Tuesday, July 14, 2009

Хүй долоон худаг

Сайхан наадацгаав уу?

Энэ жил Наадмаар анх удаа Хүй долоон худаг руу соёлонгийн уралдаан үзэх гэж явав. 1-р хороололоос л замын түгжрээ эхэлсээр таг гацаж арай хийж л Хүй долоон худагт очив. Ямар ч зохицуулалтгүй аймшигтай л санагдав. Гэтэл адал ядал дөнгөж эхлэх нь тэр. Яг 11 цаг гээд очиход соёлон орж ирж байлаа. Харагдах зүйл юу ч үгүй. Бөөнө тоос босоод. Майхан барих гэж жаал ноцолдож байж анх удаа л өөрөө майхан босгож үзэв. Уг нь найз охины маань хүргэн ах нь байсан л даа. Гэхдээ нэг л хайхрамжгүй, хэнэггүй нэгэн шиг санагдсан. 3 эмэгтэйгээр майхангаа босгуулсан тул аргагүй эрхэнд л сүүлд хэдэн гадас зоолоо. За тэгтэл эхнээсээ авахуулаад өлсөж эхлэлээ гэж. Хуушуурын эрэлд гарахаар найз охин, түүний хоёр охин дүүгийн хамт гарав. Нилээд хол явж байж Хүй долоон худаг дахь "Их дэлгүүр" гэх ногоон асарт хүрэв. Тэнд алдарт хуушуур зарж байнаа. Тэгтэл хоёрхон газар л хуушуур зарж байх юм. Дарааллан зогссон хүмүүс ч гэж жигтэйхэн. Бас үнэ нь сансарын гэмээр үнэтэй. Хуушуур авах гэж гурван цаг нар, салхи, бороонд норон зогсож байж арай хийж авсан даа. Гэтэл идэхийн аргагүй давстай, перцтэй...Арай дэндүү гомдмоор санагдав... Юу нь морь үззх... Найз охиныхоо эгч жирэмсэн бүсгүйд хуушуур авч өгөх гэсээр таарав. Нөхөр нь бол сайхан виски уугаад л... Манай зарим эрчүүд ер нь арай л бишээ. Арай хийж азаар соёлонгийн уралдаанд орсон хүүтэй таарав гэж... Лав дахиж алт амласан ч Хүй долоон худагт очихгүй ээ.

Хотынхоо барааг хараад хичнээн ч баярлав. Юутай ч Цэнгэлэхээр нэг оръё гээд очтол тэнд Нарантуулын салбар нээгдсэн юм шиг л санагдав... Гомдлын мөр гээд Монгол гэсэн бичиг зуруулаад буцах шив дээ...
Манайхан Наадмыг арай л аятайхан зохион байгуулдаг болоосой доо тэ

5 comments:

Doctor said...

Daraa jil(magadgui ternii daraagiin)-iin naadmaar hamtdaa хүй долоон hudag yavna aa.

Neriel said...

Hi, very nice to see this blog

ganzo said...

Тийм болохоор нь л наадмыг гэртээ өнгөрүүлээд байгаа шүү дэ :)

Syndicate Tsog said...

Hui 7 hudag yavahaas ch halshirdag shd

APO said...

кккккк куцүү юм байна лээ... гэхдээ юмыг яаж мэдэхэ хэзээ нэгэн уагт дахиад явах ч юм билүү...Never say never гэдэг шүү дээ