Wednesday, December 1, 2010

Santa Claus ба бүдүүн гэдэстэнгүүд


Уржигдар нэгэн шинэ сэдэв бичих санаа төрсөн боловч ажил ихтэй амжихгүй явсаар өнөөдөр овоо нэг амьсгаа авч зав гаргав. Тэр нь юу вэ гэхээр... Монгол эрчүүд маань Санта Клаусын ойрын хамаатан аятай бүдүүн гэдэстэн болохоо болимоор юмаа. Ингэхэд ер нь гүзээ гэгч зүйлийг хэн сайхан харагддаг гээд хэлчихсэн юм бол доо. Чухам л гэдэс нь урагшаа түнтийж цөдийгээд бөгс нь бүүр хойно оцойгоод хоцорсон эрчүүд секси харагддаггүйг мэдмээр юм даа. Оцгор өгзөг сайхан л даа, гэхдээ цөдгөр гүзээтэй бүдүүн гэдсийг нь яалтай билээ. За, дээр нь тэгээд нав намхан бол харахаас нүд хальтирмаар... Уучлаарай, залуучуудаа! Би нээх сайхан хүүхэн гэж өөрийгөө бодоод гаригаа андуураад дэмийрсэндээ ингэж хэлээгүй юм шүү. Гэхдээ дэндүү залуугаараа хачин гүзээ суусан залууг бүсгүй хүний нүдээр хаанаас нь яаж ч харваас яагаад ч сайхан харагддаггүй юм. Гоо сайхан талаасаа харахаа болиод эрүүл мэндээ бодъё л доо... Найз Цог маань бүдүүн гэдэстэнгүүдийн эрүүл мэндийн байдлын талаар дараахи мэдээллийг өгөв:

Монгол залуус маань махгүй бол байж чадахгүй гэдгийг бид бүгд мэддэг боловч идсэн мах нь 10 цагийн дараа л бүрэн шингэдэг юм байна. Ийнхүү ар араас нь махыг их хэмжээгээр идвээс бүдүүн гэдсэнд мах шингэж өгөхгүй байсаар байгаад хүн таргалж буюу бүдүүрч эхэлдэг. Үүний улмаас бүдүүн гэдэс нь унжаад гүзээ бий болдог юм байна. Унжиж бий болсон гүзээ чинь давсаг, түрүү булчирхайгаа байнга дараастай байдаг болхоор бүдүүн гэдэстэнгүүд ойр ойрхон шээдэг. (Commented by Apo:Ингэхэд түрүү булчирхайг сайн анхаарахгүй бол простатиттэй болоод секс амьдрал сүйрэл болох нигууртай шүү!!!)Түрүү булчирхай нь эрт мууддаг ба сүв нь чулууждаг гээд давхар давхар муу нөлөө их байнаа /APO: "Тээр, хэлээгүй юу... Простатитын аюул нүүрлэмой"/ Бас нэг аймар зүйл гэвэл бүдүүн гэдэс гэдэг эмэгтэйчүүдэд хүртэл нөлөөлдөг учир нь эмэгтэйчүүдийн өндгөвчийг нь бас дараастай тул энэ нь бүсгүйд шууд нөлөөтэй. Тиймээс бүсгүйчүүд минь найз залуу, нөхөр тань гүзээтэй бол та сайтар анхаарч бүдүүн гэдэсний эсрэг хамтдаа тэмцэх хэрэгтэй :)Ядаж сексийн таашаалаа бодвоос...

Санта Клаусын хамаатан гэж андуурагдахаар залуусын тоо эрс буурч Монгол орон маань сайхан бие хаатай, халуухан залуусаар баялаг байгаасай ;)))

APO

6 comments:

Anonymous said...

ha ha namek ponyal gesen kkk

ganzo said...

Пузо - это круто!

Anonymous said...

haha def.truth

APO said...

Пузо - это вредно!!!

Unknown said...

er ni l belgiin sulral belgiin sulral

Anonymous said...

Өрөөл бусдын залууд анхаарал тавьж байхаар өөрийн нөхөртөө анхаарал тавьж байвал ямарав? Монгол залуус бүгд тийм гүзээтэй бус байлтай? Харин өөртэй чинь учирсан нь тийм байсан бололтой. Бие хаа яахав ээ. Харин Санта шиг биетэй ч түүн шиг сайхан сэтгэлтэй залуус ойр хавьд чинь байна уу?