бүсгүйгээ нэгэн танил залуутайгаа танилцуулав. Дөлгөөхөн, даруу бас соёлтой. Товч хэлэхэд дажгүй залуу. Хамт Зайсан гарч жаал салхилав. Гэтэл огт санаандгүй байдлаар өөртөө нэг дүгнэлт хийж мэдэрлээ. Замаараа Биг Бургер орж халуун цай авах санаатай ороход танил залуу маань хамт оров. Найз бүсгүйдээ нэг бургер аваад тооцоогоо хийх гэхэд танил залуу маань их хөөрхөн би өгье гэхэд элдэв юм бодолгүй шууд би өөрөө л гэлээ. Найзад маань эвгүй санагдсаныг ч анзааралгүй. Тэр залуу машинаас бууж суухад хаалга онгойлгож өгөв. Гэтэл найз бүсгүй маань машины хаалга гүйж онгойлгодогыг кинонд л харсанаас тэгж амьдрал дээр таарч байсангүй гэв. Нээрээ л эмэгтэйчүүд маань уг нь эрх, энхрий баймаар гэдгээ санаад өөрөө өөртөө гайхлаа. Хэзээнээс ийм зүйлд анхаарал тавихаа болиов ээ гээд. Одоо цагт эмэгтэйчүүд бид хэт биеэ даасан шинжтэй болжээ. Аливаа асуудлыг шийдэх гээд л...Эмансипаци Европд дэлгэрч хэцүү байгаа гэсэн боловч Монголд маань ч гэсэн бий болж байгаа шинжтэй. Өөрт маань илрэх вий гэж айлаа. Дэмий юмаа... Буцаад энхрий, эрх, зөөлөн баймаар байнаа... Эрчүүддээ эрхлээд л. Бурхан эмэгтэй хүнийг эр хүний зүүн хавирганы ясаар хийсэний учрын тайлбар байдаг даа...

Бурхан эмэгтэй хүнийг эр хүнд доромжлуулахгүйн тулд эр хүний хөлний яснаас бүтээгээгүй гэдэг
Бурхан эмэгтэй хүнийг эр хүнээс илүү ухаантай байлгахгүй нь тулд эр хүний толгойны яснаас бүтээгээгүй гэдэг
Бурхан эмэгтэй хүнийг эр хүний гараар хамгаалуулж, эр хүний зүрхэнд ойр байлгах гэж зүүн хавирганы ясаар бүтээсэн гэдэг...

Хэдий домог шиг ч сайн тунгааж бодвол эмэгтэй хүн эр хүний хайр халамж дор хамгаалуулж байх нь нөгөө талаас эр хүний хамгийн эмзэг, нандин зүйл болох зүрхийг нь хамгаалж, халамжилах учиртай тиймээс эмэгтэй хүн тэвчээргүй мэт хирнээ сэтгэлийн тэнхээ ихтэй байдаг гэдэг.
Гэхдээ хэдий тийм ч өөрийн зөөлөн, энхрий чанарыг алдаж болохгүй юм байнаа... Танил найздаа сэтгэлээсээ баярлалаа гэж хэлмээр санагдав... Манай монголын залуус маань сайхан шүү дээ. Та нартаа итгэж, та нараараа бахархаж явдаг шүү ;)

No comments: