Зарлалын чанартай зүйл нийтэлж баймой ... Түрүү жил мэдэгдэлгүй гарсан нтр гэх гомдол гарсан учир явган аялалаар явах сонирхолтой хүмүүс дараахи линкээр орж сонирхож мэдээллээ оруулж болно:
http://ganzo79.blogspot.com/2011/04/2011.html
Энэхүү дашрамд "Цэцээ гүн-" аялалыг зохион байгуулладаг нөхөддөө талархалаа илэрхийлье ;)))
Аялалыг хүлээсэн,
APO
P.S: Түрүү жилийн мэдээллээс сонирхуулахад
1. М.Энхбат, эр, 40, уул уурхайн инженер (багийн ахлагч).
2. П.Ганзориг, эр, 31, программ зохиогч.
3. Б.Намсрайжав, эм, 31, уурхайчин.
4. М.Ууганбаяр, эр, 32, программ зохиогч.
5. Зуунаа, эр, 22, эдийн засагч.
6. Р.Нямдаваа, эр, 31, техник хангамжийн инженер.
7. Б.Жадамбаа, эр, 32, банкны эдийн засагч.
8. Ц.Сэргэлэн, эр, 32, банк санхүү
9. H. Сэргэлэн, эм, 28, машинист
10. Гоби ах, эр, 49, үйлдвэрчний эвлэл.
11. Отгонбаяр, эр, 37, жолооч.
12. Оюунгэрэл, эм, 30+, Newcom property.
13. Л.Дашравдан, эр, 31, хуульч.
14. Жаргалан, эм, 25, төслийн санхүүгийн мэргэжилтэн.
15. Д.Цэвээн-Үр, эм, 30+, менежер.
16. Д.Адъямөнх, эм, 30+, нягтлан.
17. Энхболд, эр, 26, программист.
18. Б. Оюун-Эрдэнэ, эм, 35, админ
19. Б. Батчимэг, эм, 29, залуу ээж
Богд хаан уулын ноён оргил Цэцээгүн дээр гарах явган аялалын хөтөлбөр болон санамж.
2010 оны 5 дугаар сарын 29.
1. Бүртгэл. Чингэлтэй дүүргийн өмнөх талбайгаас 7.00 цагаас хөдөлнө.
Явах автомашинууд: Энхбат - 6 хүн, Ганзориг - 4 хүн, ...
2. Зайсан толгойд машинаа орхин явган аялал эхлүүлэх
3. Цэцээгүн хүрэх зам зуур цайлах
4. Цэцээгүний оргилд гарах, өргөл мөргөл хийх
5. Цайлж амрах
6. Зайсан толгой хүрэх зам зуур цайлах
7. Зайсан толгойгоос чиглэл дагуу хуваагдсан аялалын гишүүдийг гэрт нь хүргэх.
Авч явах хүнс хоол, хувцаслалт.
Шаардах материалууд:
Компас болон GPS - Ганзориг;
2 литр ус - хүн бүр;
Цай, давс - Энхбат;
Очих замд цайлах хүнс - хүн бүр;
Цэцээ гүн дээр өргөх идээ - 2 шил, 20 хүнд 100 грамм;
Цэцээ гүн дээр цайлах хүнс - хүн бүр. Тушенка авч яваарай. Монголынх нь зүгээр. МахИмпексийн жигнэсэн мах гэдэг консерв байгаа;
Цай чанах тогоо, чүдэнз;
Могойн тос, бинт;
Зайлшгүй уудаг эм, болон бусад шаардлагатай зүйлсээ мартахгүй байхыг сануулъя.
Хувцаслалт:
Аль болох хөнгөн, чөлөөтэй, дулаан хувцас;
Санал болгохоор - Салхи нэвтрүүлдэггүй куртка /windbreaker/, ууланд явахаар шагай далдалсан гутал /boots/.
Биеэ авч явах:
Гол нь нэг баг болж явах дээр нь Ганзоригийн блогт хэлсэнчлэн том толгойлохгүй, хогоо халааслаад явчих хэмжээний ухамсартай байхад хангалттай.
Ууланд гарах зөвшөөрлийг Говьсайхан авах болно.
UPD 2010.05.24 14:10
Цаг агаарын мэдээ. Халуун өдөр болох төлөвтэй. Говьсайхан ах зөвшөөрөл авав.
Tuesday, April 26, 2011
Subscribe to:
Post Comments (Atom)
2 comments:
Keke, daanch negdeh bolomj garahgui n, ug n mani n gomdolloluu?
tegsen shd, bi law niitelj medegdsen shvv odoo tegeed eldew gomdol hvleen awahgvi shvv ;)))
Post a Comment