Monday, January 24, 2011

Татах хүч

Ойрд ажил ихтэй оройдоо цагтаа тарж чадахгүй жаахан сууж таараад байгаа. Өчигдөр орой ч ялгаагүй бас хөөрхөн суув. Ажлаа овоо дуусгаад харихаар гарах гэтэл найз Бүжин маань Shangrila дээр аяга кофе ууя гэхээр нь хар хүйтэнд залхуураад шууд харихаар хөдлөв. Гадаа такси олдохгүй хөлдөхийн даваан дээр нэг машин зогсоод хаа хүрэхийн гэхээр нь Сансар гэсэн чинь тийшээ явахгүй гэсэн боловч нэг л эргэлзээстэй зогсоод байхаар нь Еээээ явчих л даа гээд бараг хүчээр машинд ороод суучихсан чинь хөөрхий залуу аргаа бараад за би чамайг талбай руу дөхүүлээд өгье тэгээд тэндээс чи өөр такси аваарай гэхээр нь хөлдөж үхэхгүйн тулд ЗА гэлээ. Тэгсэн хамгийн хөгжилтэйн яг талбайгаар Central tower луу дөнгөж эргэмэгц тэр машины бензин дуусаад замын голд хөндлөнтөөд зогсчив. Залуу санаа зовсон шинжтэй чи ингээд буугаад өөр унаа боддоо, ямар азаар талбай хүргэж өгнө гэв, тэгээгүй бол хүнд худал хэлсэн болох байж гэхээр нь хүн чанар бас зулгаагаад би ядаж замаас гаргахад тань туслая гээд машинаас бууж түрэлцэх болов. Ядаж байхад бээлий ч үгүй, малгай ч үгүй явсаныг яаана... Тэгсэн жолооч бээлийгээ тайлж өгөөд энийг өмсөө гэхээр нь нэрэлхэлгүйгээр өмсөөд машиныг түлхэлцлээ дээ. Би энд тэнд машинтай гацахад хүмүүс сайхан сэтгэл гаргаж тусалдаг болхоор огт төвөгшөөгөөгүй эсрэгээр сайхан санагдсан шүү.

Central tower-ийг хараад найзы Бүжингийн ажлаар ордог юм уу гэж нэг бодсоноо үгүй гээд хэлчихсэн байж ямар буцалтай нь биш гээд цааш алхсаар УДБЭТ-ын харалдаа зогсож такси барих гээд хичнээн ч удав... Би угаасаа бээрэнхэй хүн ямар ч халуун барагтаа халууцдаггүй, жаахан хүйтрэхэд л даарчихдаг нөхөр өчигдөрийн хар хүйтэнд жинхэнээсээ амьд мөхөөлдөс болох дөхөв... Азаар драмаас нэг эгч гарч ирж машиндаа сууж асаагаад халахыг нь хүлээж байснаа намайг өрөвдсөн бололтой хаа хүрэхийн дөхөөд буу гэлээ. Өөр үед бол нэрэлхээд зүгээр гэх байтал өчигдөр бол ашгүй дээ, баярлалаа гээд л үсрээд суув. Тэгээд суугаад явж байхдаа найз Бүжиндээ уур хүрэх шиг... үнэхээр л уулзмаар байсан юм бол зүгээр хэлчихгүй өөрийн татах хүчээрээ тэгтэл их нөлөөлж хүнийг зовоох хэрэг юу байна гэж бодов. Бодоод байсан чинь татах хүч яах аргагүй байдаг бололтой... Энэ нь дэлхийн татах хүч буюу gravity бус харин хүмүүсийн хоорондын харьцааны татах хүчийг хэлж байгаа болноо. Гэхдээ найз Бүжин бол татах хүчээрээ миний биеийг зовоосон бөлгөө. Ер нь Бүжингээс хол байх хэрэгтэй юм шиг байнаа. Нээрээ бодоод байсан чинь хүн бүрт янз бүрийн татах хүч байдаг юм байнаа. Зарим нэг хүмүүст өөрийн эрхгүй татагдаж харин зарим нэг нөхдүүдийн хувьд шууд түлхэлцдэг. Юутай ч нэг нэгнээ зовоолгүйхэн таталцах нь дээр байх гэж гэссэн мөхөөлдөсний хувьд захимаар байнаа...

Татах хүчинд автсан,
APO

PS: НУ, ЗАЯЦ, ПОГОДИ!!!

4 comments:

Anonymous said...

nemeh hasahiin nemeh
nemeh nemehiin hasah
hasah hasahiin nemeh

Anonymous said...

++=+
-+=-
--=+

neg ni l durtai baival zovlon l avchirna,
hoyulaa durtai baival, buh yum tip top
hoyulaa durgui baival. bie bieniigee duudaj zovoohgui shu de. zovlongui bol jargal geed +

Doctor said...

Нэг тийм татах хүч намайг газрын мухрын нэг тосгонд 3 жил барьчихсан шүү.

APO said...

pai bi tegj tosgono ruu tsollogdmoorgui bnaa