Tuesday, July 21, 2009

Орон зай, цаг хугацаа, хүнлэг чанар

Өнөөдөр төрсөн өдөр маань... Он жилүүд урсан одох шиг л. Нэг бодлын цаг хугацаа хурдан өнгөрч байна гэж бодогдох юм... Хүмүүс цаг хугацаа бүхнийг харуулна гэнэ... Нэгэн хүн надад "Цаг хугацаанд эртдэнэ оройтоно гэж байхгүй..." гэж байсан. Сайтар тунгаавал цаг хугацаа бол зүгээр л нэгэн шалгуур. Цаг хугацаанд найдаж хүлээж амьдрах утгагүй. Өнөө маргаашийг л өнгөрөөж өөрийгөө л хамгийн ихээр хуурах юм даа. Амьдралыг цаг хугацаа шийдвэрлэхгүй хүн өөрөө л хувьсан өөрчлөгдөж, хөгжиж дэвшиж байж амьдрал үргэлжилнэ. Амьдралд өөрийн орон зайг бий болгож бусдад нөлөөлж, бусдад тусалж дэмжиж, хайрлаж байж л амьд гэдгээ мэдэрнэ. Хүн амьдралдаа 3 зүйл хийх ёстой гэдэг: 1-рт мод тарих, 2-рт байшин барих, 3-рт хүүхэдтэй болох. Амьдралдаа дээрхи 3 зүйлийг хийхийн тулд хүнд юуны өмнө эрүүл мэнд, хайр бас гэр бүл хэрэгтэй. Амьдралд хүний худалдаж авч чаддаггүй 3 зүйл нь эрүүл мэнд, хайр болон гэр бүл.

Мөнгөөр үнэлэгдэх боломжгүй эдгээр зүйлсийг өнөө цагт хүмүүс даана ч өөрөөр үнэлэх нь элбэг. Үнэтэй сайхан тансаг газар амттай хоол идсэн ч гэрийн хоол шиг байхгүй, хөөрхөн залуу охид залууст шохоорховч жинхэнэ сэтгэлийг гүйцэхгүй, өнгө зүс дагах танил, найз гэх хүмүүс гэр бүлийг орлохгүй гэдгийг мэдрэхээ больжээ. Мөнгөний араас хэт хошуурах хүмүүс замд нь юу ч байсан үл хайрлана. Бусдын эрүүл мэндийг хохироох, сайхан хайрыг уландаа гишгэж өөртөө авах гэж шуналтах, бусдын гэр бүлийг бусниулж сүйтгэх гээд л... Уг нь хүн хайр халамжийг мэдэрч, үнэлж байж бусдыг хайрламаар. Гэтэл өөрийгөө хайрлаж мэдэхгүй, мөнгөнөөс өөр зүйл хайрладаггүй хүн өрөөлийг яаж ч хайрлах билээ. Хүний дулаан сэтгэл, энэрэл, уучлалыг мэдэрч байж өөртөө итгэлтэй сайхан амьдарнаа. Хүнлэг чанараа алдаад байх шигээ...

Гэсэн ч миний хувьд шинэ өдөр эхлэх бүрт шинэ сайхан мэдрэмж төрж, амьдралыг шинэ өнцгөөс харж, шинэ гэгээлэг нээлт хийж, бүхий л агшин хором, боломжоос таашал авах болно гэдэгт итгэл дүүрэн байдаг. Бусдад баяр баясал өгөхөд өөрөө ч сайхан байдаг. Төрсөн өдрөөрөө ээжийгээ баярлуулахыг хүсдэг учир нь тэр л хүн надад амь хайрласан. Ээж минь л хайр гэж юу байдагийг надад мэдрүүлж ойлгуулж өгсөн. Ирэх жил төрсөн өдрөөрөө өөрөө бус өрөөлийг баярлуулна. Сайхан санаа байгаа биз дээ... Сайхан хайр гэж байдаг юм шүү... Хүмүүсээ бие биеэ хайрлацгаая ;)))

2 comments:

Syndicate Tsog said...

good, Happy birthday! <:-P

APO said...

tnx dear ;)