Tuesday, December 21, 2010

Дархан бэр


Өнгөрсөн хагас бүтэн сайнд манай гэрт эрэгтэй хүүхдүүдийн чуулган уулзалт болоод өнгөрөв. Үеийн гурван залуу цуглараад хоёрхон өдөр хамт тоглож наадахад миний хувьд бараг галзуурмаар санагдав. Тэдгээр гурван хөвүүн саяхан л гурвуулаа өлгийтэй эгдүүтэй бичигхэн нялхас байсан чинь нэг л мэдэхэд хоорондоо ноцолдсон 3 залуу болж өсжээ... Эр өсөж эсгий сунана гэх үнэн үгийг нотолж байгаа юм шиг 9 нас хүрч буй эрчүүд эхнээсээ 35 размерийн гутал өмсөж байна. Өмсөж зүүх нь ч яахав нээх асуудал бишээ. Хоорондоо боксдож, сумодож, барилдахыг нь яана. Хөрш айлууд маань хэзээ орж ирж загнах бол хэмээн бодож байсан шүү, харин санасныг бодвол хөршүүд маань надаас илүү тэвчээртэй юм байна лээ. Орж ирж загнаагүйд нь миний бие туйлын ихээр талархав.

Гурван залууг гадуур дагуулж явахад ах дүүгээрээ, өндөр намаараа жагсаад хөтлөлцөхөд манай хотын нарийн гудамж маань дүүрээд хүмүүс зөрөх гэж асуудал болох шинжтэй. Тэгээд л над руу том том хараад л ... ийм тэрсхэн 3 хүү гаргасаныг байхад хар багаасаа буруу юмаараа тоглож дээ гэсэн байртай шинжээд л ... Би ч бахархалтайн аргагүй 3 хүүгээ дагуулаад л яваад байлаа. Тэгсэн чинь гурван залууг дагуулж явна гэдэг бас л хэцүү даалгавар байна лээ шүү. Тэр үед л айлын ДАРХАН БЭР гэж нэр томъёо ямар их утга учиртаЙ бөгөөд ямар хүнд гэдгийн зах зухаас нь мэдэрсэн шүү. Тэдний сэтгэж бодож ярьж буй нь ч яасан айхтар юм бэ дээ. Үнэхээр л биеийг нь төрүүлэхээс санааг нь төрүүлдэггүй гэдэг үнэн юмаа. Азаар манай гурван залуу хүмүүжил сайтай бас чих зөөлөнтэй. Тийм биш байвал мөхөс би яах байсан юм бүү мэд. Хэцүү ч гэсэн ойрд инээгээгүйгээр инээж, уурлаагүйгээр уурлаж, тоглоогүйгээр тоглож нэг л мэдсэн хагас бүтэн сайн маань дуусаж залуус маань гэр гэрийн зүг одоцгоов.

Хүүхэд гэдэг бол үнэхээр аз жаргал маань түлхүүр шүү... Монголын үр сад улам өсөн дэвжиж инээд баясалаар дүүрэн, жаргалтай яваасай! Би бүр хар багаасаа л 4 хүүхэдтэй болно гээд л 2 хүү, 2 охин гэж чухам дураараа төлөвлөж байсныг бодохоор инээд хүрэх юм. Бүр ихрийн удамтай юм чинь ихэр хүүхэдтэй болно гэдэг байсан ч одоо бол айж байна шүү. Тэрсхэн гуравхан хүүхдийн нэгнийх нь төрсөн өдрийг зохион байгуулж хөгжөөж баясгах гэж хамаг уран сэтгэмжээ барж буй хүн яаж 4 хүүхэд өсгөх бодол тээж тийм их зоригтой байсан юм бол доо... Бодвол юм мэдэхгүй тэнэг тулдаа л тэгж бодож чадаж байсан байх. Гэхдээ яахав эр хүн шартахаас эм хүн төрөхөөс хальширдаггүй гэдэг шүү дээ. Амьдралыг хэн мэдэх вэ дээ чухам өөрийн хүнтэйгээ учираад өврөөрөө дүүрэн хүүхэдтэй болоод домогт эцэг эх болж найз нөхдийнхөө элгийг хөшөөх онигооны эзэн болохыг үгүйсгэх арга алгаа. Давахгүй гэсэн давааг хэд ч давж магад гэж

Муужирах дөхсөн,
APO

Sunday, December 19, 2010

Амиддаа бие биеэ хайрла

Өнөөдөр манай оффис дахь уур амьсгал нэг л хүйтэн, гунигтай... аргагүй бизээ хамт ажиллаж байсан нэг маань өнгөрчихлөө. Хүмүүс түүнийг янз янзаар хэлж бодох боловч миний хувьд бол сайхан ах байсан. Магад ажлаа хийхдээ тааруу, эр хүнд байж боломгүй тийм дэндүү зөөлөн зантай гэж зарим нь хэлэх байх тэгсэн ч гэсэн би түүнийг өмөөрөн учир нь тэр хүн надад дандаа сайхан хандаж үргэлж инээмсэглэн угтадаг байсан. Баяртай гэж хэлж чадаагүйдээ харамсаж байнаа... Дэргэдэх хүн чинь хэзээ ч явж магад тиймээс амиддаа нэг нэгнээ хайрлаж, хүнийг гомдоохоор элдэв үг хэлэхгүй,бие биеэ байгаагаар нь үнэлж хайрлацгаая! Хүн бүрт өөрийн зөв ба буруу гэж байдаг. Бид бүгд үхлийн өмнө ижил: баян, ядуу, тарган туранхай, боловсролтой, боловсролгүй... тэгэхээр бид нэг нэгэндээ хатуурхах хэрэг бий гэж үү?

Амиддаа бие биеэ хайрла хүмүүсээ
Алив сайхнаа бусдаас битгий харамла
Хэрэггүй үгийн зэвээр зүрхийг нь битгий шархлуул
Хэн нэгнийгээ харанхуй нүх рүү бүү түлх
Архинд орсон нэгийгээ шоолж бүү ичээ
Аяа,чиний аав чинь ч байж мэднэ
Амжиж өөрөө алдрын зэрэгт хүрвэл
Аз жаргалын хаалгыг бусддаа нээж өг
Ачийг чинь тэд бас бүү мартаг
Ганц сайхан үгээр дутаж яваа хунд
Гарцаагуй түүнийг нь олж хэл
Бидний амьдрал ав адилхан
Бидний хацар дээр нулимс хүртэл нэг янзаар бөмбөрч
Бидний хоолой дээр үг хүртэл нэг янзаар зангирна
Бүдэрч унасан хүүхдийг дээр өргөн аргадаад
Бүсгүйн доголон нулимсыг асуулгүйгээр арчиж өг
Өнөөдөр чи инээж нөгөөдөх чинь уйлдаг ч
Өөр нэг өдөр чи гуниж цаадах чинь дуулна
Өлгий, авс хоёрыг хүн дамждаг болохоор
Өөр юу ч хэрэггүй бие биеэ хайрла
Өргөн их хорвоод хүн хайраар л дутаж болохгүй
Аз жаргалыг би хүний сэтгэлийн галаар төсөөлдөг болохоор
Алтан нар гэрлээ бидэнд ав адилхан хайрладаг болохоор
Амид явахыг би бусдад хайраа түгээхийн нэр гэж бодном
Аз жаргалыг би бусдаас хайр хүлээхийн нэр гэж ойлгоном.

Thursday, December 16, 2010

Эмэгтэй хүний хамгийн секси хувцас юу вэ?

Хариултууд

Munkhbat: btw, Эмэгтэй хүний хамгийн секси хувцас юу вэ? когда она одета

Tsasaa: yupka

Erdem: buu med de
Erdem: nutsgen baih

Bat-Ulzii: biye barisan duremthuvtsas

Odko: Dotuur huvtsas Odko: mun bariun huvtsas Odko: yupik torkoo sorochkon tsamts

Lkhagvaa: bandaashig

Ganaa: yubka

Bayarsaikhan: bogino yupka

Jargalsaihan Ganzorig: дотуур хувцас

Nasa Doko: nogoo yu shdee
Nasa Doko: tatuurgatai oims
Nasa Doko: galzuurmaar

Naraa: kkk
Apo: kkk gej huvtsas medku yum bnaa

Urtnasan: uglaash

Dorjko: Khormogch

Uuganaa: yamar ch huvtsasgui bh l sexy shuu dee

Tsog: guya n tsuhuisan daashinz
Tsog: yu gedeg yum bedee
Apo: onootoi daashinz uu
Tsog: tiin onootoi
Tsog: ter chin tegeed nuruu n il garsan
Tsog: huh tsuhuisan baihad l boloo shd
Tsog: emegtei huniig arai hundetgelteigeer sexy haragduuldag
Tsog: bogino banzal benz geh yum bol arai nasty talruugaa gej bodood

Ulziibadrakh: nutsgen baih ni hamgiin sex uu bish uu

Хариулсан бүх хүмүүст баярлалаа. Эмэгтэй хүн нүцгэнээр яваад байх жаахан хэцүү ч бүсгүйчүүд бодолцох байлгүй дээ

APO

Wednesday, December 15, 2010

Любовное письмо юриста

Глубокоуважаемая Девушка,

Я счастлив сообщить Вам, что я влюбился в Вас во вторник, семнадцатого дня марта месяца две тысячи второго года. Ссылаясь на встречу, состоявшуюся между нами 17 марта 2002 года в 15:04, я хотел бы представить себя как предполагаемого любовника.

Ожидается, что наша любовная связь будет подвержена испытательному сроку в течение трех месяцев и, в зависимости от степени достигнутой совместимости, может стать постоянной. Безусловно, по истечении испытательного срока, последует длительная подготовка к установлению тесных отношений, а также будут применены схемы оценки установленных отношений, что должно завершиться продвижением в статусе - из любовника в супруги.

Расходы на кофе и развлечения, первоначально, должны быть разделены между нами в равных долях. Позднее, основываясь на оценке Вашего поведения, я, возможно, возьму на себя большую долю расходов.

Любезно прошу Вас дать ответ в течение 30 дней с момента получения настоящего письма. В противном случае это предложение станет недействительным без дополнительного уведомления об этом, и я начну рассматривать другие кандидатуры.

Также настоящее предложение теряет свою силу в случае наступления непредвиденных обстоятельств непреодолимой силы, которые могут помешать осуществлению настоящего предложения. К таковым, в частности, но, не ограничиваясь этим, относятся: военные действия, стихийные бедствия, законодательные акты, действия органов внутренних дел, национальной безопасности и вооруженных сил, целенаправленные враждебные действия Ваших прежних партнеров.

Также настоящее предложение и любые действия, предпринятые в связи с ним в будущем, будут признаны недействительными в случае нарушения Вами заявленных в ходе вышеозначенной встречи обязательств и гарантий, к коим, в частности и в первую очередь, относятся:

1. Вы ни разу не были замужем;
2. Вы допускаете форсирование с моей стороны событий вполне определенного характера;
3. Вы не возражаете против санкционированного разделения моих сексуальных способностей с другими особями женского пола.

Я был бы счастлив, если бы в случае Вашего нежелания принять настоящее предложение Вы передали это письмо Вашей сестре.

Заранее благодарю,
Искренне Ваш,
Молодой Человек



P.S: Ийм байдаг бол алаваа... Азаар хуульч хүнээс хайрын захиа авч байсангүй ээ :)

Sunday, December 12, 2010



I thought sometime alone was what we really needed
You said this time would hurt more than it helps but I couldn't see that
I thought it was the end of a beautiful story
And so I left the one I loved at home to be alone (alone)
And I tried to find out if this one thing is true
That I'm nothing without you
I know better now and I've had a change of heart

I'd rather have bad times with you than good times with someone else
I'd rather be beside you in a storm than safe and warm by myself
I'd rather have hard times together than to have it easy apart
I'd rather have the one who holds my heart

And then I met someone and thought she could replace you
We got a long just fine we wasted time because she was not you
We had a lot of fun though we knew we were faking
Love was not impressed with our connection built on lies, all lies
So I'm here cause I found this one thing is true
That I'm nothing without you
I know better now and I've had a change of heart

I'd rather have bad times with you than good times with someone else
I'd rather be beside you in a storm than safe and warm by myself
I'd rather have hard times together than to have it easy apart
I'd rather have the one who holds my heart, who holds my heart

I can't blame you if you turn away from me like I've done you,
I can only prove the things I say with time,please be mine...

I'd rather have bad times with (please be mine)you than good times with someone else I'd rather be beside you in a storm (anytime) than safe and warm by myself
I'd rather have hard times together than to have it easy apart
I'd rather have the one who holds my heart (my heart)

I'd rather have bad times with you (surely)than good times with someone else (surely)
I'd rather be beside you in a storm than safe and warm by myself (all by myself)
I'd rather have hard times together than to have it easy apart (you know it)
I'd rather have the one who holds my heart

I'd rather have the one who holds my heart
I'd rather have the one who holds my heart ... who holds my heart

Thursday, December 9, 2010

Quiz

Эмэгтэй хүний хамгийн секси хувцас юу вэ?

Tuesday, December 7, 2010

Байрцэцэг

Багын найз Ариунатайгаа ойрд уулзаагүй гээд нэг уулзаж буу халж суух зуур өөрийгөө шинэ нэртэй болсоноо мэдэв. Ер нь бол би багадаа өөрийн нэрэндээ туйлын дургүй байсан ба 16 хүрмэгцээ нэрээ солино гэж үглэдэв байсан. Бүр шинэ нэрний жагсаалтуудыг гаргаад гэрийхнээсээ санал хурааж ч үзэж байж билээ. “Яаж бодоод ганц охиндоо ийм " эв эрэгтэйлэг" нэр өгдөг байна?” хэмээн ээжийгээ үгээр идээд л... Одоо бодохоор инээд хүрээд байдаг юм. Ер нь бол тэр үедээ нэрээ солихоор эргэлт буцалтгүй шийдэн амьдарч байтал 16 нас хүртэлээ аймар удсаар байтал тэр хооронд нь нэрэндээ дасаад яг 16 нас хүрэхэд нэрээ солих бодлоо ор тас мартав. Ийнхүү эв эрэгтэйлэг нэртэйгээ өдий хүртэл хамт яваа ба цаашид ч хамт явах бодолтой байгаа шүү :) Нэрнээсээ болж амьдралд хөгжилтэй явдалуудтай зөндөө учирч байсан шүү. Ихэвчлэн хөгшин эрэгтэй хүн гэж андуурна... Сүүлийн үед бол нэрийн хуудас өгөхөөр өөр хүнийх юм биш үү гэсэн байдлаар хөнгөхөн хардуулна. Тэгэхээр нь шоглоод манай нөхрийн нэрийн хуудас юм гээд хэлчихдэг. Нэг удаа бүр Очирваань гэж хүртэл андуурагдан Очко гэж нэр авч байсан шүү. Гэтэл одоо хэн нэгэн хүн надад өөр нэр өгөөд байна гэхээр хачин бас инээдтэй санагдаад. Ядаж байхад шинэ нэр нь БАЙРЦЭЦЭГ шүү хахаха Харин энэ удаад Байрцэцэг хэмээх нэр авах шахсан шалтгаанаа хуваалцмаар санагдав.

Some hearts are diamonds; some hearts are stones гэдэг нэртэй дууг та бүхэн лавтай сонсож байсан байх. Уг нь энэ дуу их сайхан утга агуулдаг... Эр хүн 30 гарахаараа амьдралын зах зухад хүрснээр хүсэж байсан зүйлсээ биелүүлээд цаашид хөгжиж дэвших тэмүүлэлээ алдах нигууртай ба ингэснээрээ зүрх нь чулуужиж эхэлдэг гэдэг. Мэдээж бүгд биш л дээ ... өөрийн зоригоо мохойлгүй, зорилго тэмүүлэлтэйгээр зүрхээ улам хурцалж алмаз шигтгээ шиг гялалзах залуус ч олон бий. Гэвч зорилго тэмүүлэлгүй бэлэн зүйл дээр байгаа муу эсвэл буруу зүйлд татагдах хүмүүс элбэг байдаг нь харамсалтай. Мөнгө, эрх мэдлээ дагаад саар талуудтай тулгарах нь олонтой ... архи дарс, баяр цэнгэл, шунал тачаал. Байрцэцэг гэх нэр үүнтэй холбоотойгоор гарч ирсэн гэвэл та бүхэн гайхах биз. Нэгэн залуу 9911-тэй дугаартай, жийптэй ба бус бэл бэлчинтэй бас мэдээж эхнэртэй хирнээ өөр бүсгүйг эзэмдэх хүсэл шуналд автагдаад нууц амраг болох санал тавих нь энгийн зүйл гэж боддог бололтой. Эмэгтэй хүнийг эд зүйлсээр хялбархан татаж чадна гэх бодол ихэд дэлгэрсэн байх шигээ. Би иймхэн зүйлээр өөрийгөө "чимсэн" залуусыг туйлын ихээр жигшдэг. Тиймдээ ч бүүр явуулж шоглох үүднээс найз бүсгүйгээрээ дамжуулан Байр авч өгвөл хоолонд орох тухай бодъё хэмээн хэлүүлсэн чинь Байрцэцэг гэж нэртэй болжээ гэж.

Үнэхээр одоо цагт эрчүүд маань эд хөрөнгөнөөс өөр зүйлээр бүсгүй хүнийг татаж чадахааргүй болсон юм гэж үү? Эрчүүд хүй нэгдэлийн үеийх шиг галаа гаргаж, ан агнах хэрэггүй болсон ба дэвшилтэт технологийн XXI зуунд амьдарч байгаа залуусад хэн нэгэнтэй тэмцэх шаардлага, ямар нэгэн зүйлд догдлох сэтгэл гэж байхгүй болсон юм бол уу? Ана мана үзэж тэмцэх хамгийн том "мангас" нь хадам ээж л болсон ийм цаг үе юм гэж үү? Би эд хөрөнгөнд шунаж явдаг бүсгүйчүүд байдаггүй гэж огт хэлээгүй шүү. Эрчүүдийг чухам буруутгах гэж энэ бүхнийг бичээгүй ч ийнхүү илүүтэйгээр эрчүүдийг хөндөж буй байдал нь нэгэн шалтгаантай... тэр нь юу вэ гэхээр эр хүний хараа илүү хол байх тул тэдэнд илүү өндөр шаардлага тавьж эрчүүдийгээ шүүмжлэх талаас бичмой. Бид бүгдийн сонирхол хүсэл тэмүүлэл цаг хугацаанаас хамаарч байнга өөрчлөгдөх нь тодорхой. Эр хүн 20, 30, 40, 50 болон 60 насандаа хүсэх зүйлүүд нь ч бас ондоо байх... Чарли Чаплин шиг 80-тайдаа эцэг болох ч хүсэл төрөхийг үгүйсгэхгүй... Гэвч түүн шиг бүхий л амьдралынхаа туршид зүрх сэтгэлдээ үргэлж зорилготой, тэмүүлэлтэй хэвээр байж чадах алмаз шигтгээ мэт эрчүүд хир их байдаг бол..?

Бүсгүй хүний бие нь сэтгэлээ дагадаг жамтай... тиймээс тэрхүү сэтгэлийг эд хөрөнгөөр татах бус харин арай ондоо сайхан зүйлээр татаж байваас та ямар ч зүйлээс илүү дээгүүр нисэж дүүлэх болно... Мэдээж өөрийн бүсгүйдээ хүссэнийг нь аваад өгөх тэнхээтэй байх сайхан ч үргэлж мөнгөөр бус хааяа тэнэг, галзуу, солиотой зүйл хийх зориг, цог золбоотой байх нь хавьгүй сайхан шүү дээ. Баригдмал бус сэтгэхүйтэй байж гэнэтийн бэлэг барих нь ямархуу сэтгэгдэл төрүүлэхийн та өөрийн бүсгүйгээс асууж үзээрэй. Бүсгүй хүн гэдэг эр хүний өгөөмөр занд хамгаас ихээр татагддаг эрхлэнгүй зантай ч дандаа л эд хөрөнгөнд шунадаг юм биш шүү дээ. Тиймээс эрчүүд маань өөрийн эхнэр, найз бүсгүй, нууц амраг ба өөр хэн б гуайдаа ч хамаагүй ... бүх бүсгүйчүүдэд хандах хандлагаа арай илүү NOBLE болгоосой хэмээн хүсэж байнам. Тэрнээс бус Байрцэцэг, Бензцэцэг ба SWAROVSKIцэцэг болж өөрийгөө зөвхөн зугаа цэнгэл хэмээн бодохыг хүсэх БҮСГҮЙ ховор тул та хоолонд хамт орох бүсгүйг олохгүй шүү...

Эрэгтэйлэг нэрэндээ үнэнч,
APO

Sunday, December 5, 2010

HAPPY BIRTHDAY!!!



Найз Түмээшкадаа төрсөн өдрийн мэндийг дахин хүргээд хүссэн бүхэн нь биелэх болтугай хэмээн ерөөе!!! Найз нь төрсөн өдрийн гэнэтийн бэлгэнд сайхан санаа бодож олсон ч миний танил болон найз нарын дунд бялуунаас нүцгэнээр үсэрч гарч ирж баярын мэнд хүргэх залуу байхгүй юм байна лээ :( Маргааш орой завтай юу гэх асуултыг тун дуртай хүлээж авч байгаа ч цагаа тулахаар эвгүй санагддаг бололтой... Дүгнэлт: би ихэвчлэн даруу хүмүүстэй нөхөрлөдөг бололтой, гэхдээ ирэх жилд олдохыг үгүйсгэхгүй. Судалгаанд идэвхитэй оролцсон хүмүүстээ талархмой

APO

P.S: Эдгээр гурвалын амыг нь яг сайн бариагүй ч дуу нь хөөрхөн байна лээ

Wednesday, December 1, 2010

Santa Claus ба бүдүүн гэдэстэнгүүд


Уржигдар нэгэн шинэ сэдэв бичих санаа төрсөн боловч ажил ихтэй амжихгүй явсаар өнөөдөр овоо нэг амьсгаа авч зав гаргав. Тэр нь юу вэ гэхээр... Монгол эрчүүд маань Санта Клаусын ойрын хамаатан аятай бүдүүн гэдэстэн болохоо болимоор юмаа. Ингэхэд ер нь гүзээ гэгч зүйлийг хэн сайхан харагддаг гээд хэлчихсэн юм бол доо. Чухам л гэдэс нь урагшаа түнтийж цөдийгээд бөгс нь бүүр хойно оцойгоод хоцорсон эрчүүд секси харагддаггүйг мэдмээр юм даа. Оцгор өгзөг сайхан л даа, гэхдээ цөдгөр гүзээтэй бүдүүн гэдсийг нь яалтай билээ. За, дээр нь тэгээд нав намхан бол харахаас нүд хальтирмаар... Уучлаарай, залуучуудаа! Би нээх сайхан хүүхэн гэж өөрийгөө бодоод гаригаа андуураад дэмийрсэндээ ингэж хэлээгүй юм шүү. Гэхдээ дэндүү залуугаараа хачин гүзээ суусан залууг бүсгүй хүний нүдээр хаанаас нь яаж ч харваас яагаад ч сайхан харагддаггүй юм. Гоо сайхан талаасаа харахаа болиод эрүүл мэндээ бодъё л доо... Найз Цог маань бүдүүн гэдэстэнгүүдийн эрүүл мэндийн байдлын талаар дараахи мэдээллийг өгөв:

Монгол залуус маань махгүй бол байж чадахгүй гэдгийг бид бүгд мэддэг боловч идсэн мах нь 10 цагийн дараа л бүрэн шингэдэг юм байна. Ийнхүү ар араас нь махыг их хэмжээгээр идвээс бүдүүн гэдсэнд мах шингэж өгөхгүй байсаар байгаад хүн таргалж буюу бүдүүрч эхэлдэг. Үүний улмаас бүдүүн гэдэс нь унжаад гүзээ бий болдог юм байна. Унжиж бий болсон гүзээ чинь давсаг, түрүү булчирхайгаа байнга дараастай байдаг болхоор бүдүүн гэдэстэнгүүд ойр ойрхон шээдэг. (Commented by Apo:Ингэхэд түрүү булчирхайг сайн анхаарахгүй бол простатиттэй болоод секс амьдрал сүйрэл болох нигууртай шүү!!!)Түрүү булчирхай нь эрт мууддаг ба сүв нь чулууждаг гээд давхар давхар муу нөлөө их байнаа /APO: "Тээр, хэлээгүй юу... Простатитын аюул нүүрлэмой"/ Бас нэг аймар зүйл гэвэл бүдүүн гэдэс гэдэг эмэгтэйчүүдэд хүртэл нөлөөлдөг учир нь эмэгтэйчүүдийн өндгөвчийг нь бас дараастай тул энэ нь бүсгүйд шууд нөлөөтэй. Тиймээс бүсгүйчүүд минь найз залуу, нөхөр тань гүзээтэй бол та сайтар анхаарч бүдүүн гэдэсний эсрэг хамтдаа тэмцэх хэрэгтэй :)Ядаж сексийн таашаалаа бодвоос...

Санта Клаусын хамаатан гэж андуурагдахаар залуусын тоо эрс буурч Монгол орон маань сайхан бие хаатай, халуухан залуусаар баялаг байгаасай ;)))

APO

Monday, November 29, 2010

А напоследок я скажу...

Сая хэдэн өдөр амарч байхдаа бүр багадаа үзэж байсан нэг кино үзэв. А.Н.Островскийн "Бесприданница" буюу Инжгүй бүсгүй хэмээх зохиолоор бүтээсэн "Жестокий романс" гэх киног ойрд үзээгүй ч эргээд үзэхэд их сайхан санагдав. Хэдий олон жил өнгөрсөн ч хөндсөн сэдэв нь одоо цагт ч бидний үеийхэний амьдралд тулсан хэвээр байгаа. Энэ киноны төгсгөлийн хэсэгт гардаг "А напоследок я скажу" гэдэг романс сэтгэл хөндөхгүй байхын аргагүй... Гол дүрийн жүжигчин Гузеева ч тун сайн тоглож дүрээ мундаг гаргасан. Ер нь хүмүүс орос киног муулах хандлага их байдаг ч үнэхээр агуу сайхан бүтээлүүд зөндөө байдаг гэдгийг би зуун хувь хүлээн зөвшөөрнө.

Уг кино нь цаг үеэс халин гарч ямар ч үед амьдралд таарах хэд хэдэн төрлийн эрчүүдийг харуулахын зэрэгцээ эмэгтэй хүний хувьд бол сайхан болж төрснөөс жаргалтай болж төрсөн нь дээр гэдгийг их сайн ойлгуулахаар хийсэн кино. Би ер нь бага зэргийн хуучинсаг үзэлтэй ба сайхан хайранд итгэдэг үлэг гүрвэлүүдийн нэг, гэхдээ хэдий тийм ч гэсэн гол дүрийн бүсгүй шиг байдалд орохыг яавч хүсэхгүй. Энэхүү киноноос харвал Паратов буюу Михалковын гаргасан дүр нь өнөө цагийн шоучин залуугийн мөн чанарыг сайтар олж харах боломжтой. Угаасаа шоучин болон бабник төрлийн залуучууд байсан, байна ба цаашид ч байх болно. Магад тэднийг өөрчилдөг эсвэл тэсэж чаддаг өөр нэгэн төрлийн бүсгүйчүүд бас байдаг байх... Түүнчлэн эхнэртэй хирнээ илүү сайхан бүсгүйг давхардуулан байлгах хүсэлтэй Кнуров шиг хүмүүс ч байх болно. Ганц онцгүй зүйл нь гэвэл драма болхоороо тэр үү сайхан шинж чанартай эр хүнийг гаргаагүй. Угаасаа ховор гэдэг утгаар нь уу эсвэл драма гээд ч юм уу...?

Энэхүү киноноос гаргаж авч болох дүгнэлт ба сургамж гэвэл өөрийн үнэ цэнээ мэдэж зөвөөр үнэлүүлвэл зохистой болой. Энэ нь эрчүүд болон бүсгүйчүүдэд аль алинд нь хамаатай гэж бодном. За, эцэст нь нөгөө сайхан романсаа сонсоцгооё


Sunday, November 28, 2010

Яг одоо яамаар байна




Хүний амьдралд цаг хугацаа гэдэг асар нөлөөтэй хүчин зүйл ба бид цаг хугацаанд баригдаж, хөөгдөж мөн заримдаа түүнтэй уралдаж амьдардаг. Өнөөдрийн хувьд би эрэгтэй болон эмэгтэй хүмүүсийн харилцаан дахь цаг хугацааны талаар хөндөх гэсэн юм. Залуу байхдаа чөлөөт цаг зав ихтэй үед аль аль нь адилхан цаг заваа гаргах боломжтой байдаг тул багадаа танилцаж дотноссон хосууд цаг хугацааны бэрхшээлтэй тулах нь ховор байдаг. Харин нас нь явж цаг хугацааны үнэ цэнийг мэдрэх тусах эсрэг хүйсний хүнтэйгээ санал нийлэх магадлал нь буурдаг. Эрчүүд ихэвчлэн цаг хугацааг төлөвлөж бүсгүй хүнтэй уулзахдаа яг хэдийд юу хийхээ сайтар бодох нь элбэг. Харин эмэгтэйчүүд бид цаг хугацааг мэдрэхгүйгээр уулзаж болзох хүсэл ихтэй байдаг. Дотно байа үедээ цаг хугацааны талаархи зөрүүтэй энэхүү ойлголтын улмаас бие биеэ ойлгохгүй байх тохиолдолд их гардаг болов уу. Эмэгтэй хүн хэзээ ч хамаагүй гэнэт ямар нэгэн зүйл хүсэж магад, харин эр хүний хувьд тухайн үед чухал хэмээн төлөвлөсөн зүйлдээ л цаг хугацаагаа зарцуулахыг хүсдэг. Тэгээд л бүсгүй хүний хувьд чухал гэсэн үеийг хайхралгүй өнгөрөхөд эмэгтэй хүн аяндаа өөр зүгт яваад өгдөг. Би өөрөө цаг хугацаа барилгүй их дураараа байхыг хүсдэг бүсгүй. Энэ нь мэдээж миний ажилд хамааралгүй зөвхөн чөлөөт цагт маань хамрагдах үзэл бодол юм. Гэхдээ сүүлийн үед нэгэн зүйлийн ажихад сонирхолгүй санагдсан хүнд цаг заваа огт гаргадаггүй болж. Урд нь хүний урам гээд бас хальт уулзаад эвтэйхэн хэлээд явдаг байсан бол одоо шууд л сонирхол алга гээд шулуухан хэлдэг болж. Магад өөрийн цаг заваа илүүтэйгээр үнэлдэг болсоных байх. Тэгсэн хирнээ өөрөө завтай болвол бусад хүмүүсийг үймүүлж ажлыг нь бусниулах сонирхолтой шүү. Энэ яг юуны улмаас үүдэлтэй байдаг бол? Одоо цагаа мэдрэх гэсэн эрмэлзэл үү эсвэл бусдын хувьд хир чухал гэдгийг мэдэх гэсэн хүсэл үү? Эсвэл хувиа хичээсэн зангийн илрэл юм бол уу?

Нөгөөтэйгүүр эрчүүдийн хувьд өөр нэгэн хачирхалтай зүйл их анзаарагддаг... Тухайн үед гаргаж чадаагүй цаг зав болон өгч чадаагүй сэтгэлийн илрэлээ бүүр дараан гаргаж ирэх нь элбэг... Өнгөрсөн цагийн сүнс буюу мартагдсан хүн гэнэт гарч ирэх тохиолдолд найз бүсгүйчүүдэд маань ч элбэг гардаг. Эмэгтэй хүн их мартамхай байдаг юм шүү... Та хэн нэгэн бүсгүйн хувьд чухал хүн нь байсан нь үнэн, гэвч тэр л үедээ. Тэрнээс биш тэр бүсгүй өөр хүнтэй болчихсон бол одоо тэр өөр хүн нь л чухал байдаг юм. Ер нь хамгийн гол ялгаа нь тэр байх. Эр хүн та чухал хүнээ марталгүй сэтгэлийн мухартаа хаа нэгэнтэй хадгалж, санаж бас үгүйлдэг бол бүсгүйчүүд бид тийм бишээ... Тиймээс залуу та хэн нэгэн бүсгүйг чухалчилж, дотно байхыг хүсдэг бол яг одоо түүнд цаг зав, сэтгэлийн илрэлээ харамгүй гаргаж өгөөрэй... Эс тэгвээс галт тэрэг нэгэнт хөдөлвөөс та гүйцээд очсон ч өмнөх шигээ байхгүй нь лавтай шүү


Яахаа бодож буй,

АРО

Sunday, November 21, 2010

Шинэ жилийн сойлт

Ойрын өдрүүдэд цас ороод, өвлийн хүйтэн цаг ирж дэлгүүр байгууллагын гадаа гацуур моднууд сүндэрлээд өөрийн эрхгүй айсаж буй шинэ жилийг санагдуулнам. Манай байгууллага шинэ жилийг ихэвчлэн эрт хийдэг жишээлбэл түрүү жил 12 сарын 5 хавьцаа тэмдэглэж байсан санагдана. Энэ жил бас ч арай хожуу 12 сарын 11-нд баяраа тэмдэглэх юм шиг байна. Манай бүсгүйчүүд шинэ жил дөхөж ирмэгц гэнэт ухаан орж даашинзандаа таарч амьдрах гээд шинэ жилийн сойлтондоо ордог. Усанд хивэг найруулж уух, элдэв тураах эм, кофе хэрэглэх, дан ганц усаар "хооллох" г.м. дээр нь төрөл бүрийн фитнесс, йога, аэробик, тураах төвүүдэд эрчимтэй явахыг нь яаана. Өөрөө өөрсдийгөө сайн дураараа тарчилаан зовоох ажилдаа эрч хүч, эр зоригоор дүүрэн ордог нь гайхалтай шүү.

Гэхдээ үнэхээр л гоё бас үнэтэй даашинз авчихаад түүндээ багтахгүй бол хэцүү хэцүү. Тэгэхээр эмэгтэй хүний хувьд шинэ жилийн даашинз болон илүүдэл жин гэдэг асуудал яалт ч үгүй тулж ирдэг. Уг нь бол байнга өөртөө анхаарал тавьдаг бол ийм асуудалтай гэнэт нэгэн өглөө тулахгүй нь лавтай. Гэхдээ хүн гэдэг угаасаа сонин ялангуяа монголчууд бид бүхэн бол цагаа тулгаж байж л ухаан ордог зантай. Ходоод бол хогийн сав биш гэдэг үгийг нэгэн танил маань хэлсэн. Тогооч мэргэжилтэй найз нар маань бол бүүр загнахыг нь яаана... өөрийгөө хорлож хог идлээ гээд. Гэм нь тэр хог гэгдэх хүнсний бүтээгдэхүүнүүд нь туйлын амттайг яалтай билээ...

Шинэ жилийн сойлтонд орж буй бүсгүйчүүдэд хэлэхэд заавал тэгж өөрийгөө зовоох хэрэг байна уу? Би хувьдаа шинэ жилийн даашинзыг оёулж өмсөх дуртай учир нь загвар болон материалаа өөрөө сонгох тул адилхан даашинзтай бүсгүйтэй таарахгүй нь лавтай. Хамгийн гол нь би даашинзандаа таарах гэж элдэв сойльтонд орох шаардлагагүй харин ч өөртөө тааруулаад л даашинзаа хийлгэх нь хавьгүй амар бас сайхан. Мэдээж өөгүй сайхан биетэй бүсгүйчүүд ховор тиймээс БИЕ хэмээх чөтгөрийг ХУВЦАС хэмээх бурханаар л зохицуулуулах хэрэгтэй. Заавал моод хөөх бус харин өөрийн биеийн сайхан талуудаа ил гаргаж дутагдалаа нууж чадваас та төвөггүйхэн сайхан харагдаж болно. Харин ганц хоёр илүү килограммаас салах маш амархан бөгөөд таатай аргууд зөндөө бий.

Жишээ нь элдэв хүнд дасгал хийх, хэн нэгэн хүний заасан сонин хачин хөдөлгөөн хийх гэж өөрийгөө хүчлэхийн оронд найз бүсгүйн хамт сайхан дискодож өөрийн дурын хөдөлгөөнөө зохиож, хөлсөө гаргаад илүүдэл өөхөө хайлуулж болно. Ийм тохиолдолд та фитнессийн заалан дахь бүдүүрсэн шаналсан бүсгүйчүүдийг харахын оронд дисконд байгаа залуучуудтай бага зэрэг сээтэн хаяж ч болно шүү дээ. Энэ нь илүү таатай гэдэгтэй хэн ч маргахгүй биз... Өөр нэгэн энгийн арга бол өөрийн бэлгийн амьдралын хэмнэлээ нэмж идэвхижүүлэх. Та өөрийн нөхөр эсвэл найз залуугаасаа шинэ хүсэл мөрөөдлийг нь мэдэж хэрэгжүүлэх явцад сайтар хөлрөхөөс гадна илүү дотносож бас харьцаагаа улам бэхжүүлэх сайхан талтай. Бүсгүйчүүдээ шинэ жилийн сойлтыг арай ондоо хэлбэрээр хийж үзээрэй ;) Би лав өнөө орой үдэлтийн баярт оролцох тул бүжиглэж хэдэн грамм ч байтугай хасах төлөвтэй байгаа

APO

Sunday, November 14, 2010

Бүсгүй хүний үнэр


Ажлын нэгэн залуу маань сүүлийн хэдэн өдөр бүсгүйчүүддээ ийнхүү гомдол гаргаж үглэв: "Та нараас яагаад үнэртэй ус үнэртэхгүй байна. Сүрчиг түрхээчээ" гэж ухуулга хийв. Үнэндээ ойрын хэдэн өдөр ажлын ачаалал ихтэй байсан тул үнэртэй ус турхэж амжихгүй хий дэмий л сүрчигээ цүнхэлж явсан боловч эр хүн ийм хүсэлт тавина гэж огт санасангүй. Тэгээд бодлоо л доо...бүсгүй хүний үнэр ямар байвал зохих вэ? Энэ үгийг орчуулахад их сайхан сонсогдож байна... запах женщины эсвэл Woman's odor...

Манайхан сүүлийн үед эр эм гэлтгүй их загварлаг болоод байгаа ба нэг нэгэндээ үнэ бүхий бэлэг өгөх нь тун их дэлгэрсэн. Мэдээж үнэ бүхий бэлэгний тоонд сүрчиг яахын аргагүй орох боловч сүрчигийг тухайн хүний тун сайн мэдэж байж өгөх хэрэгтэйг мэддэггүй нь харамсалтай. Хүний үнэртэхүйн мэдрэмж хамгийн чухал ба үнэр нь тухайн хүнийг илэрхийлдэг гэдэг боловч зарим үед хүн өөрөө ч ямар нэгэн үнэр өөрт нь яагаад таалагдах болсоныг хэлж мэддэггүй. Бүсгүй хүнд сурчиг бэлэглэнэ гэдэг бүр хэцүү, учир нь бүсгүйчүүд бид маш хувирамтгай бас уйдамхай этгээдүүд юи. Тиймээс хүнд сүрчиг бэлэглэхээсээ өмнө сайтар тунгааж бодвол зохино.

Миний анзаарсанаар бол бүсгүй хүний үнэр буюу түрхэж буй сүрчиг нь тухайн бүсгүйн зан ааш болон наснаас нь их хамаарах төлөвтэй. Жишээ нь 20-той танхил бүсгүй ихэвчлэн анхилам сүрчиг сонирхох нь лавтай тул түүнд Britney Spears-ийн үнэртэй уснаас авч өгвөл зохино. Шулуун зантай, энгийн бүсгүйчүүд ихэнхидээ сэнгэнэсэн буюу нялуун бус үнэрийг сонирхох тул түүнд Light blue by Dolce&Gabbana таалагдана гэдэгт итгэлтэй байна. Light Blue сүрчигийг ихэвчлэн зуны цагт түрхэх нь сайхан л даа. Эрхлэнгүй зантай дур булаам бүсгүйчүүдийн сонгодог сүрчиг нь Amor amor by Cacharel эсвэл түүнтэй ойролцоо нялуувтар Posion by CD байх нь элбэг юм. Харин өөрийн байр сууриа олсон ихэвчлэн 30 гарсан, карьер хөөх төлөвтэй бүсгүйчүүд бол хурц биш хирнээ нууцлаг шинжийг агуулсан Mitsouko by Guerlain сайн тохирох байх учир нь энэхүү сүрчиг нь алтан дундаж хэмээх зарчимыг харуулсан сайхан домогт үндэслэн бүтээгдсэн. Ихэмсэг зантай бүсгүйчүүд ихэнхидээ тансаг үнэртэй сүрчиг сонгодог: №5 & Allure by Chanel, Hypnose & Magnifique by Lancome, Sensi & Mania by Giorgio Armani. Ер нь бүгдийг нь дурдана гэвэл миний нас хүрэхгүй бизээ.

Миний хувьд бол ихэвчлэн энгийн үнэртэй сүрчигэнд дуртай... The Beat by Burberry, The first fragrance by Lolita Lempicka г.м, гэхдээ The Rouge by Bvlgary үнэхээр гоё ихэмсэг, тансаг үнэртэй ус шүү. Нэг хэсэг чухам манъяк шиг бага зэрэг гаж нэртэй усанд их дурладаг байсан нь тэр үеийн насны онцлог байжээ ккк Mania, Hypnose гээд л... Харин сүүлийн үед сүрчиг түрхэхээс үнэртэй усны орц орсон биений тос түрхэх илүү дуртай болсон, ялангуяа Perfumed velvet cream by Lolita Lempicka. Биенийхээ бүх арьсанд түрхэх давуу талтай тул бүх бие тэр чигээрээ сайхан үнэртэхээс гадна арьсанд ч тун таатай :)

Эрчүүд маань бүсгүй хүний үнэр ямар байвал зохих талаар өөрсдийн бодлоо хуваалцвал их баярлах болно шүү... Ус түрхсэнгүй гэхийн оронд эрчүүдэд ямар ус таалагддагаа хэлж бүсгүйчүүддээ туслаарай

APO

Wednesday, November 10, 2010

Tuesday, November 2, 2010

Сэтгэлийн толь

5 дахь өдөр зураач Zazaa буюу Наранцацралтын зургийн үзэсгэлэнгийн нээлтэнд уригдаж очиж сонирхов. Угаасаа ч түүний уран бүтээлд дуртайг хэлэх үү. Ямартаа ч Zazaa-гийн зурагнуудыг хармагц шууд танигддаг тул эдгээо сайхан бүтээлүүдийг туурвисан сайхан зураач бүсгүйтэй нүүр тулан танилцах болсондоо баяртай байв. Ер нь уран зураг, фото зураг эсвэл гар урлалын бүтээл ч бай ялгаагүй аливаа сайхан бүтээлийг хармагц л сэтгэлийн ямар нэгэн утас шууд хөндөгддөг... Ямар нэгэн нэмэлт тайлбар, элдэв яриа үгс огт хэрэггүй байдаг. Энэ удаагийн үзэсгэлэнгийн нэр нь "Татах хүч" буюу "Attraction". Харин уг үзэсгэлэн нь миний хувьд зургаараа татахаас гадна өөр нэгэн сайхан зүйлээр тэнд байсан хүмүүсийн сэтгэлийг татаж чадсан гэж үзэж байна. "Татах хүч" нэртэЙ зургаа дуудлага худалдаагаар зарж тэр мөнгөө хараагүй хүүхдүүдийн 29-р сургуульд хандивласан нь туйлын сайхан санагдсан.

Нүд - сэтгэлийн толь ба хүн өөрийн сэтгэл хөдлөлөө яаж ч нууж барих гэж хичээвч хүний нүд нь бүхнийг илтгэдэг гэдэгтэй би санал нийлдэг. Тиймдээ ч харцаараа бие биеэ ойлголцдог хүмүүс байдаг болов уу хэмээн бодогддог. Харин хараагүй хүмүүс, ялангуяа хүүхдүүдийн хувьд нарт дэлхийг харж мэдэхгүй, солонгын долоон өнгийн мэдрэхгүй бас бие биеэ харцаараа ойлгох боломжгүй гэдэг юутай гунигтай. Гэхдээ хүн амьдралыг яаж харахыг хүсэн амьдрал түүнд яг л тийм харагддаг гэх үг бас агуу. Миний анзаарсанаар бол хараагүй хүмүүсийн бусад мэдрэмж илүүтэйгээр хөгжиж тун авъяаслаг байдаг. Тэгээд ч хараатай хирнээ сайхан бүхнийг олж харж чаддаггүй хүмүүс ч олон таардаг шүү дээ. Тэднийг бодохоор бүүр илүү өрөвдмөөр... Өчүүхэн бодолдоо баригдаад сайхан бүхнийг анзаарч мэдэрч чадалгүй өөрийн амьдралыг гунигтай болгох нь элбэг юм даа. Дэргэдэх найзаа үнэлж анзааралгүй ганцаардалын далайд умбаж эсвэл хэтэрхий бардам зангаас болж дотно хүмүүстэйгээ ойлголцож итгэж чадахгүй нь улмаас өөрийн амьдралаа хүйтэн хөндий болдог. Амьдралыг зөвхөн өөрийн нүдээр дүгнэж болохгүй ч өөрийн сэтгэлээ тольдох нүдтэй байх нь жаргал... Өөрийн нүдээр харсан бүхнээ бусадтайгаа хуваалцаж, үзэл бодлоо солилцож байж хүн өөрийгөө оршин тогтнож, хөгжиж буйгаа мэдэрдэг болов уу.

Татах хүчийн нөлөөнд автсан,
APO

Wednesday, October 27, 2010

Арван хоёр үзэмж

Нэгээхэн бээр-тогос шувуу өд сөдөө үлэмжлүүлэн явах шиг
Нэгээхэн бээр-донж үзэсгэлэнт бүсгүй өмнө минь гарч ирлээ
Нэгээхэн бээр-нартай бороо гэрэлтэн орох шиг
Нэгээхэн бээр-найртай тэргүүлэгч цэцэг мандан бадарваа

Нэгээхэн бээр-хун шувуу уснаа хөвөх шиг
Нэгээхэн бээр-хусан лавай хасыг үзүүлэн чадаад
Нэгээхэн бээр-бусад цэцгүүд гөвөгдөх адил
Нэгээхэн бээр-бурамт хаврын анхилам мандарваа үнэртвээ

Нэгээхэн бээр-хөхөө шувуу донгодох үес
Нэгээхэн бээр-хөнгөн хурц чийрэг мээмийг нүднээ хавчуулаад
Нэгээхэн бээр-бор хул гэгээ гялбалзуулан
Нэгээхэн бээр-босоо, босоо хурц цэцэг дэлбээлвээ

Нэгээхэн бээр-богширго шувуу исгэрэх сонсдон
Нэгээхэн бээр-байван шүднээс инээд цахиваа
Нэгээхэн бээр-улаан шарангуй будгийг найруулан
Нэгээхэн бээр-улам гоё Цан цэцэг нэгэн жигд цоморлигоо дэлгэвээ

Нэгээхэн бээр-лам шувуу ум мани, ум мани гэх шиг
Нэгээхэн бээр-лавтай сэтгэлийн яриа бүдэг бадаг дуулдаваа
Нэгээхэн бээр-зүүн уулын хөндийгөөр салхи үлээх шиг
Нэгээхэн бээр-зүүдний улаан лянхуа үзэгдэвээ

Нэгээхэн бээр-зэс ягаан балын уруулд эрвээхий согтох шиг
Нэгээхэн бээр-зэргийн залуус хөгжилдөн түлхэлдэж шавиралдваа
Нэгээхэн бээр-шинийн саран тэнгэрт цухуйж
Нэгээхэн бээр-шилийн дөрвөн цаг дор жамъянмядаг цэцэглэвээ

Нэгээхэн бээр-намрын нууранд галуу гоог, гоог дуугараад
Нэгээхэн бээр-яламын модны навчин чимэгт ээмэг гялсхийвээ
Нэгээхэн бээр-намуун гоёмсог байдал ирж
Нэгээхэн бээр-наранцэцэг гурван зүйлийн өнгөөр чимвээ

Нэгээхэн бээр-цэн тогоруу явгалан гүйх шиг
Нэгээхэн бээр-цэнхэр үүлэн даашинз сөхөгдвөө
Нэгээхэн бээр-жихүүн амьсгаа ихэмсгээр ойртож
Нэгээхэн бээр-тэсвэрт удвал цэцэг өөдөөс тосвоо

Нэгээхэн бээр-цахлай шувуу элин халин нисэх шиг
Нэгээхэн бээр-цагаан яшил чээжийг ил гайхуулжээ
Нэгээхэн бээр-цасны ариг уснаас хүртэх мэт
Нэгээхэн бээр-цац модон бадма цэцэг ургаваа

Нэгээхэн бээр-мөнгөн ногтруу өвснөөс дэрхийн одох шиг
Нэгээхэн бээр-мөрөн дээгүүрээ бошинзоо бүсгүй мулталваа
Нэгээхэн бээр-мөөмөн ургамлын салаа биенээ хүрч
Нэгээхэн бээр-мөсний цагаан-уул цэцэг дэлгэрвээ

Нэгээхэн бээр-цэцэрлэгийн дотор бөднө шувуу буйлах шиг
Нэгээхэн бээр-цэвцгэр пансан хөшиг туналзваа
Нэгээхэн бээр-сэмжин цагаан манан нүүрэнд шивэрч
Нэгээхэн бээр-сэрүүн цэцэг усны чулуун дунд хонолоо

Нэгээхэн бээр-алтан гургалдай тоосны үзүүрт дуулахуй
Нэгээхэн бээр-агт морьд торгоны замд сульдаваа
Нэгээхэн бээр-үс гэзгээ самнасан мэт үүлэн борооны үйл өнгөрч
Нэгээхэн бээр-үзэмж арван хоёр дахь нь цахирмаа цэцэг болов оо

Tuesday, October 26, 2010

Smile...



Хүмүүсээ чин сэтгэлээсээ инээмсэглээрэй ;)))

Sunday, October 24, 2010

Дулаахан аялал

Саяхан Дэмчигийн хийдээр аялж үзээд өөрийн эрхгүй Хамрын хийдийг очиж үзэх хүсэл төрөв. Угаасаа бараг жилийн өмнөөс явж үзэх хүсэл байсан боловч яг бүр зорьж шийдэж чадахгүй явсаар өнгөрсөн 5 дахь өдөр явахаар төлөвлөн аялалын хөтөлбөрөө гаргаж найз нөхөддөө санал болгов. Олон найз нар дэмжин явах хүслээ илэрхийлж байсан ч яг явах өдөр болоход 4 хүн тулж үлдэв. 5 дахийн өглөө эрт очиж төмөр замын тасалбараа авах гэж зөндөө хүлээж зогссон ч тасалбар дуусаж бага зэрэг сандаргасан шүү. Тэгсэн хүмүүс 5 дахийн Шандын суудлын тасалбарыг хэзээ байтлаа оочерлож авч байсан юм гэж байна лээ. Найз охины маань нөхөр нь танил талдаа хэлж байгаад нөгөө чухам дуусаад суудал байхгүй гээд байсан галт тэрэгний тасалбарыг авчихсан шүү. Төрсөн өдрийн бэлгэнд галт тэрэгний чиргүүл хүсмээр юм байна гэж бодогдсон :)

Миний хийдэг ажил - аялалын зохицуулагч тул аялалд тун нухацтай хандахыг хичээдэг ба аялалтай холбоотой мэдээлэл, тулгарч болзошгүй асуудал гэх мэт бүхнийг аль болох урьдчилан бодож бэлдэхийг эрмэлздэг тул ихэнхидээ аялалд явах нь туйлын хариуцлага гэдэг утгаар хүлээн авч цаг агаарын байдал гэх мэт давагдашгүй хүчин зүйлээс гарч болох саадын талаар бодон ямар нэгэн хэмжээнд стрессдэж эхэлдэг сул талтай. Харин энэ удаагийн аялалд тун санаа амар байсан учир нь хамт явсан найз нар минь чин сэтгэлээсээ хандаж сайн дэмжсэн. Ялангуяа 2Т буюу аялалд оролцсон 2 залуудаа ихэд баярлаж байнам. Бас өөрийн нэг сонин талыг сайтар анзаарч ирлээ. Чухам бүх юмыг өөрөө бодож, өөрөө шийдээд сурчихсан ба тэр хэмжээгээрээ жаахан аминчхан хандлагатай болсон байна. Өөрийнхөө аягыг бэлдэж, өөртөө ундаа хийгээд уудаг ... бодоод байсан чинь санаа зовмоор санагдсан. Уг нь өөрийгөө тэгж бодож үзээгүй ч жинхэнэ хосуудын дэргэд бол их л гологдохоор юм байна лээ.

Би бүх хорвоог үзээд аялаагүй ч ийш тийш зөндөө л явж байсан, гэхдээ энэ аялал шиг сэтгэл дулаацуулсан аялалыг санахгүй байна учир нь хүн гэдэг бие биедээ дулаан сэтгэл өгч байж стрессгүй, сэтгэл тайван амгалан болдог юи байна гэдгийг тун сайн мэдэрсэн. Ямар ч асуудал гарсан дэргэд үнэхээр түшигтэй, нөмөр нөөлөгтэй хүн байхаар өөрийн эрхгүй тайвширч юу ч болсон санаа амар байх юм байна лээ. Тиймээс энэ удаад хаана очиж юу үзсэн гэдгээ хуваалцахаасаа илүүтэйгээр аялалыг маань дулаахан бас хөгжилтэй байлгасан 2 залуу буюу 2Т-д МАШ ИХ БАЯРЛАЛАА гэмээр байна. Эмэгтэй хүн ямбатай байвал тэнэг, харин эрхлэнгүй байх нь гайхалтай сайхан юм байнаа. Эрхлэх боломжийг харамгүй өгсөнд талархнам ;)))

Дулаацсан,
АРО

Tuesday, October 19, 2010

Friend or foe?

Та бүхэн анзаарсан бол би нэгэн найзынхаа талаар дурьдахгүй тун удсан. Түмээшка гэх найзыгаа дурьдах битгий хэл уулзалгүй их удлаа даа. Хүний амьдрал болсон хойно муудалцаж, гомдож туньсан хоёр нөхөр бараг 5 сар гаруй уулзсангүй. Хэд хоногийн өмнө би залгаад өөр нэгэн найзын төрсөн өдөр хэмээх шалтагаар уулзаж хүйтэн дайныг зогсоов. Ийнхүү дэлхийн дулаарал бид хоёрын харилцаанд дахин нөлөөлсөнд туйлын баяртай байгаа гэдгээ илэрхийлмээр байна. Өчигдөр Түмээшка маань тэр үеийн асуудлын талаар www.biznetwork.mn гэх сайтад "Хэнийг жинхэнэ найз гэх вэ" гэх нэртэй хэлэлцүүлэг нээж бичсэн гэдгээ хэлэв. Ер нь бол би угаасаа жинхэнэ биш л дээ... Копи буюу хуулбар... Энэ тоглоом бишээ үнэний ортой шүү учир нь би ихрийн өрөөсөн ккк. Тэр хэлэлцүүлэг нь намайг гэгээнтэн биш гэдгийг сайтар нотолж байгаа. Ямар нэгэн байдлаар хүнд тэгтлээ нөлөөлж гоморхсон сэтгэлээ илэрхийлэх сэжүүр болсоныгоо мэдрэхэд сонирхолтой л байлаа. Ингэлээ гээд би хүний гомдолоос кайф авдаг мазохист эсвэл садист үзэлтэн биш шүү. Зүгээр л нэг тийм сонин мэдрэмж төрөв. Олон нийтийн сайт болхоор тум буман сэтгэгдэл үлдээж хүн бүр өөрийн бодлоо илэрхийлсэн байна лээ. Бүх сэтгэгдэлийг харах боломж байгаагүй ч би найз гэж ер нь юу юм бол хэмээн бодов.

НАЙЗ... энэ үгийг бид бүгд хар багаасаа өнөөг хүртэл өдөр тутамд хэрэглэсээр ирсэн ба ирээдүйд ч хэрэглэсэн хэвээр байна гэж итгэнэм. Найз гэх энэ үгийг бүгд хэрэглэдэг хирнээ бид энэ үгээ бүрэн утгаар нь мэддэг бол уу? http://mn.wikipedia.org дахь нэвтэрхий толиор ороод энэ үгийг хийгээд хайж үзлээ. Өөдөөс ...Энэ викид "Найз" гэсэн хуудсыг үүсгэх! гэсэн бичиг гарч ирэв. АНД гэж хийгээд үзсэн ч ялгаагүй адил байв. Монгол хэлний мэдлэг тааруу тул дур мэдэн бичиж чадсангүй. Уг нь вики-д найдвартай байгаа гэж бодсон юмсан. Тэгэхээр нь англиар бичиж хайлт хийх гэж оролдлоо. Тэнд болхоор Friendship гэдэг үгтэй холбон тодорхоЙлолтыг нь өгөхөөс гадна улс орны онцлог шинж чанараар нь хуваагаад тун сайн бичсэн байна. Сонирхож харвал нэг иймэрхүү тодорхойлолттой:

1. хоорондоо хувийн сонирхол, таталцал болон "мэдрэмжээрээ" холбогдох хүмүүс.
2. дэмжлэг, туслалцаа өгдөг хүн.
3. сайхан харилцаатай, найрсаг зантай хүн.
4. нэг үндэстэн, намын гишүүн.
5. шашны нийгэмлэгийн гишүүн.

Ер нь хүүхэд хүмүүжүүлэхдээ энэ үгийг юу гэж тайлбарлаж өгвөл зохистой вэ? Уг нь хэл зүйн хувьд тодорхой заачихсан бол амар байх л даа. Ядаж байхад найз гэх энэ үг маш олон тодотголтой. Жинхэнэ найз, жирийн найз, ангийн найз, багын найз, найз залуу, найз бүсгүй, сайн найз, муу найз, тэр бүү хэл муусайн найз гэх мэт олон янз байхаас гадна одоо үед бүр шоуны найз ч гэж бий болсон гэнэ.

Бодоод байсан чинь ер нь сайн, муу, жинхэнэ, жирийн эсвэл хуурамч гэх тодотгол нь буруу санагдав учир нь тэр бүхнийг хэмжих хэмжүүр нь хүн бүрийн хувьд ондоо. Хүмүүс хайртай хүнээ ямар нэгэн зүйлийн төлөө бус зүгээр байгаагаар нь хайрладагтай адил найздаа ч тийнхүү хандах хэрэгтэй юм байна. Хайрыг томъёолж болдоггүйн адил нөхөрлөл болон найзыг томъёолох арга үгүй. Сайн зүйл хийлээ гээд найзлах бус харин зүгээр л ЧИНИЙ НАЙЗ гэдгээр нь найзлах хэрэгтэй байх. Буруу үед нь хэлж, ядрах үед нь дэмжиж, уур хүргэх үед уурлаж, инээх үедээ инээж, өөрт тань урам хэрэгтэй үед таныг хурцалж өөрийнхөөрөө л байх өөрийн найзыгаа гамнаарай... энэхүү сэдвийг найз Түмээшкадаа зориулмой.

Дэлхийн дулааралд өртсөн,
АРО

Sunday, October 17, 2010

БИ



Ижийг минь төрөх гэж ёолоход
Зуун цэцгийн дэлбээ тасарсан ч
Намайг төрөөд чарлахад
Мянган цэцэг цомирлогоо дэлгэсэн.

Намайг төрлөө гэж
Дэлхийн жин нэмэгдээгүй ч
Би яахын аргагүй нэмэгдэхүүн.

Би газар, тэнгэрийн хүү
Дуртгал маргааш хоёрын хэлхээ
Дуу нулимс хоёрын голтриг
Хоёр туйлыг холбосон уртраг
Төрөх үхэхийн дундах бодгаль
Гэрэл сүүдрийн цогц.

Өөрийгөө элээж
Өрөөлийг ирлэж дуусах
Өнжүүлийн хөх билүүний хэлтэрхий.

Би дороо эргэлдэх өдөр шөнө
Нарыг жилдээ нэг тойрох газрын хаан
Намайг тэврэх гэж ярагдсан газрын шархыг
Нар алтан утсаар хөвөрдөхийн цагт
Би хасагдахуун.


Уулчин найз Дашкадаа баярлалаа :)

Thursday, October 14, 2010

Өдөөн хатгалттай зураг



Мэдээллийн эх сурвалжийг илгээсэн иргэн Б танд АРО миний бие талархаж байнаа.

Wednesday, October 13, 2010

Gobi









Miss Mongolia 2010


Өчигдөр орой зурагтын суваг сольж байгаад санаандгүй Мисс Монголиа 2010 тэмцээнийг хальт харлаа. Гэтэл юу олоод харчихав гээд бараг цочоод унах шахав. Эхлээд удаагүй бололтой бүх оролцогч бүсгүйчүүд маань КАНКАН хийж байхыг хараад алмайрав. Миний санахын Канканыг бохир бүжигт тооцож баар болон цэнгээний газар хийдэг байсан. Уг нь гоо бүсгүй гэдэг нь зөвхөн царайлаг төрх, тэгш бие хааг хэлээд зогсолгүй хамгаас чухал нь энэрэнгүй сэтгэл, хүмүүнлэг чанар, мэдлэг боловсрол хэмээх зүйлсийг өөртөө шингээсэн байх учиртай гэдэг. Тиймдээ ч энэ тэмцээн олон улсад хүлээн зөвшөөрөгдөж түүнд түрүүлсэн эрхэмсэг бүсгүй сайн үйлийн аянд томилогддог болой. Гэхдээ энэ олон жилийн туршид миний мэдэхийн тус тэмцээнд түрүүлсэн гоо бүсгүйчүүдийн хэн нэг нь зохисгүй үйлдэл хийвээс титэмийг нь хураадаг байсан учир нь тэднийг сая сая охид бүсгүйчүүдэд муу үлгэр дууриалал болж сөрөг нөлөө үзүүлэх гэж шалгаруулдаггүй.

Гэтэл манайхан канкан бүжгийнхээ учрыг мэддэггүй бололтой... Яаж тэмцээндээ энэ бүжгийг оруулсаныг би огт ойлгоогүй. Канкан нь XIX зууны 30-аад оны үед Францад үүссэн ба түүнийг цэнгээний газрын бүсгүйчүүд хийдэг байсан. Канка́н - франц. cancan, махчилан орчуулвал — чимээ, шуугиан. Мулен Ружийн шөнийн эрвээхэйнүүдийн талаар та бүхэн сонсож байсан байх. Мэдээж өнөө цагт бүх зүйлийг арай өөр өнцөгөөс харж урлагийн төрөлд орж байгаа ч Мисс Монголиа тэмцээнд канканыг оруулах нь дэндүү зохисгүй санагдсан тул шууд сувгаа солив. Ичих үхмээрээ...

Ичсэн,

АРО

Monday, October 11, 2010

ОТ & энергийн төв

Хагас сайн өдөр Өмнөговь руу ажлаар явж ирлээ. Хүн ер нь орчиноо сольж үзээгүй, хараагүй газар явж байх нь ихэд чухал гэдгийг бүүр мартах шахаж. Хотын бужигнаан дотор нээх л их яарч, цаг нартай уралдаж утаан нөмрөгтэй Улаанбаатардаа түгжирч бухимдсан хүмүүсийн дунд байсаар дасаж. Оюу Толгой гэх нэрийг сонсоод 8 настай хүүхдээс 80 өвгөд хүртэл андахгүй болтол нь шуугиж элдэвээр яригддаг тэр газар өдрөөс өдөрт улам ихээр өөрчлөгдөж ажлыг яаж хийдэгийг чухам яруу тодоор харуулж байх шигээ. Орон орны пролетариуд нэгдэгтун! гэх социализмын уриа тэнд ч бас тохирохоор байна лээ. Янз бүрийн үндэстэнгүүд нэг дор цугларч нэгэн зорилготой ажиллаж буй нь бахархмаар ч нөгөө талаас мөнгө гэдэг ямар хүчтэйг сүрдэх шиг. Ямартаа ч бум бужигнаж түм түжигнэсэн газар яахын аргагүй мөн дөө.

Ер нь ямар ч хүн тэнд анх очиод харь гариг дээр ирчихсэн мэт санагдахын зэрэгцээ би энд юу хийх юм бол гэж бодогдмоор ч аяндаа амьдралын шинэ хэв маягт дасан зохицдог бололтой. Ямартаа ч миний хувьд тэнд цаг наргүй ажиллаж буй залуучуудыг хараад бахархах сэтгэл төрсөн. Жаахан хүүхэд байхад Зөвлөлтийн залуучууд БАМ-ыг хэрхэн босгож байсан талаар уншиж байхад маш их сэтгэгдэл төрүүлж байсан маань санаанд оров. Намын сурталчилгаанд явж буй хүмүүс шиг чухам том том зүйл ярьж Оюу Толгойн төслийг магтах хүсэл байхгүй, харин зөвхөн ажилдаа хариуцлагатай хандаж буй залуусыг дурьдах хүсэл төрөв. Ажил өглөө 6 цагаас эхлээд оройны 6 хүртэл үргэлжилдаг ба газрын гүнд ажилладаг залуус үдийн цайгаа авч яваад доороо уудаг. Ер нь бол өглөө 6-аас орой 6 хүртэл өдрийн ээлж ажиллаж харин орой 6-аас өглөө 6 хүртэл шөнийн ээлж тулж ажилладаг. Нэгэн зүйлийг нэмж хэлэхэд аюулгүй ажиллагааны хувцас, гутал, малгай болон бусад хэрэгслэл нь нилээд хүнд ба тийм их зүйл өмсөж зүүгээд 1385 метрийн гүнд ороод 4 гаруй км алхах гэхээр шууд муужирмаар, гэтэл уурхайчин залуус зүгээр нэг алхахгүй бас багж хэрэгслэлээ нааш цааш зөөнө... Би бол шууд мөлхөөд унах юм байна лээ. Гэтэл манайхан цаад учирыг мэдээгүй байж ургуулан бодох чадвар туйлын сайтай болхоороо тэр үү олборлолт эхлээгүй байхад л хамаг баялагийг маань ухаад ачаад явчихлаа гэх яриа гаргахыг яана. Хамгийн сонирхолтой нь тэнд ажиллаж байгаа хүмүүс бүгд цаанаа нэг л налайсан, ямар нэгэн зүйл хийхдээ тун аажуу... Магад тэр нь тэдний амьдарч буй Говь нутгийн нөлөө юм бол уу?

Говь нутаг гэдэг цаанаа л налайсан бөгөөд энд тэнд таарах тэмээ нь тайван амгалан юутай сайхан... Эрт дээр үед Говьд зах хязгааргүй далай байсан ба одоогийн Говь бол тэр далайн ёроол гэдэг нь үнэн байхаа. Ажлын бүсгүй Оюунана бид 2 төлөвлөсөн ажлаа хийж дуусгачихаад энергийн төв Дэмчөгийн хийдээр орохоор шийдэв. Оюу Толгойн уурхайн талбайгаас гарах гэж зөвшөөрөлийн олж аваад ямартаа ч хүссэн газар луугаа зорив. Юм үзээгүй хотын хүүхдүүд замдаа элдэв зүйл шалгааж, инээдэмтэй таамаглал дэвшүүлж бас болоогүй ээ тэрийгээ бараг нотлоод яваад байсан. Хамт явсан жолооч болон нутгийн зам заагч эгч 2-рт бидний яриаг сонсох хөгжилтэй байх шиг байсан.

Энергийн төв гээд нээх л том сүртэй зүйл төсөөлөн очсон чинь нүдэнд тусаж сүрдэхээргүй овоо харагдсан боловч яг овоон дээр нь гараад суусан чинь ямар сайхан болсон гээч... Тэр хавийн газар алган дээр тавьсан мэт харагдаж өөрийн эрхгүй алмайрсан шүү. Хүн ер нь эрч хүч, эрмэлзэл тэмүүлэл, энергитэй байх нь өөрийн сэтгэхүйгээс хамаарах асуудал гэж боддог ч Дэмчөгийн хийд, Говийн нутаг яахын аргагүй тэр аяараа л сайхан энерги өгдөг юм байна лээ... Данзанравжаагийн байгуулсан Дэмчөгийн хийд, Хамрын хийд болон Хайчийн хийд 3 нийлээд гурвалжин үүсгэдэг ба тэр гурвалжинд багтах нутаг энерги ихтэй гэж ярьдаг юм байна. Дэмчөгийн хийдийн дэргэд "Боов" хэмээх бага зэргийн эрос нэртэй нэгэн хад байдаг юм байна. Их л хачирхалтай бас нүдэнд тусахуйц хэлбэртэй тэр хаданд нөхөрт гараагүй болон хүүхэд гаргаагүй бүсгүйчүүд сүү өргөж хүслээ шивнэдэг юм байна. Шинэ жилээр Өвлийн өвгөнд захиа бичиж хүүхэд гуйж байснаас сонин хирнээ нэг л танил хэлбэртэй хаднаас хүүхэд хүсэх нь арай илүү үр дүнтэй байх магадлалтай хэмээн бодож Оюунана бид 2 бас бус хүслээ шивнэж амжуулав... Биелсэн эсэхийг хянах гэж бүү асуугаарай ;)
Буцах замдаа Баяжихын хэмээх агуйгаар айлчилсан бөгөөд тэнд орж мөнгө үрвэл сайн гэв. Агуй руу дөнгөж ормогц дотно танил үнэр мэдрэгдсэн нь арц бас шар тосны үнэр байв. Хүн 30 гараад ийм болж өөрчлөгддөг юм бол уу? Ингээд бодохоор хүн хөгширөхөөрөө өөрийн төрж унасан нутаг руугаа тэмүүлдэг нь аргагүй бололтой. Хэдэн тэмээ аваад тэнүүн сайхан Говьд амьдрах хүсэл өөрийн эрхгүй төрсөнийг нуугаад юу гэхэв... Сэгс Цагаан Богдын тэмээчин бүсгүй яагаад нутгаа орхиж чадаагүй ойлгох шиг болсон шүү

Эрч хүчээр дүүрсэн,
АРО

Дөрвөн цаг

Хавар
Мөнх тэнгэрийн дор мянга мянган хавар
Монголын сайхан оронд жил жил дэлгэр
Энх улирал ханхлахад хүний сэтгэл тэнэгэр
Өвсний соёо ногоороход морь мал ханагар

Холхи нар ойртож хасын цас хайлахад
Хуучин дэлхий халагдаж хамаг юм шинэднэ
Хөрсөн мод цэцэглэж хүүхэд багачууд наадахад
Хөгшин хүн өөрийгөө залуу болсон шиг санан


Хээрийн галуу айлчлан ирж гангар гунгар донгодоход
Гэртээ суусан малчин түүнийг чанга уярна
Хажуу дахь ууланд горхи булаг хоржигнон урсахад
Хаяан дахь ишиг хурга майлалдан хөгжим нийлүүлнэ

Эелдэг урьхан амьсгал ариуханаар үнэртээд
Эрт эдүгээг бодогдуулан нуугдсан сэтгэлийг сэргээнэ
Өнөр сайхан төл баян хотыг чимэхэд
Өлгийтэй бяцхан хүүхэд эцэг эхээ баясгана.


Зун
Цагийн сайхан зуны эхэнд
Газрын сайхан хангайн нуруунд
Хөхөө шувуу урьхнаа донгодох үес
Энэхүү дэлхий юутай сайхан тааламжтай

Ногооны униар огторгуй тулж зэрэглэн мяралзахад
Хүлэг морь урт янцгааж төрсөн нутгийг зүглэнэ
Цэцгийн хур дэлхийн нүүрийг угаахад
Залуу хүмүүсийн сэтгэл сэргэж бие биеэ бодно

Үзэсгэлэнт уул, тунгалаг ус зуны цагт тэгш
Эрийн гурван наадам монголын манлай баясгалан
Хүүхэд багачуудын гийнгоолох дуу хөндий талд яруу
Хурдан морины яралзан ирэх нь хүн бүхний бахдал

Уудам талд наадам цэнгэлийн аялгуу зөөлнөөр цуурайтна
Хээр хөдөөд таван хошуу мал дураараа бэлчинэ
Өрх бүрийн үүдэнд айраг сархдын үнэр сэнгэнэнэ
Ийм сайхан баясгалантай тийм сайхан жаргалтай.


Намар
Намрын шар нар над дээр, чам дээр тусна
Найган найгах улиралд нь бид бас найгана
Буга хандгай урамдаж уул усыг баясгахад
Үхэр шар мөргөлдөн малчин хүнийг зугаацуулна

Сайхан огторгуйн дунд нимгэн цагаан үүл нүүхэд
Идэр залуус алс газрыг сонирхон сурахаар одно
Тунгалаг мөрөн зөөлөн зөөлнөөр дув дуугүй урсахад
Түүний дотроо саран мишээж янагийн үлгэрийг сэмээр өгүүлнэ

Өглөөний хяруу сувдын адил гялтгана бууралтахад
Гадаа сойсон морь бүг бүг бөн бөн чичирнэ
Гэрийн эзэн эртлэн, үнэг чоныг гөрөөлөхөөр одоход
Эхнэр хүүхэд аарц нэрж, түүнийг хүлээнэ

Урьхан хонгор салхи өвс модыг намилзуулахад
Хөгшин залуу хүмүүсийн сэтгэл бөн бөн бөмбөрнө
Шарласан модны навч хоёр нэгээ унахад
Сэтгэлийн доторх уйтгарт явдал хааяа хааяа бодогдоно.


Өвөл
Алсын салхи жихүүхэн амьсгалаар тас няс хийхэд
Алтан дэлхийн уул тал мөнгөн хуягийг өмсөнө
Өвлийн шөнө тэнгэрийн одод оч мэт гялалзахад
Уудам талд жинчин хүний дуулах яруу

Өндөр уулын оройд будан хүдэн зугаацаад
Өргөн талын хөндий нүд гялбам мэлцийхэд
Бэлчээрт гарсан малууд соргог үсийг гялалзуулан буцахад
Идэр залуу малчин түүнийг хураан исгэрнэ

Өндөр газрын хүйтэн тасхийм тасхийм, ясхийм ясхийм
Монголын залуус нүүрээ цогтой, нүдэндээ галтай
Зургаан мичид орой дээр, зулын гэрэл хажууд
Хөгшид өвгөд галыг базаан, хуучин үгсийг ярилцана

Өвөл, хавар, зун, намар дөрвөн улирал
Уул, ус, нар, сартай нөхөрлөнө
Хүн бүр өтгөсийг үдэж нялхсыг угтан
Мянга мянган жил өчүүхэн ч чөлөө завгүй

Wednesday, October 6, 2010

Цэцэгчний хүслэн

Photos by APO
Эрвээхэйг цэцгэн дээр суулгах гэж 80 юм болсон шүү kkk




Цагаан уул


Шар өнгийн тюльпан байвал бүүр гоё



Мартын 8-ны бэлгээ ургуулж буй байдал



Эцэст нь хамгийн дуртай цэцэг маань

кекс буюу ...

This summary is not available. Please click here to view the post.

Sunday, September 19, 2010

Салхиар хөглөгдсөн бүжихүйн увидас

Хагас сайн өдөр "Салхиар хөглөгдсөн бүжихүйн увидас" хэмээх УДБЭЧуулгын бүжиг дэглээч, Монгол Улсын Соёлын Тэргүүний ажилтан Алтангэрэлийн Даваахүүгийн тоглолт үзлээ. Тоглолтыг үзэхэд ардынхаа бүжгээр бахархаж сэтгэл хөдлөхгүй байхын аргагүй. Би хүмүүс шиг бид Чингисийн үр сад гэж цээжээ дэлдэж Монголчууды бид бусад улс орнуудаас илүү гэж худлаа томорч хамраа сөхөх тун дургүй. Мэдээж түүхээрээ бахархаж мэдэх нь зөв ч өнгөрсөн бол өнгөрсөн ба одоо бол ирээдүйгээ бодож явах нь зүйтэй гэж боддог. Харин ардын соёл урлагаа хайрлаж, дэмжиж бас хойч үедээ өвлүүлэх нь зайлшгүй шаардлагатай гэж үздэг. Би багаасаа л бүжгэнд дуртай байсан ба одоо ч гэсэн бүжиг гэхээр өөрийн эрхгүй сэтгэл хөдөлдөг.

Багадаа мов монгол царайтай юм байж украин хувцас өмсөөд бүжиглэхийн тулд хичээлээсээ оргом байж концертонд орох гээд ихэд хичээн бэлдэж байж билээ. Тэгсэн хирнээ эцэг эхийнхээ оруулсан хийлийн хичээлдээ тун дурамжхан явдаг байсан ба Монголд ирээд хөгжим бүжигт явуулах гэхээр нь сайн дураараа хийлийн дугуйлангаа хаясан нөхөр дөө. Бүжиг гэж юу вэ, юугаараа тийм онцгой вэ? Та бүхэн анзаарсан байлгүй дээ... нэгэн ая хэмнэл явж байхад хүн бүр өөрийнхөөрөө бүжгийн хэмнэлийг мэдэрч бүжиглэдэг нь хачирхалтай шүү. Тоглолтонд орж байгаа бэлтгэгдсэн бүжигчид л биш бол хүн бүр дор дороо өөрийн өнгө аясаар бүжин өөрсдийгөө илэрхийлдэг. Хүний бүжиглэж байгаа байдлаар хүний зан ааш, дотоод ертөнцийг мэдэж болдог гэж сэтгэл судлаачид үздэг. Биенийхээ аль хэсгээр хэрхэн хөдөлж байгаа гэх мэт зүйлс нь ихийг илэрхийлдэг гэлцдэг. Нийтийн бүжгийг хүртэл хүн бүр өөр өөрөөр хийдэг нь бас сонирхол татахуйц. Шалны мод бариад бүжгийн бэлтгэл хийсэн ч хүн бүр ондоо. Би лав хувьдаа бүжиглэх их дуртай... Хөдөлгөөний дутагдалыг нөхөх бас нэг арга яалт ч үгүй мөндөө. Янз янзын л бүжиг сонирхож үзсэн, гэхдээ хамгийн сайхан нь бол мэдээж өөрийнхөөрөө бүжиглэх. Гутлаа харуулах гэж эсвэл өөрийгөө бусдад гайхуулах мэт маяглан бүжиглэж байгаа юм шиг хөдөлж яддаг хүмүүсийг би ойлгодоггүй... Хайран цаг зав... нэгэнт л ирсэнийх уг нь нэг сайхан хөлсөө гартал бүжиглэвэл тэ.? Даана ч ойрд зав нь ч гарахгүй бүжиглээгүй тун удаж байнаа. Тэгээд өөрөө бүжиглээгүй ч нэгэн сайхан тоглолт үзэхэд бас кайфтай байлаа.

Нээрээ энэ хагас сайнд буюу 9-р сарын 25-ны орой American Ger'll-д Salsa бүжгийн үдэш болох юи гэсэн. Бодвол Salsa-д дурлагчид болон сонирхогчид нь зохион байгуулж байгаа байх даа. Гэнэтхэн хүйтэрсэн энэ зэврүүн өдрүүдэд тэнд очвол дулаацах битгий хэл халууцах нь лавтай. Даана ч 5 дахь өдрийн орой Сэлэнгэ рүү явах ажилтай тул хагас сайнд хэдэн цагт эргэж ирэхээ ч мэдэхгүй явна. Уг нь очмоор л байхын... /уртаар санаа алдав/ Чухам мэргэжлийн хүн биш ч ядаж 3-ын хэмнэлтэй хийдгийг нь сайн мэдэх юм байна арай ч хөлөндөө орооцолдоод уначихгүй байлгүй... Завтай бол хүмүүсээ очиж сонирхоорой бас миний өмнөөс жоохон ч гэсэн бүжиглэдэг юм шүү plzzz. Муухан ...-ээс сайхан бүжиглэх нь хавьгүй дээр гэдэг ;)))

1, 2, 3
APO

Tuesday, September 14, 2010

Thursday, September 9, 2010

mission is impossible ...

Өчигдөр мессенжерээр нэгэн даалгавар авав. Нэгэн танил маань дараахи зүйлийг асууж блогтоо сэдэв болгож бичнэ үү гэлээ. "erchuud shalig, ehneriinhee araar tavidag geh met muu ner zuuh ni olontoi" -asuult: tegvel ted hentei unttdag yum be?

Амьдралд хүмүүс ийнхүү эрчүүдийг муулах нь элбэг гэхдээ ийм асуулт тавьж бодууштай зүйл гэдгийг хүлээн зөвшөөрч байна. Тоглоом болгож хариулах хувилбар хамгийн энгийн санагдаж байна. "Эрчүүд шалиг, эхнэрийнхээ араар тавьдаг гэх мэт муу нэр зүүх нь олонтой" Асуулт: "Тэгвэл тэд хэнтэй унтдаг юм бэ?" ХАРИУЛТ: "БИЕ БИЕНТЭЙГЭЭ. ГОМОТОЙ ХАРЬЦАХГҮЙ..." Эрчүүдээ гомдоох хүсэл байхгүй ч гомо нарын тоо өссөн гэсэн судалгаа бас байгаа гэнэ. Гэхдээ миний бодлоор өссөн гэхээсээ илүү арай илүү нээлттэй болсон шиг санагддаг. Наргиа 80-тай гэдэг үг энд зохицохгүй ч Монголын эрчүүдийн хэдэн хувийг гомо нар эзэлдэг бол...? Хүн чамаас өөр гээд хэн нэгнийг шүүмжлээд байж болохгүй байх. Гомо нар өөр зүйлээс таашаал авдаг ба сайн уншиж үзвээс тэр нь бүр шинжлэх ухааны үндэслэлтэй гэж байгаа. Хэхэ зарим нэг хүмүүсийн дотор муухай оргих вий дээ

За, тоглоом ч яахав асуултын агуулгандаа оръё... Манай гариг дээр оршиж буй амьд биетүүдийн эр хүйстэнгүүд ихэвчлэн полигам ба энэ шинж нь байгалаасаа заяагдсан байдаг. Зөвхөн хүн бус бараг бүх эрэгчингүүдийг онцлог шинж гэх үү дээ. Моногам эрэгчингүүд тун ховор гэдэг... Хос хунгийн дууль гэх зарим нэгэн сайхан моногам жишээ байгаа ч заавал тийм үхлийн төгсгөлтэй байх шаардлага байгаа гэж үү... Амиддаа бие биеэ хайрла гэх үг юутай үнэн вэ. Үхсэний араас үхэж яахын? Сайхан дурсамжаа санахад л хангалттай тиймээс би тийм үхлийн төгсгөлтэй хайр эсвэл амьдралыг лав дэмжихгүй ээ. Тэгэхээр эрэгчид моногам байсан нь дээр гэж бодож байгаа ч бас өөрийн эрэгчингээ бусадтай хуваах хүсэлтэй эмэгчин ховор гэж бодном. Эрэгчид ч гэсэн адил байх байлгүй дээ. Ер нь эр эм гэлтгүй бүгд л ижил төстэй шинжтэй. Араар тавьж явах дээрээ тулвал эр эм гэлтгүй бүгд ялгаагүй л байх. Тэгэхээр эрчүүд яагаад муу нэр зүүх нь элбэг байдаг юм бол..?

1-рт эрчүүд шинэ ялалт болон адал явдалын талаар ярилцах дуртай ба энэ нь нэг төрлийн бахархал. Би тийм бүсгүйг найраад тэгж зугацаад гэх яриа сонсогдох нь элбэг ба төрөлхийн анчин зангийн илрэл нь гэж бодном. Харин эмэгтэйчүүд бол иймэрхүү зүйлээ эсрэгээр сайтар нууцладаг. Зарим нэгэн бүүр дотны найздаа ч хэлдэггүй. Дээр нь нэгэн ялгааг дурдваас харах хүрээ нь огт өөр учир эрчүүд өөр хүүхнүүдийг илүүтэйгээр хараад байгаа мэт сэтгэгдэл төрүүлдэг аж. Дараахийг уншина уу.

Харах хүрээ
Эмэгтэй: -Тэр баруун талд байгаа эмэгтэйн зүүлтийг хараач. Их гоё юм тиймээ? За чи тэгтлээ сүрхий эргэж хардаг нь юув дээ...
Эрэгтэй: -Үгүй чи л өөрөө хар гээгүй билүү...
Эмэгтэй хүний харааны талбай нь эрэгтэй хүнийхээс өргөн байдаг байна.Эрэгтэй хүний тархи нь “хонгил” маягийн нарийн хараа хүлээж авахад зохицсон бөгөөд чиглэсэн зүйлдээ хурц хараатай байдаг байна. Ийм учраас эрчүүд хол байгаа зүйлсийг сайн анзаарч олж хардаг боловч ширээн дээрх хэрэгтэй цаасаа ч юм уу эсвэл өрөөн дотроо оймсоо олж чаддаггүй тохиолдол их байдаг байна.

Эмэгтэй хүн 45 градусын өнцгөөр баруун зүүн тийш, мөн дээш доош толгойгоо эргүүлэхгүйгээр тод харж байдаг. Эмэгтэй хүн хамт байгаа эрэгтэй хүнийг эмэгтэй хүн рүү илт ширтлээ гэж хэзээ ч юм заавал буруутгасан байдаг. Гэвч эрдэмтдийн судалгаагаар эмэгтэй эрэгтэй хүн эсрэг хүйсний хүн рүү харах тохиолдол нь адил байдаг гэнэ. МагадгүЙ илүү ч юм уу ккк

2-рт эрчүүд маань сэтгэл доторхи зовлонгоо хуваалцаж ярилцах нь ховор. Эр хүн сэтгэлдээ уйлдаг гэдэг үг их үнэн гэж бодож байна. Эр хүн би тийм бүсгүйд тэгж хууртлаа, тэр ёстой аймар муухай хүүхэн, намайг гомдоогоод орхиод явсан гэж зовлонгоо тойчдоггүй. За,тэр тусам эхнэр намайг араар тавиад гэхгүй нь лавтай. Гэтэл үнэндээ бол эр хүний сэтгэл чулуу биш бүсгүйчүүд бидэнтэй л адил гомдож шаналж явдаг л байлгүй. Харин хүүхнүүд бид жоохон зүйлийг аймар дөвийлгээд дэвэн дэлхийгээр тараах шахна. Эмэгтэйчүүд хэн нэгэнтэй ярилцаж зовлонгоо хуваалцаж тайвширдаг зантай. Бас нэг муухай зан нь цагтаа өөрсдөө болзож дотно байсан залуугаа дараагаар нь муулахыг нь яаана. Би тийм төрлийн бүсгүйчүүдэд туйлын дургүй. Ядаж би хүнээ таниагүй байж гэж хэлж болно доо. Ер нь бол өөрөө л сонголтоо буруу хийсэн нь яахаараа бусдын буруу болох учиртай гэж..?

Ингээд бодоод байхад эрчүүд моногам гэхээсээ илүү өөрт тохиолдсон зүйлээ бусадтай хуваалцаж, сэтгэлээ нээж ярилцаж чаддаггүй учир ихэвчлэн муу нэр зүүдэг бололтой. Мэдээж эрчүүд сүйлэрч явахдаа ямар нэгэн бүсгүйтэй л унтдаг. Гэтэл тэр нэгэн бүсгүй нь гэгээхэн амьтан болж үлддэг нь бас л сонин зүйл. Хүүхнүүд бид ер нь муухай зальтай гэдгээ бүсгүйчүүдийн нэгэн төлөөлөлийн хувьд хүлээн зөвшөөрч байнаа. Эр хүн хэзээ ч түрүүлж салах саналыг тавьдаггүй ба юу ч тохиолдож байсан аль болгох, бүтээх талаас нь хичээж, гэр бүл үр хүүхдүүдээ гэдэг. Гэтэл бүсгүйч хүн нэгэнт салахаар шийдвэл гүүрээ шатаагаад, баталгаагаа салгаад бас зарим нэг нь бол бүр хүүхдээ ч хаяаад явах цавчуур.ком юм шүү.

Ийнхүү тунгааж бодсоноо бичиж буй маань эр хүнийг өмөөрөх эсвэл хэн нэгэн хүүхэмсэг залууг өөгшүүлэх гэсэндээ бус хааяа ч гэсэн бага зэрэг ухаан гаргаж эр хүнийг ойлгож гэж оролдсон хэрэг. Бусад үед бол зүгээр л калашниковын автомат шиг л сэтгэл хөдлөлөөрөөө л явна шүү дээ. Тэгээд л албатай юм шиг алаг нүдээ эргэлдүүлээд л, сормуусаа дэрвэлзүүлж айлгүйтаад л... Ер нь эр эм гэлтгүй та сүүлрэх, үнэнчээр хайрлах эсвэл ор ганцаараа явах нь хэзээд таны л сонголт шүү дээ. Тэр сонголтыг хийсэндээ бусдыг муулах хэрэг байна уу? Хүн бүр өөрийн хүссэнээрээ л амьдрах хамгийн сайхан. Миний хувьд бол дахин ийм хүнд даалгаварыг битгий өгөөрэй гэмээр байна.

Даалгавар гүйцэтгэсэн,
АРО

Tuesday, September 7, 2010

Төөнөт буюу team building

Өнгөрсөн долоо хоногийн амралтын өдрүүдээр ажлынхантайгаа Төөнөт гэж газар очиж амрав. Идэвхитэй амралт хүмүүст туйлын тустайг хэлүүлэлтгүй байх. Харин тэнд нэгэн онцлог шинж буй нь хамт олон, найз нөхөд эсвэл гэрийхэнтэйгээ очиж хамтдаа нэгэн зорилгод тэмүүүлж саад бэрхшээлийг давах дасгал хийж болхоор газар байна лээ. Энэ нь тэр газрыг сурталчилах гэсэндээ бус харин мэдээллийг бусадтай хуваалцах гэсэндээ бичиэ байгаа юм. Угаасаа тэр газар байгуулагдаад аль хэдийнээ 5 жил болсон байна лээ. За, дэс дараалалтайгаар өгүүлвээс...

Монгол шилтгээн хүртэл нэгэн микро автобустай тохиролцож хүргүүлсэн ба орой эргээд авахуулахаар болов. Монгол шилтгээнээс ГАЗ 66 хэмээх машины ачаан дээр сууцгаан оффисийн цэмцгэр байдлаа мартаж нутгийнхаа сайхан шороонд булуулж эхэлсэн бөлгөө. Мэдээж дуутай хууртай ардаас гаралтай тул машины ачаан дээр дуу дуулцгааж инээд хөөрөөр дүүрэн нөхөд явцгаав. Хүрэх газартаа хүрэхэд бүх юм нь бэлэн ба зохион байгуулалт сайтай байна лээ. Мэдээж бүүр хачин гоё гэхээргүй ч сонирхолтой газар байна лээ. 4 дугуйтай мотоцикл, морь унаж таваг буудаж хөгжилтэй л байсан. Зарим нэгэн хүмүүс бол амьдралдаа анх удаа буудаж үзсэн ба цаашид хичээллэх хүмүүс ч тодров. Ажлын зарим залуус маань угаасаа анчин Журагийн хамаатнууд тул мундаг буудаж байна лээ. Над мэтийн хүмүүс бол бусдын зогсолт болон буудаж буй байдлыг нь ажиглаад чухам нухацтай хандаад нүдний шилээ зүүгээд буудсан ч авъяас ёстой байхгүй юм байна лээ. Буудаж байснаас бууз хуушуураа хийх нь надад илүү зохих шинжтэй. Дараагаар нь хоол ундаа идэж уугаад хамгийн сонирхол татахуйц хэсэг болох завиар аялахаар болов.

Завиндаа хүртэл машинаар цаг гаруй явсан... Би тийм хол гэдгийг нь ч мэдэхгүй мориор явах гэж байсныг яаана. Машинаар явахад л хачин аймар царайтай болсон тул морь унасан бол би бараг тэнд бүр мөсөн үлдэх байсан байх. Ядаж байхад хотод өссөн болхоороо морь унахдаа мууг хэлэх үү... За, тэгээд эцэст нь хав халтар бүлэг хүмүүс хүссэн газартаа очив. Ер нь завь сэлүүрдэж явна гэдэг тийм амар санааны зоргоор болдог зүйл биш байна лээ. Тэгээд багийн гишүүд нэгдэж бүгд нэгэн тэмүүлэлтэй ижил байхгүй бол завиа хөмрүүлж бултаараа голд унах эрсдэлтэй. Бас муугаа мэдэхгүй байж 3 завинд хуваагдсан багууд хоорондоо уралдах гэж үзэв. Ер нь аливаа зүйлийг хүчээр шийдэхгүй гэдэг яалт ч үгүй үнэн шүү. Хүчтэй хурдан сэлүүрдэхдээ бус харин нэгэн хэмнэлээр зөв залуурдсанаар хурдан явах юм байна лээ.

Манай баг эхэндээ 2 модны завсар гацаад ажлын Гааяа ах маань гацаанаас завиа гаргах гэж нарны шил болон малгайгаа золиослов. Ийнхүү саатсаны улмаас хамгийн сүүлд хоцорч маш их зүтгэл хичээл гаргаж байж 2-рт орсон. Харин төслийг менежерийн маань баг нь түрүүлж ирсэн нь түүний бусдыг сайн удирдах чадварыг дахин нотлох шиг болсон. Гэм нь тэдний багийн гишүүд гэж хөгжилтэй хүмүүс завиа сэлүүрдэх явцад мөчир таарахад нэг нэгэндээ мөчир хэмээн анхааруулан бүгд тонгойж гарсан атлаа нөгөө сайн удирдагч менежертээ орчуулж хэлэхээ мартаж багийн ахлагчаа гол руу унагаж. Хамгийн хөгжилтэй нь ахлагчийгаа унагаачихаад цаашид үргэлжлүүлэн сэлүүрдэж бас даргаа та хурдан сэлээд гүйцээчээ хэмээн хэнэггүйтсэн сурагтай.

Баг тус бүр паянтай явж бүгд амжилттайгаар барианд ирцгээхэд харанхуй болж буцах болов. Монгол шилтгээн рүүгээ эргэж ирэхэд биднийг авах микро автобус ирээгүй байсан болхоор хүлээх зуураа өдөр нь бараагүй хорхогоо амтархан идэцгээв. Харин манай 2 гадаад маань л бид нарыг гадаа яаж хоол идэж буйг маань гайхаж бас Бигмакаа мөрөөдөн үгүйлэх шиг болсон. Цаг явсаар нөгөө микробус нь ирэхгүй сүүлдээ аргаа бараад шууд зам дээрээс гар өргөж нэгэн шугмын микронд суув. Төслийн менежерийгээ микронд чихээд суулгахад ихэд алмайрсан ч гомдол гаргалгүй уурхайчин хүн шиг орчиндоо дасан зохицож хот руугаа ирцгээв. Тэр өдөр бүгд л өмнө нь огт хийж байгаагүй шинэ зүйлийг мэдэрч туршлага нэмсэн бөлгөө. Та бүхэн тэнд очвол тун их хөгжилдөх болно гэдэгт итгэнэм ;)

Багийн гишүүн,
АРО

Monday, September 6, 2010

to be or not to be

Орших уу эс орших уу..? Уиллиям Шекспирийн зохиол дээр гаргасан агуу их утга агуулсан үгсийн нэг. Агуу бүхэн энгийн байдаг нь бас үнэн. Аливаа зүйл орших эсвэл үл орших гээд л шийдэгддэг. Хүүхэд байхдаа ингэх үү тэгэх үү гэж шийтгэлээ сонгож бас энэ үү тэр үү гэж багаа талцаж байсан даа. Хийх уу болих уу, явах уу үлдэх үү, авах уу хаях уу гэх мэт хүн бүр өдөр тутам эргэлзэж бодох нь элбэг. Хүн бүрт хэзээд сонголт байдаг ба хүн өөрөө л шийдвэрээ гаргадаг гэдэг. Гэтэл амьдралд тохиолдолын зүйлс маш элбэг гардаг ба тухайн үед санаандгүй зүйл хэмээн бодогддог боловч дараа нь эргээд бодоход цаанаасаа л тохиолдох учиртай байсныг тэр үедээ ухамсарлаж ойлгохгүй өнгөрч таардаг. Тэгэхээр нэг бодлын хувь тавилан, заяа төөрөг гэдэг зүйлийг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй юм шигээ. 10 жилдээ нэгэн солонгос охинтой хамт суудаг байхдаа саваагүйтэж солонгос хэл сурдаг баатар болж байсан чинь их сургуульд солонгос хэлний орчуулагч-эдийн засагчийн ангид элсээд орчиж билээ. Тэр үед бодож санахгүй байсан ч дараа нь хэрэг болж л байсан. Одоо тэгээд бас хагас хугас солонгос хэлтэйгээ ккк ямартаа ч Солонгост очиход төөрөхгүй бас өлсөхгүйн тул хэл амаа ололцоно. Шийдэж чадахгүй эргэлзээтэй асуудлын гарц нь санаандгүй зүйлийн улмаас шийдэгдэх нь элбэг. Ухаанаараа хүлээн зөвшөөрөөд сэтгэл бичигхэн зүйлд хорогдсон асуудлыг яаж ч төлөвлөж бодоод тохирохооргүй тийм л учрал эсвэл тохиолдол нь таараад л бүхнийг цэгцэлчихдэг. Тэгэхээр зарим үед толгойгоо гашилгахгүй тайван байж хувь тавилан эсвэл заяа төөрөгтөө итгэж баймаараа учир нь орших эс орших нь яваандаа тодорноо гэж...

Оршигч,
АРО

Thursday, August 19, 2010

WC буюу ариун цэврийн өрөө

Өчигдөр laptop буюу зөөврийн компьютерийн XP-ийгээ солиулан windows 7 суулгууллаа. Одоогоор бүрэн гүйцэд дасаагүй элдэв файлаа олохгүй бага зэрэг будилж байгаа ч уг нь өнгө үзэмж, дизайн болон хурд нь сайхан байнаа. Компьютер янзлах зуур зүгээр сууж байхаар оффисдоо жижиг сажиг зүйл авахаар эрэлд мордов. Хэдийгээр засвар маань дууссан ч зарим нэг тохижуулалтаа бүрэн гүйцэд дуусаагүй л байгаа. Ийнхүү сайн дурын үндсэн дээр туйлын чухал өрөөг сонгож авлаа. Миний бодлоор аливаа байранд хамгийн тохилог бас чухал 2 өрөө байдаг. Тэдгээр нь гал тогоо болон ариун цэврийн өрөөнүүд юм.Тохилог сайхан орчинд хоолоо хийж, халуун ам бүлээрээ инээлдэж суунгаа хамтдаа хоолоо идэх нь нэгэн төрлийн жаргал гэдэгтэй хэн ч маргахгүй гэж бодном. Харин WC буюу ариун цэврийн өрөөг тохитой бас дулаахан байлгах өөр нэгэн шалтгаан байнаа.
Найз нөхөд болон танилуудаасаа дуулахад эрэгтэй хүний хувьд ариун цэврийн өрөө тухтай байх нь туйлын хэрэгтэй учир нь эрчүүд тэнд ороод сууж байхдаа маш чухал, ээдрээтэй асуудлын шийдвэр болон шинэлэг санааг бодож олдог гэнэ. Хачирхалтай бас сонирхолтой нь ихэнхи эрэгтэйчүүд үүнийг үнэн гэх юм. Гэм нь олсон санаагаа мартчих гээд байдаг гэсэн. Их л зүйл бодож суудаг болхоор аргагүй биз дээ. Тиймээс бүсгүйчүүдэд захихад гэрийнхээ ариун цэврийн өрөөг тохилог байлгахын зэрэгцээгээр тэнд нэг тэмдэглэлийн дэвтэр балтай байрлуулчихад илүүдэхгүй бололтой. Яаж ч бодсон бүсгүй хүн өөрийн эр нөхөр эсвэл найз залуугийнхаа шинэ ба оновчтой бодол санааг нь дэмжих үүрэгтэй. Тиймээс ийм төрлийн дэмжлэг бас байж болохыг үгүйсгэх аргагүй...
Оффисийн ариун цэврийн өрөөнд хүндрээд элдэв шийдэл бодож олохгүй л байх, гэхдээ л хүн ажил дээрээ ихэнхи цагаа өнгөрөөдөг тул бас л тохилог WC хэрэгтэй гэж бодож ариун цэврийн өрөөний тохижилтонд сайн дурын үндсэн дээр оролцсон бөлгөө... Угаасаа ч сүртэй их юм биш дээ... Хүмүүс том бүтээн байгуулалт хийж хөгжил дэвшилд хүрэх гээд хичээцгээгээд байгаа ч зүгээр л жижигхэн ариун цэврийн өрөөгөө тохилог болгочихвол манай залуус маш их зүйлийг шийдэж бас зөндөө шинэлэг зүйлс хийж чадна гэдэгт итгэнэм ;)))

Ариун цэврийн өрөөний тохижуулалтыг дэмжигч,
АРО

Monday, August 16, 2010

PUSSY THAT WALKS BY HERSELF



Өдөр цайны цагаар гэрийхнийгээ Дархан явах унаанд суулгахаар авто вокзал ороод ирсээр байтал цайны цаг маань дуусав. Хүүхэд байхад аав ээж хаа нэг тийшээ яваxад гэртээ дүүтэйгээ үлдэхээр нээх л сайхан байна гэж бодогддог байж билээ. Бодвол биеэ дааж эрх чөлөөтэй байх нь сайхан санагддаг байсан байх. Гэтэл одоо бол яг эсрэгээр гэртээ ганцаараа үлдэх туйлын дургүй болж. Болдог бол хамт явмаар байвч ажил хэмээх нэгэн уяа байнаа. Ядаж байхад ээж муужгайг минь авч явалгүй үлдээгээд явав. Муужгайгаа бас маллах ажилтай боллоо. Орой тараад очтол тэр минь тэсэхээс өөр сонголтгүй үлджээ. Муур шиг өөрийн дураар юунд ч баригдахгүй хүссэн газартаа явах юм сан.
Редьярд Киплингийн муурын тухай хөөрхөн өгүүллэгийг багадаа уншиж байсан уу? Уг өгүүллэгт үндэслээд хийсэн нэгэн хүүхэлдэйн кино байдаг ба тэр хүүхэлдэйн кинонд хүн хэрхэн ээрлэг амьтадыг өөртөө дасгасан тухай их эвлэгхэн харуулсан байдаг. Бүх зэрлэг амьтадаас зөвхөн муужгай л өөрийн эрх чөлөөт байдлаа хадгалж үлдсэн цорын ганц амьтан. Киплингийн уг өгүүллэг надад ихэд таалагддаг, ялангуяа амьтадын зан араншин болон сэтгэхүйг тусгаж гаргасан байдал нь... Манайхан ихэнхидээ муурнуудад дургүй байдаг ч миний бодлоор муужгай нь зарим шинж чанараараа эмэгтэйчүүдтэй их төстэй санагддаг тул би мууранд их дуртай. Киплингийн харуулснаар бол муужгайнууд хүч чадал, эрх мэдэл үгүй ч аливаа асуудлыг эвээр эвтэйхэн зохицуулж шийддэг ба ингэхдээ өөрийн хүсэл сонирхолоо ч мартаддаггүй. Их эрхлэнгүй бас аль болох тохилог орчинд байх туйлын дуртай мөн дураараа гэх мэт чанарууд нь эмэгтэйчүүдэд маш тод илэрдэг гэж бодном. Манай муужгай ч хөөрхөн л дөө. Яг Шрекийн муур шиг шав шар бас зарим нэг хүмүүс үнэг гэж андуураад байдаг ккк... Гэрийхнийгээ эргэж иртэл Төөдөтэйгээ эвтэй найртай амьдарч байхаас даа. Ер нь мянгат муурчин болдог ч юм уу..?

Муурсаг,
АРО

Wednesday, August 11, 2010

East or West, HOME is the best

Өнгөрсөн сард ажил тун ихтэй байсан тул блог руугаа шагайх ч завгүй гүйсээр нэг мэдсэн 8 сар хэдийнээ дундаа орж байх юм. 6-р сараас хойш амьдралд мөн үзэл бодолд маань үнэхээр их өөрчлөлт гарчээ. Хүн гэж сонирхолтой этгээд юиаа... Байнга хувьсан өөрчлөгддөг хирнээ үндсэн зарчмаа хэвээр хадгалж чаддаг. За, гүн ухаан руу ороод юу гэхэв. Сая хэдэн өдөр сайхан амарчихаад өнөөдрөөс ажилдаа эрч хүчээр дүүрэн хүн ирлээ. Тэгээд бодоод байх нь ээ хаана яаж ч амарсан ч гэртээ эргэж ирэх нь хамгийн сайхан зүйл юмаа. 5 одтой тансаг буудал эсвэл 1000 одтой хээр тал байсан ч өөрийн гэртээ ирээд орондоо ороод таван хошуу болж унтах нь жинхэнэ жаргал болой.
Гэхдээ удаан амрах бас дэмий бололтой. Ажилдаа ирмээргүй ч юм шиг санагдаад бас нэг муу тал нь гэртээ сууж элдэв хоол хийж гэрийхнийгээ бөөрөнхий болгох магадлал тун өндөр тул сүүлдээ ажилдаа ор хэмээн хөөгдөх шинжтэй.

Ямартаа ч өнөөдрөөс ажилдаа ч эргэж ороод бас блогтоо ойр зуурхан сэдэв нэмэх болсондоо баяртай байнаа.Ажлаа бага зэрэг санасан ч ажил намайг нээх санаагүй юм шиг байнаа

Эргэж ирсэн,
АРО

Monday, June 28, 2010

Zazaa






Надад Zazaa буюу Наранцацралтын зурагнууд ихэд таалагддаг. Түүний онцлог шинж нь гэвэл ихэвчлэн дандаа бүсгүйчүүдийг зурдаг. Миний мэдэхийн 5 жилийн өмнөх зурагнууд нь ихэвчлэн монгол бүсгүйчүүдийг илэрхийлж байсан бол сүүлийн үед арай жаахан ондоо өнгө аястай болсон мэт санагддаг. Мэдээж хүн хөгжин өөрчлөгддөг тул аргагүй биз, гэхдээ би хувьдаа таван жилийн өмнөх зурагнуудад нь илүү дуртай. Цацаагийн "4 улирал" гэх зураг нь хамгийн сайхан санагддаг. Бүсгүй хүний дотоод сэтгэлийг бүрэн дүүрэн харуулж чадсан. Угаасаа бүсгүй бүр дотроо дөрвөн ондоо шинж чанарыг агуулдаг нь нууц биш байлгүй дээ. Манай компаний дэд ерөнхийлөгч тэр зургийг худалдаж авсан гэж байсан мөн УБ дахь оффистоо бас 2 зураг авч өгсөн :))) Тэдгээр зурагнууд нь манай жижигхэн оффисийг их чимэж бас арай илүү дулаан уур амьсгалтай болгодог. Ажил ихтэй ядарсан үед Цацаагийн зурагнуудыг харахад сэтгэл сайхан болоод эрч хүчээ нөхөх шиг болдог шүү. Та бүхэн Нарантуул зочид буудлын 12-р давхарт байдаг Le soleil ресторанд очиж Zazaa бүсгүйн өөр шинэ зурагнуудыг үзэж бас худалдан авч болно. Сүүлийн үед жаахан ядраад уран зураг үзээд ч нэмэргүй болж байх шиг байна. Тиймээс хэд хоногоос оргож амрахаас... сураггүй алга болвол нээх битгий гайхаарай ;)

Оргохыг завдсан,
APO

Wednesday, June 23, 2010

* * *

Я могу быть богиней твоей иль рабой,
Всё зависит от мыслей твоих и желаний,
Я могу быть чужой, но при этом с тобой,
А могу быть твоей через сто расстояний.
Я могу засмеяться, иль плакать навзрыд,
Я могу, разозлившись, быть очень жестокой,
И тебе не сказать, как в душе всё болит,
Как с тобой я бываю такой одинокой.


Никогда не пытайся себя оправдать,
Коль почувствую ложь я тебе не поверю.
Я могу тебе счастье огромное дать,
А могу пред тобою захлопнуть все двери.
Я могу, словно кошка, гулять по ночам,
Целоваться с другими под пьяной луною,
Но, к тебе возвращаясь в рассветных лучах,
Понимать – что навеки останусь с тобою...

Tuesday, June 22, 2010

Hachiko


Hachi нохойны тухай киног дүүгийндээ очихдоо үзсэн юм. Үнэхээр жирийн бус ховорхон түүхэн дээр үндэслэж хийсэн сэтгэл хөдөлгөмөөр кино байна лээ. Жинхэнэ болзолгүй сэтгэл гэдэг нь эхийн сэтгэлээс гадна өөр хаана ч барагтаа таардаггүй шүү дээ. Гэтэл хамгийн сонирхолтой нь хүмүүс бид бүхэнд ч ховор тохиох тийм агуу сэтгэл нохойнд байдаг нь сонин байгаа биз дээ? Хүмүүс бид өөрсдийгөө бүх амьтадаас илүү дээр хэмээн боддог нь бас л буруу зүйл бололтой. Мэдээж эрүүл ухаанаар бодвол үхсэн хүнийг ирнэ гэж өдөр бүр тосох нь утгагүй мэт боловч хэн нэгэн хүн, ямар нэгэн зүйлд тийм үнэнч тууштай байж болохыг үнэхээрийн сайхан тусгаж гаргасан байна лээ. Эзнээсээ ямар нэгэн хариу нэхээгүй зүгээр л эзнийгээ гэсэн сэтгэл. Гунигтай хирнээ гайхалтай уг киноны талаар элдвийг бичиж та бүхнийг залхаагаад яахав. Миний хувьд бол үе үе үзэх хэрэгтэй кинонуудын нэг ба гэртээ өөрийн гэсэн Hachiko-той болмоор санагдав ;)

世の中は
何にたとへん
山彦の
こたふる聲の
空しきがごと

Our life in this world -
to what shall I compare it?
Its like an echo
resounding through the mountains
and off into the empty sky.


Уярсан,
АРО

Monday, June 21, 2010

Баруун гарны булчингаа хөгжүүлэх нь буюу MOUSE

Бид бүгд техник технологийн хөгжлийн үед амьдарч буй маань нэг бодлын сайхан шүү... Ажлаа үнэхээрийн хөнгөвчлөөд амар. Гэхдээ бид бүхэн үнэхээр Microsoft office хэмээх программуудыг мэддэг үү..? Та өөрөөсөө асууж үзэж байсан уу? Ажилд ороход комьютер дээр ажиллаж чадах уу гэхээр чаднаа гэдэг боловч үнэндээ бол бид бүхэн зүгээр л хар ухаанаар эсвэл өөрийн дадлагаараа л сурсан байдаг болхоос биш яг үнэндээ Microsoft office программуудыг үнэн зөвөөр ашиглаж чаддаг уу?

Манай байгууллагын нэгэн сайхан зүйл бол ажилтануудаа сургалтанд хамрагдахад сайн дэмждэг явдал юм. За, тэгээд манай оффисийн ажилтанууд маань Microsoft office программуудын дунд шатны сургалтанд хамрагдаж эхэллээ. Тэгсэн бид бүхэн чинь keybord шууд ашиглах нь ховор ба бүгд л чухам баруун гарны булчингаа хөгжүүлэн дандаа MOUSE хэрэглэдэг юм байна. Мэдээллийн технологийн инженер болон бусад мэргэжилтнүүд үүнд хамараахгүй болов уу... Бид бүхэн гэдэг нь энгийн газрын хүмүүсийг илэрхийлж байгаа болно. Ялангуя уурхайчин бүсгүй би бол байнга л баруун гарын булчингаа хөгжүүлээд байснаа ухамсарлав.

Ер нь мэдэхэд илүүдэхгүй сонирхолтой зүйл тум бумаараа байна лээ. Гэм нь би хичээлээ хичнээн ч их таслав даа... азаар эхэндээ Word программыг үзэж байлаа. Одоо бол Excel үзэж байгаа. Excel гэдэг бол агуу программ ба дотор нь хүн алаад нуучиж болдог гэсэн нь үнэхээр үнэний ортой үг гэж бодном. Удахгүй Macro, Visual Basic гэх мэт туйЛЫн хэрэгтэй бас сонирхолтой зүйл үзнэ гэж байгаа. Ер нь албан ёсны сургалтанд хамрагдахад бол илүүдэхгүй бас дээр нь үнэхээр компьютер дээр жинхэнэ утгаар ажиллаж сурсан гэрчилгээтэй болно. Миний хувьд бол сургалтандаа шимтэн сууж байгаа шүү ;)))
Ганц гэм нь Microsoft Office 2007 эзэмшихээр сурч байхад Microsoft Office 2010 аль хэдийнээ гарчихсан, гэхдээ суурь нь ижил хэмээн найдаж бас өөрөө хүсвэл ухсаар байгаад дутахгүй сурна гэж бодож байгаа. Учир нь яг зөв сууриа бага ч гэсэн авсан хэмээн найднам.

Та бүхэндээ захихад тиймэрхүү албан ёсны сургалтанд суугаад үзэх хэрэгтэй шүү. Ажлаа хөнгөвчлөхөөс гадна хүүхэддээ нүүр бардам зааж өгөх болно шүү... Ямартаа ч би одоо зөвхөн баруун гар бус зүүн гарын булчингаа ч бас хөгжүүлж байгаа ;)

Office суралцагч,
АРО

Бэлэг

Хэд хоногийн өмнө ажлын охин Оюунка маань төрсөн өдрийн бэлгэндээ юу авах юм гэж асуулаа. Би юун холын юмыг асуудаг юм гэхэд хэдэн өдөр амраад ирэхэд Наадам тэгж байтал төрсөн өдөр чинь гэв. Нээрээ д бодсон чинь өнөөдөр жилийн хамгийн урт өдөр ба богино шөнө харин маргаашнаас нар буцах болчиж. Цаг хугацаа асар хурдтай өнгөрч байна даа... болдог бол өдрийн 25 цаг, долоо хоногийн 8 өдөртэй болох юм сан. Маргаашнаас өдөр богиносож хүйтний улирал удахгүй хаалга тогшоод ирэх нь дээ. Тэгэхээр төрсөн дөөр бол гялс л өнгөрөх нь үнэн юм байнаа.

Хүүхэд байхдаа төрсөн өдрөө хоног тоолоод хүлээдэгсэн. Хаашаа ч юундаа ч яаардаг байсан юм бүү мэд. Аан, тийм саналаа ; ) Хурдхан шиг 16 нас хүрч нэрээ солих гэж яаардаг байсан юм байна. Багадаа ээж аавдаа: “Яахаараа ганц охиндоо хөгшин эрэгтэй хүнийх шиг нэр өгдөг байнаа” гээд үгэлж өгдөг байж билээ. Бүр янз бүрийн нэр бичээд жагсаалт гаргаж санал хурааж ч үзсэн. Яг үнэндээ 16 хүрмэгцээ нэрээ солиод ч яах юм гээд гэнэт бодлоо өөрчилж билээ. Ер нь төрсөн өдөр маань миний хувьд хамгийн дуртай баяр минь. Хүмүүс их сонирхолтой дуртай: баяр чинь юу вэ гэхээр Наадам, Цагаан сар, Шинэ жил гээд л янз янзын юм хэлнэ. Хүмүүс тийм нэрэлхүү байдаг юм уу эсвэл би тийм хувиа хичээсэн хүн юм бол уу? Би лав хувьдаа төрсөн өдөртөө л дуртай.. надаас өөр хэн ч баярлахгүй шүү дээ.

Харин бэлэгний тухайд бол асуудалтай... Хүнээс бэлэг авахаас илүү хүнд бэлэг өгөх нь сайхан санагддаг. Хэн нэгэн хүн ямар бэлэг авмаар байна, юу захимаар байна гэхээр үнэхээр захиж хүсэх юм олддоггүй юм. Эсрэг хүйстэй хүнээс бэлэг авна гэдэг бол бүүр том асуудал шиг санагддаг. Хэн нэгэнд залууд өртэй болчих юм шиг санагддаг тул ер нь л бэлэгнээс зайлсхийж явдаг. Магад энэ эмэгтэй хүний өчүүхэн муу санаа байх. Гэвч энэ тал дээр хэд хэдэн найз бүсгүйчүүд маань санал нийлдэг тул би ганцаараа муу санаатай эмэгтэй биш юм шиг байна лээ.

Харин нэгэн удаа миний дотоод ертөнцийг бүхлээр нь нээж мэдэрч чадсан хамгийн үнэтэй бэлэг авсан. Тэр бэлгийг би ихэд нандигнаж хадгалдаг ба бэлгээ харах бүрт өөрийн эрхгүй инээмсэглэл тодорч сэтгэл маань өег болдог. Хэн нэгэн хүн миний дотоод байдлыг тэгж мэдэрч чадна гэж огт бодоогүй. Зарим хүмүүс юу гэдгийг мэдээд намайг шоолох байх, гэхдээ л ...Тэр нэгэн зүйл ямар холоос, хичнээн удаан, хэрхэн тээвэрлэгдэж ирсэнийг мэдвэл түүний үнэ цэнийг ойлгож магад... Өдөр тутамд харж, ярилцаж бас тоглож болохуйц тийм зүйл юм. Түүнийг үе үе оролдоод үрэхэд зөөлхөн, авсаархан бас цаанаа л дотно тул сэтгэлийг маань ямагт дулаацуулдаг ;) Ингээд бодохоор бэлэг гэдэг агуу хүчтэй шүү тэ?

Бэлэг нь тухайн хүний сэтгэлийг хөндөх тийм л зүйл байвал хамгаас сайхан гэж би боддог. Тэгээд ч хэн нэгэнд хүнд бэлэг өгөхөд тэр хүний нүд нь хэрхэн гэрэлтэж, инээмсэглэл тодрохыг нь харах хамгаас гоё санагддаг. Хэн нэгэнд бэлэг өгөхөд түүний баяр баясалтай, дотно тэр л харцыг харахад хүнд бэлэг өгсөн бус харин өөрөө шагнал авах шиг болдог. За, тэгээд хальт тоглоом шоглоом оруулж сонирхолтой болгохгүй бол онцгүй санагддаг тул өөрийнхөө толгойг гашилгаж элдэв юм бодож олтлоо нэг хэсэгтээ манан будан дунд л дүүлнэ шүү дээ. Даана ч ойрын үед манан буданд дүүлэх цаг ч алга... нээх л их ажил гэсэн хүн байна даа... Манан буданд нэг дүүлэх юм сан...

Манан буданг хүссэн,
АРО