Wednesday, July 29, 2009

Тамхинаас гаргасан түүх

Өнгөрсөн хагас сайнд найз Түмээтэйгээ Тэрэлж явахаар төлөвлөсөн байлаа. Энэ зун агаарт бараг гарч чадаагүйг хэлэх үү. Гэтэл гай газар доороос гээд ажлын маань нэг экспат маань Бээжинд төөрч алга болоод бөөнө ажил гараад Тэрэлж явж чадаагүй. Найз охин маань сэтгэл маш дундуур байлаа. Агаарт гарах сайхан, эрүүл мэндэд тустай гэх шахуу надаа жаал гомдоллов... Тэгсэн би нэг удаа агаарт маш сайн үр дүнтэй гарч байсан түүх маань санаанд оров...

Нилээд хэдэн жилийн өмнө би Манлай гэгч залуутай найзладаг байсан. Дажгүй сайн залуу, гэхдээ тэр үедээ тамхи татах зуршилтай байсан. Бид хоёр Цагаан сараар бүх зүйлээс оргож, битүүний өдөр Нүхт рүү явж тэнд агаарт хоёр хоноод тэр хавийн уулаар явган алхаж үнэхээр сайхан тойрон аялалтай амралт болсон тул бид 2 Нүхтээс ирчихээд Санзайн зүг явахаар шийдэн УБ-аар дайраад хоол идээд шууд хойд зүг явав. Санзайгаас цааш Цэргийн амралт орсон чинь тэднийх Нүхт шиг тохилог байгаагүй. Гэхдээ гоё санагдаж байлаа. Ноорхой саравчинд байсан ч дурласан хосууд хамт л байвал диваажин шиг л санагдах нь тодорхой.

Тэр хавийн уулаар бас л сайн тэнэсэн. Уулын орой дээр ойн манаачийн овоохойтой, хүмүүс өвөл тэнд амрах нь ховор тул ой модонд хүний мөр байхгүй, цав цагаан цас, цэв цэнхэр тэнгэр, модны завсараар тусах нарны туяа, цэвэр агаар, гарнаас маань хөтлөн алхах найз залуу маань... Түр амсхийхээр цасан дээр суухад Манлай эмэгтэй хүн доороосоо даарч болохгүй гээд намайг өвөр дээрээ суулгаж халамжилж байсан нь одоо бодоход өхөөрдмөөр санагдана. Өвөл ой модонд цасан дээр нэгэн зүйл хийж үзсэн гэвэл гайхах байх. Зарим нь өвчин тусна гэх л байх, гэхдээ мартагдахааргүй сайхан мэдрэмж төрдөг юм байна лээ... Юун даарах...халууцаад хацар маань улаа бутраад үгээр илэрхийлэх аргагүй мэдрэмж төрдөг... Одоо бодоход галзуурсан байсан байхаа... Гэхдээ л гайхалтай сайхан мэдрэмж... Тэр өдрөөс хойш найз залуу маань тамхинаас гарсан даа... Тамхинаас гаргасан түүх гээд л инээд алдаад дурсдагсан... Тэр маань барилгын инженер байсан ч одоо архитектор болсон гэсэн. Түүнд өгсөн хоёр зүйл маань түүнийг архитектор болоход өчүүхэн ч гэсэн нөлөө үзүүлсэн нэгэн ном бас тамхигүй орчинг хүсэх хүсэл нь юм болов уу даа... Цэвэр агаар хүнд ер нь туйлын сайн нөлөөтэй шүү тэ..? Нэгэн хувийн түүхээ оруулсан гээд намайг зэмлэхгүй гэж найдаж байна

4 comments:

dorjko said...

Hehe saihan dursamj bainaa. Bi tamhinaas garmaarl baina. Namaig gargaad uguurei. Sanzai yavdag ch yumuu ihii ihii

Apo said...

ter ch neg udaagiin ilbe bsan baihaa... bi odoogoor ilbechin boloh geed dunguj suraltsaj bga yumaa ;)))

dorjko said...

keke za teed pro bolhooroo heleerei nz ni hadagaa bariad yavaad ochiii

Anonymous said...

Woaw. Owol, tsasan dr, ezgvi heer, gal gartal sexdel, ter zaluud ataarhaw