Wednesday, July 8, 2009

Нэгэн танилийн маань хэлсэн зүйлс...

Өчигдөр танил маань мессенжерт орж ирээд дараахи зүйл ярив. Инээдтэй ч эмгэнэлтэй ч юм. Өөрөөс нь зөвшөөрлийг аваад блогдоо оруулав.

Төр нь үнэлэхгүй, түмэн буман звлон дунд төсвийн хялгас шиг төсвөөр түмний төлөө зүтгэх гээд үүрэгтэйгээ зууралдаад өдөр хоногтой уралдаад үлгэр домог болоод л үүгээр түүгээр гүйгээд л, үргэлж л шоргоолж мэт ажиллаж байна даа /тэр танил маань эмнэлэгт ажилладаг л даа... уг нь хэрэгтэй зүйл их хийх хүсэл, чармайлттай нэгэн/

Төрийн мунхагийг хараад уур минь хүрэв гэж хэдий тэртээ Чойном хэлж байж билээ...

Эргэн тойронд энэ бүх амьдрал эмгэнэлт жүжиг шиг л байна даа
Гэгээн Валентиндээд бас гэгээрч мөргөж сүжиглэлээ шүү дээ 20 жил
Гэхдээ яахав хүн бүхэн л сайн сайхан байвал мань мэт нь яах вэ

Онгод хөглөгдөөд одот тэнгэрээс оргилуун дарс буух мэт болоод байна.
Буруу зөвийг их дэнслүүлдэг тул бухимдуу мэт санагдах вий уг нь би эндээ инээгээд л байна л даа. Чамд л бухимдаад байгаа мэт санагдаж байж магадгүй... /үнэндээ би тэр үед түүнийг бухимдаж уурлаж гэж бодсон л доо /

Би улс төрийн хошин жүжиг бичмээр санагдаад байгаа л даа

Ер нь их хуралд нэг хурдны морь сонгогдвол зүгээр санагдаад....
Дараа нь 2 ямаа ч гарч болох юм.
Морин тойруулга олныг байгуулаад их хурлын гишүүд хамт давхиж жаахан жин хасмаар санагдаад ...

Ямаанууд яахав Монгол банкинд орж 5000 төгрөг идэж тансаглаад л ...
Тэгээд 5 толгой, 3
толгой, 76 толгой гэдэг газрууд энэ тэрүүгээр нэрлэгдээд л...
Манай гэр 25
толгойл байдаг шдээ
УБ-рт 12 давхараас дээш бүх барилгууд нь TOWER болчихсон.

1 байшин бариад л төгөл
2 байшин бариад л хотхон
3 байшин бариад л хороолол
Мэдэхгүй ээ 4 байшин бариад хүрээлэн
40.000 байшин барихаар юу гэх юм бүү мэд

Эдийн засаг гэж эд нь засагдахгүй болчихсон юмыг хэлдэг гэнэ.
Солонгос кино гараад л солгой зүүнгүй сүүлрээд л....
Эр нь үйлж эм нь чарлаад л ер нь элдэв чөтгөрийн цуглаан мэт энд тэндгүй л эвдэрч хэмхэрсэн сэтгэхүйтэнгүүд олширч байна даа .. гэчихээд л гараад явсан даа. Нээрээ л нэгийг бодогдуулахаар санагдав

No comments: